Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Камерон Макрей: Монгол хүн aм цөөтэй, тoм газар нутагтай тийм ч олон оронд байхгүй боломж

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ "СкайПаать Партнерс” компанийн ерөнхийлөгч, "Кинкора Коппер” компанийн ТУЗ-д зөвлөхөөр ажилладаг Камерон МакРейг урьж ярилцсан юм. Тэрбээр өмнө нь "Оюутолгой” ХХК-д гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ.

-Оройн мэнд хүргэе. Таны шинэ ажил хэр амжилтгай байна вэ?

-Үнэхээр сайн. Бид маш шаргуу ажиллаж байна.

-Танай компанийн зорилго, үйл ажиллагааны чиглэл юу вэ. Та ямар үүрэг оролцоотой ажилладаг вэ?

-Манайх санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Одоогоор ихэвчлэн бусад компанид бизнесийн сайн стратеги хэрэгжүүлэхэд нь туслах зорилготойгоор санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгээ нэмэгдүүлэхэд нь тус дэм болох зэргээр ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалтын тал дээр энэ салбарт үр ашигтай ажиллаж байна.

-Та "Компаниудыг стратегиа зөв боловсруулахаас гадна хэрэгтэй бол санхүүжилтийн тал дээр тусалдаг” гэж хэллээ.

-Тийм ээ. Маш олон компанид гайхалтай санаа байдаг. Гэвч энэ санаануудыг хэрэгжүулэхэд тодорхой стратеги, төлөвлөгөө хэрэгтэй. Зах зээлд байр Сууриа хэрхэн эзлэх вэ гэдэг их чухал. Би тэдний гаргаж буй санааг зах зээл, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болгоход нь тусалдаг. Тэдний хэрэгжүүлэх стратеги нь тайлбарлаж болохуйц байх ёстой. Үүн дээр бид хамтарч ажилладаг. Стратегиас гадна тухайн компанийг хэрхэн санхүүжүүлэх шийдлийг олох чухал.

-Нэг чиглэлийн салбарт уу, эсвэл?

-Үгүй ээ. Яг тийм биш. Монголын томоохон үйлдвэрлэлийн салбар нь уул уурхай. Маш олон хүн тэнд ажиллаж, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар төсөл хэрэгжүүлж байна.

-Та энэ компанид ямар албан тушаал хашдаг вэ. Та яагаад энэ компанид ажиллах болсон юм бэ?

-Би энэ компанид ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг. Би хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, компанийн удирдах зөвлөлийг даргалах зэрэг ажлыг хариуцаж гүйцэтгэдэг. Ерөнхий захирлын хувьд өдөр бүр маш сонирхолтой асуудлыг шийддэг. Бид Монгол Улсад үйл ажиллагаагаа илүү идэвхтэй явуулж, нэр хүндээ өсгөн, залуу эрч хүчтэй компани байхын тулд хичээн ажиллаж байна.

-Та ямар нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа юу?

-Бид хэд хэдэн захиалагч талд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Бид нэлээд хэдэн компанийг хөгжүүлэх ажил хийгээд завгүй байна.

-Та Монгол Улсын хамгийн том төсөл дээр ажиллаж байсан. Харин өнөөдөр энэ зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанид ажиллаж байна. Танд хэр санагдаж байна вэ?

-Гайхалтай сайхан байна. Энэ хугацаанд нэлээд өөрчлөлт хийгдсэн. Би 28 жилийн турш "Рио Тинто”-д, нийтдээ 30 жил уул уурхайн салбарт ажилласан. Иймээс өөр зүйлд хүчээ сорих цаг нь болсон гэж үзсэн.

-Та "Рио Тинто”-г групп болж өргөжин хөгжих хүртэл нь ажиллаж байсан гэсэн үг. Бидэнд энэ компанийн талаар ярьж өгөөч. Ямар онцлох зүйл болсон бэ?

-1990-ээд оны дунд үеэс компаниуд нэгдэж эхэлсэн. "Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигчид дэлхий даяарх боломжуудыг судалж байсан. Би энэ компанийн нэг хэсэг болж хувьцаа эмшигчидтэй хамтран ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа уул уурхайн салбарт наймаа, хэлэлцээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байлаа.

-Та яагаад "Рио Тинто”-г орхисон юм бэ?

-Миний гэрээний хугацаа дуусах дөхөж байсан. Би энд хийх хэрэгтэй бүх зүйлээ хийсэн гэж бодсон. Амьдралынхаа үлдсэн замналыг өөрөөр өнгөрүүлэхээр шийдэж шийдвэрээ гаргасан. Дахин том компанид ажиллана гэж шийдсэн. 28 жил гэдэг бол урт хугацаа. Том компанийн бодлогын шийдвэрт оролцож, олон газарт ажиллаж байсан учраас би өөрөө ямар нэг зүйл хийхээр шийдсэн. Ингээд Skypath компанид ажиллах болж, "Тинк танк” гэх стратегийн асуудлыг шийдэх байгууллагыг үүсгэн байгуулсан. Ингээд өөрийгөө сорьж эхэлсэн.

-Та энэ том төсөл дээр бараг анхнаас нь ажилласан. Та сүүлийн гурван жилийн турш энэ төсөл дээр ажиллаж байна. Таныг энд ирэхээс өмнө төслийн үйл ажиллагаа хараахан эхлээгүй байсан. Та төслийн бүхий л үйл ажиллагаанд оролцсон, эхнээс нь төслийг хэрэгжүүлсэн. Энэ бүхний дараа өнөөдөр энэ төслийг юу гэж харж байна вэ?

-Миний бодлоор төсөл амжилттай хэрэгжиж байна. Үндсэндээ уул уурхайн салбар гэдэг амаргүй. Ялангуяа дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг уул уурхай гэдэг амаргүй салбар. Маш олон төсөл хэрэгжиж байна. Уул уурхайн компаниуд зардал, цаашид хөл дээрээ тогтож үлдэх гэдэг дээр гол анхаарлаа хандуулдаг болсон. Оюутолгойн хувьд гэвэл хуваарийн дагуу ажиллаж байна, их хэмжээний төсөвтэйгөөр ажиллаж, төсөл улам өргөжиж байна, ажиллах хүчний нөөц сайн байна. Маш олон асуудал шийдэгдсэн. Энэ бол 100 жилийн хугацаатай төсөл. Илүү хүчирхэг болгохын тулд илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй. Таны хэлснээр "Рио Тинто” үүний араас явж байна. Илүү хүчирхэг болохын тулд мөнгө зарах хэрэгтэй.

-Бид "Оюутолгой” цаашдаа нэлээн хөгжинө гэж найдаж байна. Ялангуяа эдийн засаг унаж байгаа энэ үед энэ төсөл цааш үргэлжилнэ гэдэгт би итгэж байна. Монголчууд анхнаас нь эхлэн уул уурхайн салбараас маш ихийг хүлээж ирсэн.

-Хүн бүр л "Газар доорх баялаг” гэж ярих дуртай. Газар доор их хэмжээний баялаг бий. Энэ бол маш их хөрөнгө. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчид гол шийдвэрүүдэд нөлөөлж байдаг. Би хувьцаа эзэмшигчид хэлэлцээрээ үргэлжлүүлж шийдэлд хурдан хүрээсэй гэж боддог. Бид газар доорх баялгийг бүрэн хэмжээгээр нь ашиглах хэрэгтэй. Гэвч нөхөн сэргээлтийг заавал хийх хэрэгтэй.

-”Оюутолгой” бол манай эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлэгч. Одоо та өөр салбарт ажиллаж байна. Таны бодлоор өнөөдөр Монголын эдийн засагт ямар асуудлууд тулгараад байна вэ?

-Миний бодлоор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг "Оюутолгой” бүрдүүлдэг. Харин одоо бидэнд үлдсэн 70 хувь дээр ажиллах боломж байна. Энэ бол маш их боломж. Эдийн засгийн үлдсэн 70 хувийн тухайд ярихад үүнийг өсгөх боломжтой. Энэ боломжийн зарим нь Монголд бүтээгдэж байгаа бол зарим нь гаднаас орж ирж байна.

-Та олон оронд ажиллаж амьдарч байсан. Ихэвчлэн ашигт малтмалаар баялаг улсад. Та тэдний заримыг нь баян улс орон болгож хувиргасан. Зарим нь Зимбабве шиг ядуу болсон. Та тэнд Монгол Улсын том төсөл дээр ажиллаж байсан. Таны бодлоор Монголд тулгарч байгаа хамгийн сонирхолтой гурван асуудал юу вэ. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа ч яагаад бүх хүний амьдралд нөлөөлөхгүй байна вэ?

-Сүүлчийн гурван жилд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн их хэмжээгээр өссөн. 2010, 2011, 2012 онд гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж "Энержи Ресурс” зэрэг компаниуд алт олборлож байсан. Гэвч эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байсан уул уурхайн салбарын үйл ажиллагаа өнөөдөр зогсолтын байдалтай байна. Бизнесийн боломжууд зэсийн салбарт харагдаж байна. Хятадаас болж зэсийн үнэ буурсан ч 2012 онд Монгол Улс зэсийн нийлүүлэх хэмжээгээ ихэсгэсэн. Энэ бүхэн дотоодын нийт бүтээгдэхуүн болон улсын төсөв зэрэгт ихээхэн нөлөө үзүүлсэн. Миний бодлоор том газар нутагтай, жижиг эдийн засагтай энэ улсад эдийн засгийн хөдөлгүүр байна. Энэ эдийн засгийн хөдөлгүүр нь их чухал. Монгол Улс газарзүйн онцгой бүст байрладаг. Энэ нь төсөлд хөрөнгө оруулах үндэс болно.

-Зөвхөн уул уурхайн төсөлд биш.

-Тийм, зөвхөн уул уурхайн төсөлд биш.

-Та "Хүмүүс Монгол шиг улсыг мөнгө өсгөх боломжтой улс” гэж хардаг гэж хэллээ. Яагаад тэд ингэж бодож байна вэ. Тэд хөрөнгө оруулалт хийж, энд ажиллаж байна.

-Монгол Улсын газар зүйн байрлал их онцлог. Тэд Монголд бизнес хийх боломжтой гэж хардаг. Монголын эдийн засагт энэ бүхэн чухал. Миний бодлоор тэд Монгол Улс аюулгүй газар байрладаг, урт хугацаагаар их хэмжээний мөнгө байршуулах боломжтой, үр ашигтай, хөрөнгө оруулалтаа эргүүлэн олох боломжтой газар гэж үздэг. Энэ бүхнийг харахад Монголд үйл ажиллагаа явуулахад хялбар, Засгийн газартай хэлэлцээ хийхэд амар, Монголын компаниудтай хамтарч ажиллахад хялбар болох нь харагдаж байна. Олон сайхан давуу тал байна.

-Хөрөнгө оруулагчид иймэрхүү асуултууд асуудаг уу. Тухайлбал "Эрсдэлгүй юу, бизнесийн үйл ажиллагаа явуулахад амар уу” гэж, та юу гэж хариулдаг вэ?

-Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд олон улсын хөрөнгө оруулагчид үүнийг асуудаг байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. 2010, 2011 онд Монгол Улс хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой газар гэж үзэж байсан ч 2012, 2013 онд хөрөнгө оруулалт хийхэд хэцүү болсон. Эдийн засгийн шалтгаанаас гадна өөр асуудлууд бий. Энэ бол Засгийн газарт тулгарч байгаа асуудал. Шинэ хууль хөрөнгө оруулалтыг татаж магадгүй. Мөн түүхэн асуудлууд байна. Энэ асуудлууд шийдэгдсэнээр гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болно.

-Та сая "Түүхэн” гэж хэллээ. Юу гэсэн үг вэ?

-Энэ бол өнгөрсөнд байсан, одоо ч байгаа асуудлууд. Хөрөнгө оруулагчид Монгол Улс бол хөрөнгө оруулалт хийхэд аюулгүй газар гэж үздэг.

-Жишээ нь?

-Засгийн газар болон бизнесийн байгууллагуудын хооронд их маргаан гардаг. Нэг нь Оюутолгойг тойрсон асуудал юм. Одоогоор олон асуудал шүүх дээр очсон. Миний бодлоор Засгийн газар эдгээр асуудлуудыг гаргахгүй бол олон улсын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Одоо ч гэсэн маш их боломж байна. Томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломж байна. Уул уурхай, дэд бүтэц, түүхий эд, эмнэлэг зэрэг салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хүмүүс хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй эсэхийг л мэдэхийг хүсдэг. Би одоо хайгуулын жижиг компанид зөвлөхөөр ажиллаж байна. Энэ компани Оюутолгойтой ойр байрлах газар хайгуулын ажил хийж байна. Монголд хэр их хайгуул хийснийг аваад үзвэл хайгуул хийгдээгүй олон газар бий. Оросын талд Монголын газарзүйн талаар их мэдээлэл бий. Гэвч энэ мэдээлэл Монголд байхгүй. Томоохон уул уурхай эрхлэх боломж бидэнд бий. Танд маш их боломж бий. Газар доорх баялгаа Орос эсвэл Хятад руу гаргах боломжтой. Ингэж баялгийг ашиглах хэрэгтэй. Үгүй бол энэ баялаг хэрэгцээгүй зүйлтэй адилхан.

-Зэс гаргаж авахад их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Та банкнаас зээл авч эсвэл хувьцааны зах зээлээс ашиг олж болох юм. Та зөвхөн Оюутолгой бус том төслүүд дээр ажиллаж байсан. Олон улсын томоохон банкнууд их хэмжээний хөрөнгө оруулалтыг Оюутолгой шиг төсөлд оруулахад юу хэрэг болдог вэ. Юу тэднийг энэ талаар бодоход хүргэдэг вэ?

-Мэдээж тэд маш их туршлага хардаг. Гэвч тэдний мэдэхийг хүсдэг зүйл бол мэдээж эрсдэлгүй байх. Төслийн гол эзэмшигчид банкнуудын анхааралд өртөхийн тулд чадах бүхнээ хийх нь хэрэгтэй. Оюутолгойн төсөл дахин давтагдахгүй, энэ төсөл гадны хөрөнгө оруулалтаар банкны тусламжгүйгээр хийгдсэн. Банкнууд төслийг зөвхөн дараагийн шатанд санхүүжүүлэх тал дээр санаа тавьдаг. Энэ бол сайн төсөл. Учир нь банкнууд голлох хувьцаа эзэмшигч биш бол хөрөнгө оруулалт хийхгүй. Уул уурхайн бизнес ийм л зарчмаар явагддаг. Банк эсвэл олон улсын хөрөнгө оруулагчид эхэндээ эрсдэлийг үүрдэг ч банк бага хувь хүртвэл хөрөнгө оруулалтаа эргүүлж олж авахыг л боддог. Тэдэнд энэ л чухал.

-Өнөөдрийн байдлаар томоохон банк, хөрөнгө оруулагчид Оюутолгой төсөлд хөрөнгө оруулах эсвэл мөнгө зээлэхэд бэлэн байна.

-Уучлаарай. Би төслийн хувьцаа эзэмшигчид, банк, Засгийн газрынхан сүүлд юу гэж санхүүгийн байдлын талаар хэлэлцсэнийг мэдэхгүй байна. Гэвч өнгөрсөн жил тэнд том барилга барьсан. Хувьцаа эзэмшигчид асуудлаа шийдвэл бүх зүйл шийдэгдэнэ. Сайхан барилга байсан. Дэлхийд ашгаа хоёр дахин нэмэгдүүлж чадах төсөл.

-Олон улсын банкнууд энэ төсөлд мөнгө зээлүүлж, санхүүжүүлж байгаагийн хамгийн гол шалтгаан нь юм байна, тийм үү?

-Тийм. Энэ бол дэлхий дээр хийгдэж байгаа хамгийн том уул уурхай хөрөнгө оруулалтын төсөл. Энэ бол Монголд олдож байгаа боломж. Хэрэв банкнаас энэ хөрөнгө оруулалтыг авч чадвал бүх зүйл бүтнэ.

-Энэ бол Монголын нөхцөл байдал. Бид бизнес, улс төрийн орчныг бий болгох хэрэгтэй. Та "Тинк танк”-ийг хэрэгжүүлж байна. "Тинк Танк-ийн талаар ярихгүй юу?

-Тийм ээ, үнэн. Засгийн газар, бизнесийн байгууллагууд гээд "Тинк танк”-ийг хэрэгжүүлж байгаа газрууд бий. Өнгөрсөн жил хамгийн том асуудал тулгарсан. Монголын бизнесийн зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим "Тинк танк” Монголын томоохон эдийн засгийн стратегийн асуудал дээр ажилладаг гэж үзэж байсан. Бид тэдэнтэй уулзаж энэ талаар ярилцан бие даасан төрийн бус байгууллагыг байгуулсан. Манайх эдийн засгийн асуудал дээр ажилладаг.

-Жишээлбэл?

-Монголын Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжвэл Монголд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь эдийн засагт эергээр нөлөөлөх болно. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, нийгмийн хөгжил ч дээшлэх болно. Ингэснээр Азидаа Монгол Улс хүчтэй тоглогч болж чадна. Засгийн газар бизнесийг амжилттай байгаасай гэж хүсдэг. Бизнес эдийн засгийг авч явна. Эдийн засгаас Засгийн газар ашиг олно. Ингэж эдийн засаг хүчирхэг болдог. Энэ нь бусад хүнд хөрөнгө оруулалт болдог.

-Та ямар нэг төсөл, үйлдвэрийн салбарт ажиллаж байна уу, эсвэл ерөнхийд нь ажиллаж байна уу?

-Энэ бол ерөнхий асуудал. Бүх л төрлийн стратегийн ажил хийж байна. Бид улс төр, бизнесийн байгууллага гээд бүх л чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын эдийн засаг хүчирхэгжиж байна. Бид судалгааны ажлууд хийж бусдад мэдээлдэг. Манайх бие даасан төрийн бус байгууллага. Бид хэн нэгний хувийн бизнес, бизнесийн холбоод, Засгийн газарт ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй. Таны нэвтрүүлэг бие даасан нэвтрүүлэг, үүнтэй л адил. Би Монтолын сайн сайхны төлөө зөвлөгөө өгдөг.

-Та судалгаа шинжилгээ хийж ямар боломж, нөхцөл байгааг танилцуулдаг юм байна.

-Манайх худал мэдээлэл тараадаггүй. Бид судалгаагаа хувийн хэвшлийг дэмжих зорилготойгоор танилцуулдаг. Мөн вебсайт дээр нийтэлж, Засгийн газарт хүргэдэг. Хүмүүс энэ талаар ярилцах боломжтой.

-Бүх нийтэд ч гэсэн хүргэдэг байх нь.

-Тийм ээ, бүх нийтэд хүргэдэг. Би "Тинк танк”-ийн үр дүнг бизнес эрхлэгчид хараасай гэж хүсдэг.

-Гурван жилийн өмнө Харвард групп Монголын дэлхийд өрсөлдөх боломжтой үйлдвэрүүдийн судалгааг гаргасныг санаж байна. Үүнд уул уурхай, ачаа тээвэрлэлт, ложистик багтсан байсан. Монголчууд томоохон төслүүдийг хэрэгжүүлж дэлхий даяар үйлчилгээ үзүүлэх боломжтой. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Миний бодлоор энэ бүхэн боломжтой. Монголын компаниуд үйл ажиллагаагаа олон улсад хүргэж болно. Гэвч мэдээж үйлчилгээгээ дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгтэй. Үгүй бол амжилтад хүрэхгүй. Эхлээд Монголдоо дэлхийн жишигт хүрч байж олон улсад хүрээгээ тэлж болно. Эдийн засгийн бодлого, өрсөлдөөний судалгааны төв "Тинк танк”-аар Монголын өрсөлдөх чадварыг хэмжиж бусад орнуудтай харьцуулсан судалгаа гаргасан. Зарим
салбарт төв Ази, Арабын орнууд, Европын орнуудтай харьцуулсан. Энэ илтгэлд харуулснаар Монгол өрсөлдөх чадвараар доогуур байр эзэлсэн. Үүнийг Засгийн газраас анхаарч дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд хамтарч ажиллах ёстой. Бид өөрийн улсдаа өндөр зэрэглэлийнх болж чадахгүй бол олон улсад гарч чадахгүй.

-Оюутолгой тэргүүтэй уул уурхайн салбарын ачаа тээвэрлэлтэд их зардал гардаг байх?

-Тийм ээ. Уул уурхайн компаниуд зардлаа бага байлгах ёстой учраас бусад компанитай хамтарч ажилладаг. Монголын компаниуд дэлхийн жишгээс суралцах ёстой. Учир нь бага зардалтай шийдлийг олж чадахгүй бол өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж амжилтад хүрч чадахгүй.

-Яаж өндөр чанартай бүтээгдэхүүнийг бага зардлаар гаргах вэ?

-Сайн хайж өндөр чанартай шийдлийг олох хэрэгтэй. Заавал бүх ажлыг гүйцэтгэлгүй, техник ашиглаж тэсэлгээ хийх, зардлаа тооцоолох хэрэгтэй. Зардал уул уурхайд их нөлөөтэй.

-Таны мэдлэг туршлагаас хараад Монголд уул уурхайн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чухал хүн гэж бодож байна. Та ямар нэг уул уурхайн төсөл дээр ажиллаж байгаа юу?

-Манай Skypath нь хүмүүст аль болох туслахыг хичээдэг. Бид захиалагчидтайгаа юу хийж өгч чадахаа ярилцдаг. Олон хүн уул уурхайд оролцож байна. "Рио Тинто”-гоос бага туршлагатай, бага нөөцтэй тэдэнд хайгуулын төслөө сайжруулахад нь тусламж хэрэгтэй. Магадгүй 200 сая долларын бүтээн байгуулалтын төсөл хэрэг болох байх. Та үүнийг их мөнгө гэж хэлэх байх. Оюутолгой долоон тэрбум долларыг зарцуулсан. Энэ жижиг төсөл. 200 сая доллар бол их мөнгө.

-Та их том төсөл дээр ажиллаж байсан, одоо ч Монголд амьдарч байгаа нь уул уурхайн салбарт ирээдүй байна гэсэн итгэл төрүүлж байна. Бид тогтвортой эдийн засгийг бий болгохоор ажиллаж байна.

-Монголын бизнес эрхлэгчдэд их боломж бий. Тэд шийдлийг олох хэрэгтэй. Монгол хүн ам цөөтэй, том газар нутагтай тийм ч олон оронд байхгүй боломж. Үнэхээр гайхалтай. Энэ бүхнийг сайнаар харах юм бол ирэх 10 жилд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, Монгол Улс хөгжих бүрэн боломжтой гэсэн үг.

-Тэгэх байх аа.

-Маш их баярлалаа.

udriin_shuudan


Камерон Макрей: Монгол хүн aм цөөтэй, тoм газар нутагтай тийм ч олон оронд байхгүй боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани