- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улсын хэмжээнд ой хээрийн түймэр олон жилийн дунджаас эрт дэгдэх магадлалтай байна!
Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 13 аймгийн 48 суманд нийт 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 24 орчим тонн өвс түймэрт өртөж, шатсан талаар Онцгой Байдлын Ерөнхий газар мэдээлж байсан юм.
Тэгвэл өнгөрөгч өвөл олон жилийн дунджаас харахад цас багатай байсан ба хоёрдугаар сарын 10-ны байдлаар манай улсын нийт газар нутгийн ердөө 46 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол үлдсэн 54 хувь нь цасгүй мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дулаан өвөл болж өнгөрсөн талаар бид өмнө мэдээлээд байсан билээ.
Олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар цасан бүрхүүл гуравдугаар сарын сүүлийн арав хоног болон дөрөвдүгээр сарын эхний арав хоногт арилдаг аж. Гэвч энэ оны хоёрдугаар сарын эхний арав хоног олон жилийн дунджаас хүйтэн ч дунд болон сүүлийн арав хоногт олон жилийн дунджаас илүү дулаан байх тул цастай газруудын цасан бүрхүүл гуравдугаар сарын эхний болон дунд арав хоногт хайлж дуусах магадлал өндөр, салхи шуурга ихтэй байх урьдчилсан мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлээд байсан юм.
Үүнтэй холбогдуулан хэт хуурайшилт, салхи шуурга ихтэй байгааг дагаж хаврын улиралд ой, хээрийн түймрийн эрсдлийн бүсэд багтах Монгол орны хойд болон Дорнод хэсгээр байгалийн түймрийн аюулын түвшин идэвхжиж, олон бүс нутгийг хамрах урьдчилсан төлөвтэй буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам анхааруулаад байна.
Зураг: Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдлийн орон зайн тархалтын зураг/БОАЖЯ/
Тус мэдээллийн дагуу бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой бодлого зохицуулалт газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатараас хаврын улиралд учирч болзошгүй ой хээрийн түймрийн эрсдлийн талаар тодрууллаа.
-Түймрийн дэгдэлт энэ жил харьцангуй эрт эхлэх төлөвтэй байна хэмээн урьдчилсан мэдээлээд байна. Үүний гол шалтгаан юу бол?
-Энэ оны хаврын улирлын түймэр олон жилийн дунджаас нэлээн эрт эхлэх төлөв ажиглагдаж байна. Үүний гол шалтгаан түймрийн эрсдлийн бүс нутагт багтдаг Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудын бүс нутгаар цас олон жилийн дунджаас бага орсонтой холбоотой.
Зураг: Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн ой, хээрийн түймрийн эрсдлийн орон зайн тархалтын зураг /БОАЖЯ/
Эдгээр аймгуудын нутгаар цас хайлж дууссан үеэс түймрийн аюулын эрсдэлт хугацаа эхэлнэ гэсэн үг. Энэ хугацаа дунджаар гуравдугаар сарын 10-наас эхэлдэг хэмээн заасан байдаг. Гэвч энэ өвөл цас бага орсон тул түймрийн аюул дээрх заасан хугацаанаас илүү эрт эхлэх магадлалтай байна.
Түүнчлэн манай улсын хойд хөрш буюу ОХУ-д хэд хэдэн томоохон түймэр гарч, түймрийн дэгдэлт эрт эхэлсэн нь харагдаж байна. Тодруулбал, Оросын Приморскийн хязгаарт он гарснаас хойш нийт 40 орчим удаагийн түймэр гарсан нь тус улсаас хил дамнасан түймэр орж ирэх аюулыг нэмэгдүүлж байгаа юм.
-Хил дамнасан томоохон түймэр гэж байна, энэ талаар илүү тодруулахгүй юу?
-Хил дамнасан томоохон түймэр гэдэг нь илүү хурдтай, хүчтэй мөн өргөн, том газар нутаг, талбайг хамарсан түймрийг хэлдэг. Тийм учраас хил давж орж ирснээр их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байдаг ба түүнээс урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авах нь ихэд чухал юм.
Үүнтэй холбогдуулан бид сүүлийн 3-4 жилийн хугацаанд Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын хил дагуу буй манай улсын түймрийн эрсдэлтэй бүс нутгуудаар 10-40 метрийн өргөнтэй, нийт 700 километр урт түймрээс хамгаалах зурвасыг байгуулан ажиллаж байна.
-Энэ жилийн хувьд ой хээрийн түймэр эрт гарах магадлалтай байгаа тул урьдчилан сэргийлэх тал дээр яам болон холбогдох байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Үүнтэй холбогдуулж улсын онцгой комиссын албан даалгавар саяхан гаргаад байна. Тус даалгаврын хүрээнд БОАЖ-ын Дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарын хамтарсан ажлын хэсэг хоёрдугаар сарын сүүлийн арав хоногоос гуравдугаар сарын эхний арав хоногийн хооронд орон нутагт ажиллахаар хоёр ажлын хэсэг гарган бэлтгэл ажлаа хангаад байна.
Тус ажлын хүрээнд орон нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх байдал, түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, нөөц боломжийн хувьд ямар байгаатай мөн танилцаж, бэлэн байдлыг хангуулах ажлыг гүйцэтгэнэ.
Дээрх ажлын хэсэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган гэсэн чиглэлд тус тус ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
-Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдлээс болж үүддэг гэдэг. Орон нутгийн иргэд, малчид ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах боломжтой бол?
-Түймэр гарч буй олон жилийн шалтгааныг харахад малчид, хот айлууд түлсэн түлээнээс гардаг үнсээ ил, задгай хаяснаас болж санамсаргүй байдлаар түймэр гарах аюул их тохиолддог. Тийм учраас түлсэн үнсээ зориулалтын битүү саванд хийж хадгалах нь чухал.
Мөн орон нутгийн иргэд галтай зөв харьцаж сурах зайлшгүй шаардлага гарч байна гэж хэлж болно. Тодруулбал, малын бэлчээрт явж байхдаа тамхи татахгүй, ил гал гаргахгүй байх, бага насны хүүхдүүдэд сонор сэрэмжгүйгээр гал тавих нөхцөлийг бүрдүүлэхгүй байх зэрэгт анхаарал хандуулах нь зүйтэй юм.
Түүнчлэн ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй нутагт амьдарч буй иргэд, малчид гэр, хашаа саравч, малын бэлчээр зэргээ тойруулан 3-4 метрийн өргөнтэй зурвас татаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Үүнийг Дорнод аймгийн Булган, Дашбалбар, Баяндун зэрэг сумдын иргэд хийж хэрэгжүүлээд байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||