Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэс хайлуулах үйлдвэр барихаас өмнө хүхэрлэг хийн асуудлыг шийдэх хэрэгтэй

Зэс хайлуулах үйлдвэр барихаас өмнө хүхэрлэг хийн асуудлыг шийдэх хэрэгтэй

 

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас манай эдийн засгийн гол тушиг тулгуур болсон "Эрдэнэт үйлдвэр” компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ талаар ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Sc.D) Б.АВИДТАЙ ярилцлаа.
 
-Үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг ойртуулах үүднээс ШУА, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Манай улсын эдийн засгийн том бааз суурь, үйлдвэрлэлийн төв "Эрдэнэт” үйлдвэрт тулгамдаж байгаа гол асуудлын талаар бид санал солилцож, газар дээр нь очиж танилцсан.  Эндээс харахад юуны өмнө үйлдвэрлэлийн процесст үүсдэг цагаан тоосны асуудал байна. Үүнээс гадна зэс хайлуулах үйлдвэр барих тухай олон жил ярьж байгаа ч хүхэрлэг хийг хэрхэн шийдэх нь хүндрэл учруулж, өнөө хэр хэрэгжиж чадахгүй байгаа юм. Нөгөө нь Эрдэнэт хотод нүүрлэж эхэлсэн утаа, агаарын бохирдол байдаг. Нийслэлтэй харьцуулахад одоохондоо гайгүй байгаа ч үүнийг бага дээр нь дарж авах хэрэгтэй болоод байна. Бас хүн амын механик өсөлттэй холбогдон цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, түүнээс  гардаг лагийг ашиглах шийдлийг олохоор ярилцаж тохиролцсон.
 
-"Эрдэнэт” үйлдвэр олборлолт, тээвэрлэлтийн явцад уурхайн талбай, замыг услах юмуу далан босгож, бага хэмжээний хиймэл нуур үүсгэх зэргээр цагаан тоосноос сэргийлж, хор уршгийг багасгах арга хэрэглэдэг. Гэхдээ дорвитой ямар технологи ашиглах ёстой вэ. Үүнд та бүхэн анхаарах байх л даа?
 
-Манай академийн харьяа хүрээлэнгүүдэд энэ талын судалгаа хийж байсан. "Эрдэнэт”-д хуримтлагдсан цагаан тоос нь үйлдвэрлэлийн түүхий эд болох хэмжээнд нөөцлөгдөөгүй ч бид түүнийг ашиглах боломжийг судалж байна. Нөгөө талаар цагаан тоос босгохгүй байхын тулд юу хийх талаар хөтөлбөр /төсөл/ боловсруулж байгаа. Үүнийг эцэслэн баталбал үйлдвэрээс санхүүжүүлэх байх. Үүнд манай хими, физик, газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн голлож ажиллах юм. Үүний дагуу бид судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтрүүлж туршсан, үр дүнгээ харуулсан бэлэн технологийг ч ашиглах бодолтой байна.
 
-Зэс боловсруулах үйлдвэр байгуулахад тулгарч буй гол бэрхшээл нь үйлдвэрлэлийн явцад бий болох хүхэрлэг хийн асуудлыг шийдэх явдал юм байна. Уул уурхайн салбар хөгжсөн бусад орны туршлагаас суралцаж, техник, технологийг нь ашиглах боломж байдаггүй юм уу? 
 
-Олон улсад ашиглаж буй технологийг өөрийн үйлдвэрлэлийн явцтай уялдуулж нэвтрүүлэх боломж байна. Гэхдээ хоёр хувилбартай байх болов уу. Эхнийх нь хүхэрлэг хий огт гаргадаггүй бол нөгөөх нь хүхэрлэг хийтэй технологи байдаг. Хоёр дахь хувилбарыг сонговол хүхэрлэг хийг хүхрийн хүчил болгох бас цэвэр хүхрээр нь байлгах арга байна. Энэ тохиолдолд худалдан борлуулж болох юм. Харин хүхрийн хүчил болговол бордоо хийж, эдийн засгийн эргэлтэд оруулж болох боловч түүнийг дагалдах азот, фосфор гэхчилэн химийн бусад элемент шаардлагатай.
 
Нүүрсээ ашиглаад устөрөгчийн үйлдвэр байгуулж, азот үйлдвэрлэе гээд олон хувилбараар бодож тооцоолж үзэх хэрэгтэй байна.
 
Зэсийн баяжмалыг дахин боловсруулах явцад хүхрийн хүчил гаргадаггүй технологи ч бас бий. Энэ тал дээр манай химийн хүрээлэнгийнхэн нэлээд ажилласан. Зарчмын хувьд дээрх хоёр шийдлийн аль нь ч бололцоотой хувилбар боловч мэдээж эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчиндоо ээлтэйг нь сонгох шаардлагатай.
 
-Эрдэнэт хотын хувьд цэвэрлэх байгууламж нь төвөөсөө нэлээд зайтай, бас салхиныхаа дор байдаг болохоор үнэр танар нь харьцангуй гайгүй байх. Харин тэндээс гардаг лагийг ашиглах ямар боломж байж болох вэ?
 
-Энэ талаар манай эрдэмтдийн хийсэн ажил үр дүнтэй болохыг АСЕМ-ын үеэр туршаад үзчихсэн. Дээрх туршлагадаа үндэслээд энэ чиглэлийн ажлыг хийж эхэлнэ. Ер нь манайд эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа сул байдаг. Үүнийг сайжруулахын тулд жишиг болгож ажиллах, төр хувийн хэвшлийн харилцааг ойртуулах зорилгоор бид "Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хоттой хамтрах гээд байгаа юм шүү дээ.  Одоо манай шинжлэх ухааны байгууллага улсын төсвөөс санхүүждэг бол эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа зарим хэсгийн хөрөнгийг хувийн хэвшлээс босгож, харилцан ашигтай ажиллахыг л хичээж байгаа хэлбэр юм. Дотооддоо байгаа аливаа бэрхшээл, асуудлыг өөрийн хэмжээнд шийдэж, гарц гаргалгааг олох нь бидний зорилго байдаг. Үүний нэг хэсэг нь л энэ ажил болох юм.
 
-Эрдэнэт орчмын бүс нутаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, зүрх судасны үйл ажиллагааг муутгадаг гэж ярьдаг. Энэ нь үйлдвэрийн цагаан тоос, бусад нөхцөлтэй холбоотой байж болох уу? 
 
-Үйлдвэрлэлийн явцад үүсдэг цагаан тоос хэр хол хийсч, хэрхэн хуримтлагдаж байгааг бид мэдэхгүй. Говийн шороон шуурга далай гатлаад Японд хүрдэг тухай ярьдаг шиг үүнийг онолын хувьд тооцоолдог эрдэмтэд байдаг. Тэднийг энэ төсөл хөтөлбөрт оролцуулж, нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд тэр цагаан тоос хаа ч хүрдэг байсан бид аль болох багасгах, тоосжилтыг дарахын төлөө л ажиллах гэж байна.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зэс хайлуулах үйлдвэр барихаас өмнө хүхэрлэг хийн асуудлыг шийдэх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани