- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Жилд нярай хүүхдийн хорт хавдрын 70 тохиолдол бүртгэгдэж байна
Ой зургаан сартай бяцхан хүү хоёр дахь удаагаа хагалгаанд орохоор холын орныг зорьжээ. Монголд эмчлэх боломжгүй ховор тохиолдлын хорт хавдраар өвджээ гэсэн онош гарсан тул эцсийн найдвар нь эмчилгээ, тоног төхөөрөмж сайтай харь орны эмнэлэг болсон байна. Хорвоод дуу хадаан мэндэлсэн цагаасаа хойш хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан энэ жаахан хүү өөрт нь хэчнээн зовиуртай байгааг, эмчилгээний үед ямар их өвдөж, зовж байгаагаа хэлж үл чадна. Эхийнхээ энгэрт наалдаж, ангир уургаа амтлахдаа л өвдөлт зовлонг түрхэн зуур мартдаг биз ээ.
Харамсалтай нь түүн шиг хорт хавдраар өвчилж, хавдрын хүнд эмчилгээг давж гарахын төлөө тэмцэж буй хүүхэд Монголд хэдэн зуугаараа байна. Тэдний хувьд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн хавдрын эмнэлэг төрсөн гэрээс нь өөрцгүй шахам болжээ. Нэг хэсэг нь туяа эмчилгээ хийлгэж байхад өөр зарим нь хагалгааны өрөө рүү одно. Хагалгаа хийлгээд хавдраа авахуулсан ч, хагалгааны дараах онгойсон том шархыг өдөр болгон арчиж цэвэрлүүлнэ гэдэг тэдний хувьд эрүү шүүлтэд орж буйгаас өөрцгүй зовлон.
Ямар их өвдөж, яаж шаналж байгаа бол гэж бодохоос зүрх зүсэгдэх юм.
Уг нь хорт хавдар гэдэг зөвхөн настай хүмүүст тохиолддог өвчин гэсэн ойлголт саяхныг хүртэл бидний дунд байв. Гэвч байдал өөрчлөгджээ. Хавдар хүүхдийг ч ялгаагүй дайрдаг болсон нь бидний нүдэн дээр илхэн байна.
ЭХЭМҮТ дээр 2016 онд хорт хавдар гэсэн оноштой 60 хүүхэд шинээр бүртгэгдсэн бол 2018 онд энэ тоо 70 болж нэмэгдсэн юм. Харин эмчилгээ хийлгэж байгаа, эмнэлгийн хяналтад байдаг хүүхдийн тоог гаргавал 700-д дөхөж очих аж. Хүүхдийн хорт хавдрын тохиолдол буурах биш, жил бүр зугуухан нэмэгдсээр байгааг эндээс харж болно. Хамгийн харамсалтай нь хүүхдүүд юунаас болж томчуудын гэгдэх хорт хавдраар олноороо өвчлөх болсныг нарийн тогтоосон судалгаа алга. Угаас дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдрын шалтгааныг бараг тогтоож чаддаггүй юм гэнэ. "Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувийг нь одоо болтол нарийн тогтоож чадаагүй. Харин үлдсэн таван хувийнх нь шалтгаан генийн мутацын улмаас буюу удамшлынх гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хавдрын тохиолдол нэмэгдээд байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, оношилгоо сайжирч байгаа. Бид олон янзын хавдрыг илрүүлж чаддаг болсон гэсэн үг. Хоёрдугаарт, нийгмээ дагаад янз бүрийн өвчин ихсэж байгаатай холбоотой” хэмээн ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг тайлбарлав.
Дэлхий дахинд хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт 80 орчим хувьтай байдаг аж. Харин Монголд 75 хувьтай байна. Нэг ёсондоо дөрвөн хүүхэд тутмын нэг нь эдгэрч чадалгүй, ид тоглож наадах насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байгаа юм.
"Хавдрын шалтгааныг 100 хувь тодорхойлж чадахгүй ч таамаглалууд бол бий. Тухайлбал, янз бүрийн вирусийн халдварууд байж болно. Мөн ханиад хүрсний дараа хүүхдийн дархлааны системд өөрчлөлт орж, хавдар үүсч болно. Агаарын бохирдол хавдар үүсгэх нэг шалтгаан гэдгийг албан ёсоор судалж тогтоогоогүй болохоор итгэлтэй хэлэх боломжгүй. Гэхдээ хавдрын өвчлөл эдгэхгүй, удаашрахад нөлөөлж байна уу гэвэл тийм” хэмээн Ч.Дэлгэрцэцэг эмч ярьж байна.
Хүүхдүүд хэдэн жилийн дараа уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл өндөр
Мэдээж хорт хавдар бий болдог олон шалтгаан байгаа нь тодорхой. Гэхдээ бүх зүйлийн учиг нь агаар, орчны бохирдол гээд хэлчихэд буруутахгүй. "Одоо төрж байгаа болон энэ үед өсч байгаа хүүхдүүдэд маш ихээр санаа зовж байна. Учир нь хэдэн жилийн дараа ид залуу насандаа уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл дунд байна. Судалгаагаар тогтоогдоогүй ч энэ таамаг бодит байх магадлал өндөр” хэмээн ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Чинзориг хэлсэн нь нэгийг бодогдуулна бус уу.
Балчир үрээ хоёр дахь удаагаа хагалгаанд орохыг нулимстай нүдээр харж зогссон хүүгийн ээж ч бас агаар, орчны бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. "Үр хөврөлийн эхэн үед бий болдог хавдар юм билээ. Агаар, орчны бохирдол, хортой нөхцөлд ажиллах, эхийн эрүүл мэнд, хоол хүнс гээд олон зүйлээс шалтгаалж магадгүй гэж эмч нар хэлсэн. Миний хувьд яг ид утаа эхэлдэг үеэр хүүхдээ тээж таарсан. Тиймээс хүүгээ хавдартай болсонд утаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байгаа. Уг нь манай улс хүүхдийн хавдрыг эхийн хэвлийд байхад нь илрүүлдэг болсон. Гэвч миний хяналтад нь байсан эмч илрүүлж чадаагүй. Мөн төрөхийн эмч нар ч илрүүлж чадалгүй хугацаа алдсанд харамсдаг. Хэрэв эрт илрүүлсэн бол хорт хавдар болтлоо хүндрэхгүй байсан юм билээ. Шат шатандаа хариуцлага алдсанаас болоод хавдрыг илрүүлж чадалгүй хүндрүүлсэнд гомдолтой байдаг” хэмээн тэр ярьсан юм.
Уг нь монголчууд хамгийн эко орчинд амьдардаг хүмүүс байв. Цэвэр ус, цэнгэг агаар, онгон дагшин байгаль Монголын бахархал биш гэж үү. Харамсалтай нь энэ бахархал, энэ бардамнал ердөө түүх болон үлджээ. Бид яагаад хорт хавдраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчихэв. Тэр тусмаа нялх балчир хүүхдүүд яагаад олон зуугаараа өвчлөөд байна вэ. Үндсэндээ хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж гарч ирсэн нь сүүлийн 20 орчим жилтэй холбогдоно. Утаатай болсон үе мөн 20 орчим жилтэй холбогдож буй нь санамсаргүй тохиолдол яавч биш.
• Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж гарч ирсэн нь сүүлийн 20 орчим жилтэй холбогдоно. Утаатай болсон үе мөн 20 орчим жилтэй холбогдож буй нь санамсаргүй тохиолдол яавч биш.
• Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт Монголд 75 хувьтай байна. Нэг ёсондоо дөрвөн хүүхэд тутмын нэг нь эдгэрч чадалгүй, ид тоглож наадах насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байгаа юм.
• Хотын утааг гамшгийн хэмжээнд хүргэсний төлөөсийг балчир үрс амь нас, эрүүл мэндээрээ төлсөөр байгаа нь хамгийн харамсалтай.
Дэлхийд цорын ганц нүүдэлчин иргэншилтэй, эко амьдралтай хэмээгдэж асан Монголыг эдүгээ хамгийн бохир агаар, утаа угаартай улс гэдгээр нь дэлхий дахин мэдэх боллоо. Хорт хавдар хэмээх аймшигтай аюулд хамгийн их нэрвэгдэж байгаа үндэстэн гэгдэх боллоо. Үр хүүхдүүд маань хар нялхаараа ийм ёрын өвчнөөр өвдөж шанална гэдэг хэмжээлж үл болох хохирол.
Хүн амын тал нь бөөгнөрсөн их хотын утааг гамшгийн хэмжээнд хүргэсний төлөөсийг бидний ирээдүй болсон балчир үрс амь нас, эрүүл мэндээрээ төлсөөр байгаа нь хамгийн харамсалтай.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||