Харин өнгөрсөн сарын байдлаар нэг сая орчим тонн нүүрс дээрх боомтоор экспортолсон байна. Дөрөвдүгээр сард өдөрт дунджаар 100-200 машинаар нүүрс тээвэрлэсэн аж. Тэгвэл Шивээхүрэнгээр өнгөрсөн дөрвөн сард нийт 1.6 сая тонн нүүрс экспортолжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 сая тонноор буурчээ. Тус боомтоор өнгөрсөн сард "Southgobi Sands”, "МАК”, "Shenhua Energy” компани өдөрт дунджаар 400 орчим машин нүүрсний тээвэрт гарсан байна. Энэ онд манай улс 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс 5.3 сая тонныг эхний дөрвөн сарын байдлаар экспортлоод буй юм.
Б.Заяа
Монцамэ