Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Доктор Бадмаевын ТранссМонголын төмөр замын шугамыг барих төсөл

 

Доктор Бадмаевын ТранссМонголын төмөр замын шугамыг барих төсөл

 

"Түвд лам” гэх Петр Александрович Бадмаевийн талаар олон нийтлэл байх ч Транссмонголын төмөр замын шугамыг барих саналыг Александр III хаанд анх  танилцуулсан тухай бичсэн нь тун ховор. Тэр бүр сонин хэвлэлд бичиж тэмдэглэсэн зүйл бага ч түүхийн хугацаанд гүйцэтгэсэн үүргийг нь орхигдуулшгүй юм.
Ахынхаа хамтаар үе залган хааны гэр бүлийг эмчилж ирсэн доктор Бадмаевт худалдаа, наймаанаас эхлээд сурган хүмүүжүүлэх арга ухаан, дипломат харилцаа гээд олон талын мэдлэг, боловсролыг Хаант Оросын ихэс дээдсийн хүрээнээс авсан нь тухайн цаг үед өөрийн "өнгөлөг” дүр төрхийг /өөрийн гадаад төрхийн хувьд/ бий болгож, тэдний дунд онцгой байр суурь эзлэх хэмжээнд хүргэсэн байна. Тэрээр Алс Дорнод цаашлаад Монгол, Түвд, Хятадыг сонирхон судалдаг байсан тул дэд бүтэц харьцангуй муу, аж үйлдвэрлэл хөгжөөгүй эдгээр бүс нутгийн байгалийн баялгийг ашиглан Хаант Орос улсыг бэхжүүлэхийг зорьжээ. Тиймдээ ч өөрийн судалгаанд тулгуурлан Александр III хаанд олон "хийсвэр” төсөл санал болгосон нь Алс дорнодыг "хөдөлгөх” хааны хүсэлтэй давхцсан болохоор үгүйсгээгүй гэдэг. Хаан ч түүний төслийг "Боломжтой бас бодитой тул санхүүжүүлэхэд татгалзахгүй” хэмээн хариу захидал илгээж. Бадмаев хаантай ойр байх өөрийн хувийн харилцааг ашиглан захидлаар шууд харилцаж байсан нь судалгааны ажлаа бодитоор хэрэгжүүлэх маш том боломж олгосон. Түүний хаанд санал болгож байсан олон "хийсвэр” төслийн дунд Транссибирийн төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан Монголоо дайруулж, Хятадын гүн рүү төмөр зам тавих "зэрэглээ” мэт төсөл нь багтсан.
Энэ үед Орост Алс Дорнодын бүс нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах нийгмийн "захиалга” ид өрнөжээ.
 
Худалдаачид Монгол, Хятад, Солонгос зэрэг гадны зах зээлийг сонирхож эхлэв. Тэд төмөр замаар бараа, материалаа тээвэрлэвэл зардлаа 500 дахин бууруулах боломжтой гэж тооцоолжээ.
 
Алс Дорнод, Хятадыг чиглэсэн төмөр зам Хаант Оросын эдийн засагт ч томоохон түлхэц болно гэдгийг доктор Бадмаев урьдчилан харсан юм. Уралын нуруунаас баруун тийш дэд бүтэц харьцангуй өндөр хөгжсөн Орос орны хувьд Алс Дорнодыг эзэмшихийн тулд төмөр зам тавих нь улс орны нэн тэргүүний зорилт болсон билээ. Хожим энэ үйл явцыг "100 жилийн бүтээн байгуулалт" хэмээн нэрлэсэн нь бий. Сибирийн өндөр уул, ус, байгалийн ихээхэн саад бэрхшээлийг туулан олон жил барьсан Транссибирийн төмөр зам хааны сангаас чамгүй санхүүжилт шаардсан. Үнэндээ, Москвагаас Номхон далайн эрэг хүртэл төмөр зам тавих нь бүтэшгүй мөрөөдөл мэт байлаа. 1851 онд Санкт-Петербургийг Москватай холбосон төмөр замын өртөг 67 сая рубль байхад Хаант Оррсын Засгийн газрын жилийн төсөв ердөө 200 сая рубльд дөхөж байлаа. Тухайн үедээ Москвагаас Владивосток хүрэх төмөр замын зардлыг 330 орчим сая рубль хэмээн тооцоолсон нь өнөөгийн ханшаар найман тэрбум ам.долларт хүрэх юм. Крымийн дайнаас хойш Хаант Оросын сан хөмрөг ч шавхагдаад төдий л сайжирч амжаагүй байсан үе л дээ.
 
XIX зууны сүүлээр Оросын эзэнт гүрэн Манж чин улстай хэд хэдэн гэрээг байгуулж, Амар мөрөн, Приморийн бүс, Сахалин, Хабаровскийн ихэнх газар нутгийг өөртөө аваад байв. Энэ үйл явдлын дараахан буюу 1893 оны хоёрдугаар сарын 13-нд Бадмаев Александр III хаанд захидал бичсэн юм. Захидалдаа тэр, Зүүн Азид Хаант Оросын улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэйг санууллаа. Тэр даруйдаа Сангийн сайд С.Ю.Виттед дээрхтэй ижил утгатай захиаг илгээжээ. Чингэхдээ сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу аажмаар бүс нутгийн "гол тоглогч” болох нь Хаант Оросын хувьд эдийн засгаа бэхжүүлэх ховорхон боломж хэмээн ухуулав. Дээрх тохиолдолд Хаант Оросын улс төрийн бодлогыг хэрэгжүүлэгчдийг цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах шаардлагатай гэжээ. Бадмаев Сангийн сайдад бичсэн захидлын хувилбартаа Байгаль нуураас үргэлжлүүлэн Хятадын гүн рүү буюу Лан-Чжоу-Фу хот хүртэл төмөр зам тавихыг дахин санал болголоо. Сайд С.Ю.Витте А.П.Бадмаевын хувилбарыг дэмжсэнгүй. Харин өөрийн санал болгож буй Владивостокоос Манжуур хүрэх төмөр замын төслийг хаанд өргөн барьж дэмжүүлсэн байна. Учир нь, түүний тооцоолсноор Бадмаевийн төлөвлөгөө боломжгүй гэжээ. Сүүлд С.Ю.Витте энэ тухайгаа дурсахдаа "Би тэр үед нэн тэргүүнд Владивостокийг нэгтгэх нь Оросын эзэнт гүрний зайлшгүй шаардлага гэж үзсэн. Хоёрдугаарт, Хятадын гүн рүү орсон төмөр зам бүх Европыг Оросын эсрэг босоход хүргэнэ” хэмээн болгоомжилжээ.
 
П.А.Бадмаевийн харж байснаар Монголоор дайруулан Хятад руу төмөр зам тавих нь эдгээр улсыг аажмаар Хаант Орост уусгах зам гэдэгг итгэлтэй байв.
 
Ингэж дүгнэсэн нь Бадмаев өөрийн Монгол, Хятад танил талаар дамжуулан тухайн улс орны эдийн засаг, аж амьдрал, ноёд түшмэдийг бусдаас илүү сайн мэддэгтэй нь ч холбоотой байсан юм. Түүнийхээр хэрвээ Орос улс Хятадын Лан-Чжоу-Фу хүртэл төмөр зам тавьж чадвал дотоод эдийн засгаа бэхжүүлэхээс гадна их хэмжээний гадаад өрнөөсөө гарах боломжтой. Улмаар Евроазийг дамжсан худалдааны бүх замыг Хаант Орос гартаа оруулах бөгөөд Европчууд Орос улстай энэ салбарт өрсөлдөх чадваргүй болно гэж тооцоолсон юм. Бадмаев өөрийн төсөлдөө санхүүжилт авахын тулд Сангийн сайд С.Ю.Витгед уйгагүй, дахин захидал бичлээ. Бүр хаанаар хүртэл хүчлүүлж үзэв. Санхүүжилт шаардсан захидал бүртээ тэрээр "Энэ төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд нэг жил алдваас даруй арван жил алдсантай адил хохирол амсана” хэмээн хааныг давхар ятгалаа. С.Ю.Витте хэдий Бадмаевийн төсөлд хөрөнгө оруулах дургүй байсан ч хааны шахалтаар санхүүжилтыг нь бага багаар олон хэсэг болгон гаргаж өгөв. Бадмаев санасандаа хүрч, санхүүжилтээ авсан ч зориулалтыг нь буруугаар ашиглаж "Торговый дом” нэртэй худалдааны пүүс байгуулан Читад суух болжээ. Үүнийгээ тэр төмөр замын төслөө эхлүүлэх ажлын өмнөтгөл хэмээн эзэн хаан болон Сангийн сайдад учирлав.
 
Хятадын гүн рүү төмөр зам тавих төслийг нь хэдэнтээ унагасан С.Ю.Витте, А.П.Бадмаев хоёр аль хэдийнэ өрсөлдөгчид болсон байлаа. Түүхч В.П.Семенников нь Сангийн сайд С.Ю.Виттегийн доктор Бадмаевт санхүүжилт гаргаж өгөхгүй байсан нь хувийн сонирхолтой нь холбоотой байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Учир нь, С.Ю.Витте өөрийн хувийн төмөр замыг Хятад руу тавих сонирхолтой байсан гэдэг. 1896 онд С.Ю.Витте Хаант Оросын засгийн газраас Хятад руу төмөр зам тавих зөвшөөрөл авсан байна. Тэр ондоо өөрийн хувийн замыг Хятад руу барьж эхэлсэн нь Бадмаевийн төслийг хэрэгжих боломжийг багасгав. Гэсэн ч, Бадмаев төмөр зам барих төслөө орхисонгүй хөөцөлдсөөр байсан юм. Энэ удаа Бээжин хотоос Өвөрбайгаль хүртэл төмөр зам тавих асуудлыг тууштай зүтгүүлсэн ч техникийн боломж, байгалийн саадыг давах боломж хомсхон байсан нь түүнд ихээхэн сорилт болсон байна. 1897 онд Транссибирийн төмөр зам Өвөрбайгальд хүрлээ. Оросууд төмөр замаа урагш Манжуураар хоёр сонголтын өмнө ирээд байв. Яг энэ үед Хятадын нөлөө бүхий төлөөлөгч Ли Хунч Ян Оросын эзэн хаан Николай II, Сангийн сайд С.Ю.Витге, Гадаад хэргийн сайд Лобанов нартай уулзаж, нэгэн нууц гэрээнд гарын үсэг зурав. Г эрээнд тусгаснаар Оросууд төмөр замаа Читээр дамжуулан Манжууртай холбож цааш Владивосток хүрэх чиглэлийг Хятадын талаар зөвшөөрүүлжээ. Энэхүү гэрээ доктор Бадмаевын Монголоор дайруулан Хятад руу төмөр зам тавих хүслийг бүр мөсөн үгүй хийсэн юм. Түүний Монгол, Хятад, Оросын нутагт хийсэн бүх үйл ажиллагааны нэр хүнд унаж эхлэв. Хувийн зан харилцаанаас гадна зөвхөн өөртөө ашиг хонжоо харсан үйлдлийг нь хамтран ажиллагсад нь шүүмжилцгээлээ.
 
1911 онд Монгол улс үндэстний эрх чөлөөгөө тунхаглан зарлах үед Бадмаев энэ улсад ахин төмөр зам байгуулах төслийн талаар ярьж эхлэв. Түүнийхээр Монголд төмөр зам барьж, Хаант Орос, Хятад улсыг холбох нь ашигтай гэсэн байр сууриндаа бат зогсов. Бүр Монголд уул уурхайг хөгжүүлж байгалийн баялгийг нь ашиглах гайхалтай төлөвлөгөө энэ үед бодож олжээ. Даанч түүнии амбиицлаг төсөл хии хоосон "зэрэглээ” болж өнгөрсөн. Түүхчдийн тэмдэглэснээр доктор Бадмаевын Монголд төмөр зам тавих агуу төсөл нь өөрөөс нь болж бүтэшгүй санаа болж өнгөрсөн хэмээн бичсэн байдаг.
Нэгдүгээрт, Манжуураар дамжуулан Хятадад төмөр зам тавих ажил нь Сангийн сайдын хичээнгүй зүтгэлээр нурсан.
Хоёрдугаарт, Сибирийн бүс нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах талаар ер хөндөөгүй нь олон хүний дургүйцлийг хүргэжээ.
Гуравдугаарт, боловсон хүчнээ сонгож чадаагүйгээс гадна амалсан цалингаа цаг тухай бүрт нь олгодоггүй байсан нь өөртөө маш олон дайсан нэмсэн. Дөрөвдүгээрт, тэр шашны хувьд алдсан. Учир нь, өөрийнхөн дотроо гадны хүн болж, гадныхан дотор өөрийн хүн болж хувирдаг байсан хоёр шашинтай, түүнийг туйлбаргүй хүн гэж харцгаасан юм. Энэ олон шалтгааны улмаас Бадмаевын Монгол, Түвд, Хятадыг Хаант Орост нэгтгэх агуу санаа "мөрөөдөл” болон хоцорсон. Үүнд Бадмаевын хувийн ашиг сонирхол хэтэрхий орсныг өнөө хэр нь буруутгах хүн цөөнгүй бий.
 
Б.Мөрөн
Эх сурвалж: "Ган зам" cонин

Доктор Бадмаевын ТранссМонголын төмөр замын шугамыг барих төсөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани