- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Орлогын эрсдэлд бэлдэхийг оны эхний үзүүлэлтүүд сануулав
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ИЙН ТААМГААС ДУТСАН БОЛ ЗЭСИЙНХ ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ХҮРЭВ
Эдийн засгийн симфони энэ оны эхний сард бодлого боловсруулагчдын дохиур даган "эгшиглэсэнгүй”. Монголын эдийн засгийг элдэв тайлбаргүй илчилдэг тоон үзүүлэлтүүдэд цаасан дээрх төсөөлөл шиг өндөр өсөлт ховор ажиглагдлаа. Ялангуяа, эрдсийн экспорт дорвитой өсөөгүй нь ирэх саруудад орлогын эрсдэл тохиож болзошгүйг сануулсан дохио болов. Эн тэргүүнд, шинжээч, бизнес эрхлэгчид зэрэг цөөнгүй салбарынхан чих тавин чагнасан нүүрсний экспортын нэгдүгээр сарын муруйг харцгаая.
Энэ оны эдийн засгийн өнгийг тодорхойлоход үлэмж нөлөөлөхөөр төсөвт суулгасан нүүрсний экспорт биет хэмжээгээр ялимгүй буюу 0.2 сая тонноор өсчээ. Монгол улс өнгөрсөн сард нийт 2.1 сая тонн нүүрс экспортолсныг статистикийн байгууллагаас мэдээллээ. Хэрэв ирэх саруудад ийм дүнгээр нүүрсний экспорт үргэлжилбэл 2019 оны эцэс гэхэд ойролцоогоор 25 сая тонныг л нийлүүлнэ гэсэн үг.
Энэ нь төлөвлөсөн дүнгийнхээ талтай тэнцэх хэмжээний экспорт хийх сайнгүй дүр зураг оны эхний сард буулаа. Монгол улс багаар бодоход сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортолж байж, төлөвлөсөн 42 сая тонныхоо зорилтоо биелүүлнэ. Гэтэл нэгдүгээр сарын үзүүлэлт төлөвлөгөөний 60 хувьтай тэнцэж байна.
Нүүрсний экспорт ийн таамгаас дутсан бол зэсийнх төлөвлөгөөндөө хүрэв. Монгол улс энэ онд зэсийн 1.4 сая тонн баяжмал экспортлохоор төлөвлөсөн. Үүний тулд сард дунджаар 116 мянган тонн баяж мал нийлүүлэх учиртай. Тэгвэл өнгөрсөн сарын үзүүлэлт 117 мянган тоннд хүрсэн бөгөөд орлого нь 157 сая ам.доллартай тэнцжээ. Харин Монголын эдийн засгийн төрөлжилтийг төгөлдөржүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна.
Ялангуяа хонь, ямааны мах болон лаазалсан махан бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ болон орлого 25 дахин нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны өдийд 80-хан тонн хүрч байсан хонь, ямааны махны нийлүүлэлт энэ оны эхний сард 359 тонныг давж, биет хэмжээ нь 4.5 дахин нэмэгдэв. Үүнийг дагаад орлого нь ахиж, 321 мянган ам.доллараас 1.3 сая ам.доллар хүртлээ өссөн байна.
ӨНГӨРСӨН САРД НИЙТ 2.1 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ
Мөн лаазалсан махан бүтээгдэхүүний орлого 2.4 дахин нэмэгдэж, 13.8 сая ам.долларт хүрсэн нь энэ төрлийн экспортын хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Харин өнгөрсөн онд үлэмж хэмжээгээр өсөж байсан адууны махны экспорт буурчээ.
Гэхдээ л тус бүтээгдэхүүн Монголын эдийн засагт долоо орчим сая ам.доллар авчирсан бол өмнөх оны өдийд 100 гаруй сая төгрөгийн орлого дагуулсан үхрийн махны экспорт нэгдүгээр сард зогсчээ. Үүнээс гадна ноос, ноолуурын экспорт нэмэгдээд байна. Тухайлбал, бохир ноолуурын нийлүүлэлт гурав дахин өссөн бол тэмээний угаасан ноосны экспорт биет хэмжээгээр 55 дахин нэмэгдэв.
Түүхий ноолуурын эрэлт нэмэгдээд зогсохгүй нэмүү өртөг нь дотоодод шингэдэг боловсруулсан бүтээгдэхүүний хилийн чанад дахь худалдаа дээшилжээ. Тодруулбал, сүлжмэл пальто, хүрэм болон гадуур цамцны борлуулалтын орлого 2.33 дахин өссөн байна.
Хэдийгээр эрдсийн бүтээгдэхүүнд огцом өсөлт ажиглагдаагүй ч уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт үлэмж хэмжээгээр тэлсэн нь онцолж болох нэг өөрчлөлт. Гэхдээ Монгол Улсын экспортын орлогод үнэмлэхүй жин дардаг уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспорт энэ оны эхэнд дорвитой ахиагүй нь ирэх саруудад орлогын төлөвлөгөө тасрах эрсдэлд бэлэн байхыг сануулсан дохио болов.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||