Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөр зам бас дахин ТӨМӨР ЗАМ

Төмөр зам бас дахин ТӨМӨР ЗАМ

 

Улс орны эдийн засгийг урагшлуулахад том нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулах үүргийг сайд нар хүлээгээд буй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх  /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгч, "Эрдэнэс Тавантолгой”-н IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулахыг даалгасан.


Төмөр замаар тээвэрлэхэд 1 тонн тутамд 30 ам.доллар ХЭМНЭНЭ

 

Бидэнд 7-8 тэрбум тонноор хэмжигдэх нөөцтэй нүүрсний ТОМ орд бий. Гэхдээ нөөц хэчнээн байлаа гээд зах зээлийн бодит эрэлт хийгээд нийлүүлэлтийн чадавхаас эдийн засгийн үр ашиг хамаарна. Бид энд нүүрсний экспортын төсөөллөө хэдэн арван саяд хүргэж тооцож болох ч, өмнөд хөршийн тухайд манайхаас авах худалдан авалт "ханасан” тохиолдолд, хэлэх үггүй байдалд орно гэдгийг нөхцөл байдал нэгэнтээ харуулсан.

 

Тэгэхээр бид нүүрсний экспортоос авч үлдэх үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхээс гадна дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж, өртөг багатайгаар хил дээр аваачихад анхаарах нь чухал юм. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэхэд 1 тонн тутамд 30 ам.доллар хэмнэгдэж, манай эдийн засагт шингэж үлдэх тооцоолол бий. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн дэд бүтцийн шийдлээр Монголд үлдэх мөнгөний хэмжээг ӨСГӨХ боломж бий ч, дэд бүтцийн төслүүд олон жил гацаж байгаа юм.

 

Нүүрстэй улс ганц манайх биш. Монголын нүүрсний  экспортын гол өрсөлдөгчийг  ОХУ гэж Хятадын тал тодорхойлж байсан.  Тэгвэл уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ "Монголчууд Хятадын зах зээлд ганцаараа нүүрс нийлүүлдэггүй. Бидэнтэй Индонез, Австрали, Канад, Орос, Америк өрсөлдөж байна. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тонны  хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ... Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй, өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна” гэж байсан юм.

 

2010 онд УИХ-аас  Төрөөс төмөр замын чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг баталж байв. Баримт бичиг ес дэх жилтэйгээ золгож байхад, төмөр зам байгуулах тухай сэдэв час халуун чигээрээ байж байна. Тавантолгойн төмөр замын төсөл улс төрийн нөлөөллийг давж гарна гэдэгт итгэл нь алдарсан нүүрсний салбарынхан эхний ээлжинд хилээр нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлээд өгөөч, дараа нь тэр төмөр замын асуудлаа яръя гэсэн арга ядсан байр суурийг илэрхийлж байгаа юм.

 

Урагшаа алхсан гэж дүгнэхэд  ЭРТ байна

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих гүйцэтгэх ажил    2017 онд эхлээд 2019 онд  дуусчихна гэсэн төсөөлөл олон жил яригдсан. 1.5 тэрбум ам.доллароор босох тооцоололтой байсан уг төмөр замд одоо 800 сая ам.доллар хэрэгтэй гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгч Х.Баттулга салбарын сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкаар дамжуулан хуваарилагдсан 280 сая ам.доллар буюу 722 тэрбум төгрөгөөр чухам ямар ажил хийгдсэн бэ гэдэг асуудал анхаарал татдаг. Тэгвэл  уг мөнгөөр гүйцэтгэсэн газар шорооны ажил 86 хувийн гүйцэтгэлтэй гэгдэж байгаа. Цаашлаад төмөр зам газарт буухад 2 их наяд давсан хөрөнгө шаардлагатай гэж ойлгогдож байна. Мэдээж энэ мөнгийг төрийнх нэртэй түмний татварын мөнгөөр босгох боломжгүй. Тэгэхээр төмөр замын тухайд санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх гэдэг нь ШҮДНИЙ ӨВЧИН юм.

 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар ярьсан ч, урагшлаагүй. Төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалт нь мэдээж төрийн хийх ажил гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

Мөн  хөрөнгө мөнгөнөөс гадна  төмөр замын хил холболтын цэг гэж ЧУХАЛ асуудал бийг мэргэжилтнүүд хэлж буй. Энэ асуудлыг хоёр улсын хооронд ярьж тохирох ёстой бөгөөд цэг тогтсоны дараа шаардлагатай ажлууд хийгдэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

 

Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр "Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах тухай Засгийн газрын 242 дугаар тогтоолыг баталсныг том   алхам гэж дүгнэхэд ЭРТ байгааг тэмдэглэе. Өнгөрсөн жилүүдэд улс төрийн түвшинд олонтаа яригдсан ч, улс төржсөөр өдийг хүрсэн сэдэв учраас хаширлаж хандаж буйг эрхэм уншигчид ойлгож буй биз ээ.

 

Засгийн тогтоолоор бол  "Тавантолгой төмөр зам” компанийн 51-ээс доошгүй хувийг "Монголын төмөр зам”, "Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшиж, 49 хувийг нь  гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгахаар шийдвэрлээд байгаа юм.

 

Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг өнгөрсөн намар манай улсад ирээд буцахдаа  Хятадын эрчим хүчний бүтцэд өөрчлөлт орж буй ч нүүрсний хэрэглээ байсаар байна гэсэн тайвшруулсан үгийг хэлсэн л дээ. Гэхдээ тэд манайхаас авах нүүрсний хэмжээгээ биднээр тогтоолгохгүй. Тэд өөрсдөө ХЭМЖЭЭГЭЭ тогтооно гэдгийг манай улстөрчид ухаарч, шийдвэрээ гаргах хэрэгтэй юм.

 

Бид энд ТӨСӨӨЛЛӨӨ хэдэн сая тонноор  ч нэмж болно. Гэхдээ тонн тонноор нэмсэн төсөөллөөр жигүүрлэхээс илүүтэй, тогтвортой экспортлож буй нүүрсний хэмжээнээс авч үлдэх үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлаа л шийдвэрлэх хэрэгтэй байна.

Zindaa.mn
Төмөр зам бас дахин ТӨМӨР ЗАМ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани