- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэс хайлуулах үйлдвэр барихаас өмнө хүхэрлэг хийн асуудлыг шийдэх хэрэгтэй
Монгол Улсын Шинжлэх ухааны академиас манай эдийн засгийн гол тушиг тулгуур болсон "Эрдэнэт үйлдвэр” компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ талаар ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Sc.D) Б.АВИДТАЙ ярилцлаа.
-Үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг ойртуулах үүднээс ШУА, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай улсын эдийн засгийн том бааз суурь, үйлдвэрлэлийн төв "Эрдэнэт” үйлдвэрт тулгамдаж байгаа гол асуудлын талаар бид санал солилцож, газар дээр нь очиж танилцсан. Эндээс харахад юуны өмнө үйлдвэрлэлийн процесст үүсдэг цагаан тоосны асуудал байна. Үүнээс гадна зэс хайлуулах үйлдвэр барих тухай олон жил ярьж байгаа ч хүхэрлэг хийг хэрхэн шийдэх нь хүндрэл учруулж, өнөө хэр хэрэгжиж чадахгүй байгаа юм. Нөгөө нь Эрдэнэт хотод нүүрлэж эхэлсэн утаа, агаарын бохирдол байдаг. Нийслэлтэй харьцуулахад одоохондоо гайгүй байгаа ч үүнийг бага дээр нь дарж авах хэрэгтэй болоод байна. Бас хүн амын механик өсөлттэй холбогдон цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, түүнээс гардаг лагийг ашиглах шийдлийг олохоор ярилцаж тохиролцсон.
-"Эрдэнэт” үйлдвэр олборлолт, тээвэрлэлтийн явцад уурхайн талбай, замыг услах юмуу далан босгож, бага хэмжээний хиймэл нуур үүсгэх зэргээр цагаан тоосноос сэргийлж, хор уршгийг багасгах арга хэрэглэдэг. Гэхдээ дорвитой ямар технологи ашиглах ёстой вэ. Үүнд та бүхэн анхаарах байх л даа?
-Манай академийн харьяа хүрээлэнгүүдэд энэ талын судалгаа хийж байсан. "Эрдэнэт”-д хуримтлагдсан цагаан тоос нь үйлдвэрлэлийн түүхий эд болох хэмжээнд нөөцлөгдөөгүй ч бид түүнийг ашиглах боломжийг судалж байна. Нөгөө талаар цагаан тоос босгохгүй байхын тулд юу хийх талаар хөтөлбөр /төсөл/ боловсруулж байгаа. Үүнийг эцэслэн баталбал үйлдвэрээс санхүүжүүлэх байх. Үүнд манай хими, физик, газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн голлож ажиллах юм. Үүний дагуу бид судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтрүүлж туршсан, үр дүнгээ харуулсан бэлэн технологийг ч ашиглах бодолтой байна.
-Зэс боловсруулах үйлдвэр байгуулахад тулгарч буй гол бэрхшээл нь үйлдвэрлэлийн явцад бий болох хүхэрлэг хийн асуудлыг шийдэх явдал юм байна. Уул уурхайн салбар хөгжсөн бусад орны туршлагаас суралцаж, техник, технологийг нь ашиглах боломж байдаггүй юм уу?
-Олон улсад ашиглаж буй технологийг өөрийн үйлдвэрлэлийн явцтай уялдуулж нэвтрүүлэх боломж байна. Гэхдээ хоёр хувилбартай байх болов уу. Эхнийх нь хүхэрлэг хий огт гаргадаггүй бол нөгөөх нь хүхэрлэг хийтэй технологи байдаг. Хоёр дахь хувилбарыг сонговол хүхэрлэг хийг хүхрийн хүчил болгох бас цэвэр хүхрээр нь байлгах арга байна. Энэ тохиолдолд худалдан борлуулж болох юм. Харин хүхрийн хүчил болговол бордоо хийж, эдийн засгийн эргэлтэд оруулж болох боловч түүнийг дагалдах азот, фосфор гэхчилэн химийн бусад элемент шаардлагатай.
Нүүрсээ ашиглаад устөрөгчийн үйлдвэр байгуулж, азот үйлдвэрлэе гээд олон хувилбараар бодож тооцоолж үзэх хэрэгтэй байна.
Зэсийн баяжмалыг дахин боловсруулах явцад хүхрийн хүчил гаргадаггүй технологи ч бас бий. Энэ тал дээр манай химийн хүрээлэнгийнхэн нэлээд ажилласан. Зарчмын хувьд дээрх хоёр шийдлийн аль нь ч бололцоотой хувилбар боловч мэдээж эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчиндоо ээлтэйг нь сонгох шаардлагатай.
-Эрдэнэт хотын хувьд цэвэрлэх байгууламж нь төвөөсөө нэлээд зайтай, бас салхиныхаа дор байдаг болохоор үнэр танар нь харьцангуй гайгүй байх. Харин тэндээс гардаг лагийг ашиглах ямар боломж байж болох вэ?
-Энэ талаар манай эрдэмтдийн хийсэн ажил үр дүнтэй болохыг АСЕМ-ын үеэр туршаад үзчихсэн. Дээрх туршлагадаа үндэслээд энэ чиглэлийн ажлыг хийж эхэлнэ. Ер нь манайд эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа сул байдаг. Үүнийг сайжруулахын тулд жишиг болгож ажиллах, төр хувийн хэвшлийн харилцааг ойртуулах зорилгоор бид "Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хоттой хамтрах гээд байгаа юм шүү дээ. Одоо манай шинжлэх ухааны байгууллага улсын төсвөөс санхүүждэг бол эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа зарим хэсгийн хөрөнгийг хувийн хэвшлээс босгож, харилцан ашигтай ажиллахыг л хичээж байгаа хэлбэр юм. Дотооддоо байгаа аливаа бэрхшээл, асуудлыг өөрийн хэмжээнд шийдэж, гарц гаргалгааг олох нь бидний зорилго байдаг. Үүний нэг хэсэг нь л энэ ажил болох юм.
-Эрдэнэт орчмын бүс нутаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, зүрх судасны үйл ажиллагааг муутгадаг гэж ярьдаг. Энэ нь үйлдвэрийн цагаан тоос, бусад нөхцөлтэй холбоотой байж болох уу?
-Үйлдвэрлэлийн явцад үүсдэг цагаан тоос хэр хол хийсч, хэрхэн хуримтлагдаж байгааг бид мэдэхгүй. Говийн шороон шуурга далай гатлаад Японд хүрдэг тухай ярьдаг шиг үүнийг онолын хувьд тооцоолдог эрдэмтэд байдаг. Тэднийг энэ төсөл хөтөлбөрт оролцуулж, нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд тэр цагаан тоос хаа ч хүрдэг байсан бид аль болох багасгах, тоосжилтыг дарахын төлөө л ажиллах гэж байна.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зэс хайлуулах үйлдвэр барихаас өмнө хүхэрлэг хийн асуудлыг шийдэх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани