Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Венесуэльчүүд 11 кг туржээ

Венесуэлийн нөхцөл байдал өдөр ирэх тусам дордож, хүмүүс нь хоол хүнс болоод цэвэр усны дутагдалд ороод байгаа. Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагч бүрийг гэмт хэрэгтэн хэмээн үзэх болсноос гудамжинд гарч жагсах хүн ч байхгүй болжээ. Инфляц хурдацтайгаар өсөж байгаагаас үүдэж, венесуэльчүүд хангалттай хоол хүнс худалдан авах ч чадваргүй болсон бөгөөд венесуэль хүн бүр дунджаар 11 кг жин хассан талаар “Аль-Жазира” агентлаг мэдээллээ.

Хоёр жилийн өмнө Венесуэлийн иргэдийн дөрөвний гурав нь дунджаар есөн кг жин хаясан тухай судалгаа гарч байсан юм. Тэгвэл ердөө хоёр хүрэхгүй жилийн дотор энэ тоо хоёр оронтой тоонд хүрчээ. Энэ үзэгдлийг олон улсад “Madu-ro Diet” хэмээн нэрийдэх болоод байгаа. Одоогийн байдлаар 10 өрх тутмын ес нь өдрийн хоолоо бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгаа ажээ. Мөн 10 сая хүн өдрийн хоолноосоо татгалзаж, үр хүүхдэдээ хэмнэсэн хоол хүнсээ зориулдаг болсон гэнэ.

Нөхцөл байдал дордох тусам Модураг дэмжигчдийн тоо хурдацтайгаар буурч, сөрөг хүчнийг дэмжигчдийн тоо нэмэгдэх болжээ. Аура Сармиенто гэх Каракас хотын ойролцоох Гуаратод амьдардаг залуу хямралаас өмнө дундаж ангийн төлөөлөгчид тооцогдон, орон сууц, автомашинтай нэгэн явсан бол өнөөдөр зөвхөн идэх хоолны төлөө явж байгаагаа ярив. Түүний мөрөөдөл турж жижгирсэн биетэй нь хамт алга болж байгааг тэрбээр өгүүлжээ.

Аура “Мэргэжлийн зорилго, ажил хөдөлмөрийн тухай биш, зөвхөн юу идэх тухай бодож амьдрах нь эмгэнэлтэй байна. Би өмнө нь өлсгөлөн, талханд дугаарлах хүмүүсийг хараад хэзээ ч өөрийгөө тийм болно гэж төсөөлж байгаагүй. Мөн маргааш юу идэх вэ гэж шөнөжин бодож хононо гэж төсөөлсөнгүй” хэмээн ярьжээ. 170 см өндөртэй Аура биеийн жингийнхээ дөрөвний нэгийг алдаж, 50 кг жинтэй болсон гэнэ.

Эмнэлэгт үзүүлэхэд нь эмч түүнийг стресс, өлсгөлөнгөөс үүдэлтэй зүрхний өвчтэй болсныг дуулгажээ. Одоо тэр өглөө болгон 05.00 цагт босож, хүнсэнд дугаарлан зогсдог ч заримдаа хоосон харих нь бий. Тэрбээр эцэстээ Засгийн газраас сард нэг удаа олгодог нэг ам.долларын багц хүнсийг авахаар бүртгүүлсэн байна. Хүнснээс гадна тулгамдаж буй асуудлын нэг нь цэвэр ус. Гуаратод цэвэр усны хомсдол үүссэний улмаас бараг 500 орчим хүн ганц цоргон дээр дугаарлан зогсож, багахан ус авдаг талаар Аура мөн ярьжээ.

Одоогийн байдлаар венесуэльчүүдийн дундаж цалин нь 18 мянган боливор буюу таван ам.доллар 47 центтэй тэнцэж байна. Харин нэг гурил 2,600 боливор, цагаан будаа 2,900 боливор, төмс 6,000 боливорын үнэтэй байна. Зөвхөн нэг кг будаа, төмс, гурил худалдаж авахад бүтэн сарынх нь цалин хүрэлцэж байгаа юм. Венесуэлийн амьдрал ийм байгаа ч Ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг АНУ-ын өдөөсөн эдийн засгийн дайны үр дүн гэж тайлбарласаар байгаа. Тэрбээр “Энэ бол өлсгөлөн биш, гадаадын империалистуудын үзүүлж буй дарамт” хэмээв.

Газрын тосны үнэ 2014 оноос эхлэн унаж эхэлснээр гадаад валютын хомсдолд орсон Венесуэлийн эрх баригчид мөнгөө хүнсний импортод бус, Засгийн газрын өрийг дарахад зарцуулж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн. Одоо Венесуэлийн хүнсний хангамжийн 70 хувь нь импортоор нийлүүлэгддэг. Эдийн засгийн шинжээчид үүнийг “Засгийн газар нь өрийн дансаа тэглэхийн тулд иргэдээ хоосон хонуулах замыг сонгосон” гэж дүгнэж байна.

Мадурог засгийн эрхэнд гарсан 2013 оноос хойш үндэсний валютын ханш 99 гаруй хувиар унажээ. Венесуэлийн эрх баригчид 2015 оноос хойш инфляцын мэдээллийг гаргахаа больсон ч сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 7,000 хувьтай байгаа гэж мэдээлсэн. Харин Олон улсын валютын сан энэ тоо удахгүй 13,000 болно гэж анхааруулаад байгаа юм. 1980-аад оны сүүлээс гэж бодож үзвэл 30 хүрэхгүй жилийн дотор Латин Америкийн диваажин байсан улс өдгөө хүн төрөлхтний хамгийн хөндүүр, халуун цэг болоод байна.

Ц. Даваасамбуу

“Үндэсний шуудан”

 

 

Венесуэльчүүд 11 кг туржээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани