Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Скай резорт” Богд ууланд 131.8 га биш 200 га газрыг төлбөргүй ашиглаж байна

“Скай резорт” Богд ууланд 131.8 га биш 200 га газрыг төлбөргүй ашиглаж байна

 

Б.ДАМДИН-ОЧИР, Ц.МЯГМАРБАЯР

Дотоод, гадаадын томоохон компаниуд эзэмшдэг “Мариотт” ХХК-ийн Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд байгуулсан “Скай ресорт” цаны бааз тэргүүтэй аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор бүхий төвийг бид мэднэ.

Тус компани төслийнхээ хүрээнд 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийслэлийн хүүхэд, залуучуудад зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор олон улсын стандартын шаардлагад нийцсэн гольфын талбай байгуулсан байдаг.

“Мариотт” ХХК-ийг 2006 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Худалдааны зуучлал, Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Д.Одгэрэлийн нэр дээр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байжээ. Сүүлд, 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мариотт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Скай резорт” ХХК гэж бүртгүүлсэн байна.

“Мариотт” ХХК-ийн ашиглалт, хамгаалалтын солбилцлыг сансрын зурагт давхцуулан харуулсан схем зураг.

Харин “Скай резорт” ХХК нь 2008 оны тавдугаар сарын 16-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалттай, АНУ-ын “Kerry Resort Holdings”, “Петровис холдинг”, “Эм Си Эс холдинг”, “Скайтел групп” гэсэн дөрвөн хувьцаа эзэмшигчтэйгээр Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлд оржээ.

Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн байдаг. Ийм том хувьцаа эзэмшигчидтэй “Мариотт” ХХК нь 2007 оноос хойш Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 13.9 га-г газар ашиглах, 131.8 га-г хариуцан хамгаалах гэрээгээр ашиглаж ирсэн.

Гэвч “хариуцан хамгаалах” нэрийн дор 131.8 га газрыг олон жил төлбөргүй ашиглаж ирснийг шүүх буруутгасан байдаг юм.

2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 221/МА2018/0530 дугаартай магадлалд “…“Мариотт” ХХК-тай БОАЖЯ Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй.

…БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн.

Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны 494 дугаартай тогтоолд “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн байна.

Үүнээс гадна БОАЖЯ-ны албаны эх сурвалж “… Аялал жуулчлал, амралт зугаалга, соёл спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын гэрчилгээнд заасан га-гаар  журамд заасан хэмжээгээр төлбөрөө төлж барагдуулна. Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Улсын Дээд шүүхийн энэ шийдвэрээс 23 хоногийн дараа, 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Мариотт” ХХК-ийг эзэмшигч “Скай резорт” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсон байдаг. Хувьцаа эзэмшигч дөрвөн компанийн нэг “Скай резорт” ХХК-ийн 11.96 хувийг эзэмшдэг “Скайтел групп” солигдоод “Алтай холдинг” ХХК болсон байгаа юм.

“Зууны мэдээ” сонин дээрх мэдээллүүдийн талаар өмнө нь хэд хэдэн удаа хөндсөн.

Харин энэ удаад Байгаль орчны асуудал эрхэлсэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” /”Скай резорт”/ компанийн гурвалсан гэрээнүүдэд заасанчлан яг 131.8 га газраа ашигладаг эсэхийг нягталсан юм.

2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот гэрээнүүд,  2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 тоот, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээ, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээ болон 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалын хавсралтуудад “Мариотт” ХХК-д “хариуцан хамгаалуулах” газрыг 131.8 га гээд эргэлтийн цэгүүдийг заасан байдаг.

Гэтэл “Мариотт” буюу “Скай резорт” ХХК-ийн Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд ашиглах эрх бүхий 13.9 га, төлбөр төлөлгүй ашигладаг 131.8 га газар нь хэмжээнээсээ том байгааг бид сурвалжлах явцдаа олж мэдсэн юм.

Манай сурвалжлах хэсэг Кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий компани /Үйл ажиллагааных нь тогтвортой байдлыг хадгалахын тулд нэрийг нь нууцлав. Сурв./-аар дээрх гэрээнүүдийн хавсралт дахь “Мариотт” ХХК-ийн ашиглалт, хамгаалалтын солбилцлыг сансрын зурагт давхцуулан тогтоож, хэмжээг гаргасан юм.

Ингэхэд төлбөр төлж хуулийн дагуу ашигладаг 13.9 га нь 25 га болж, хариуцан хамгаалах нэрийдлээр төлбөр гүй ашигладаг 131.8 га нь 200 га болов. Албан ёсны гэрээний хэмжээ л ингэж өсч байна гэсэн үг.

Энэ талаар БОАЖЯ мэдэж буй эсэхийг, тус яам иймэрхүү хяналт тавьдаг эсэхийг тордуулахаар 2019 оны нэгдүгээр сарын 23-нд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад албан ёсоор хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгсөнгүй.

Мөн бид “Мариотт” /“Скай резорт”/ ХХК-ийн захирал А.Батсуурьт хуулийн зөвлөх Ч.Сандаг-Очироор нь дамжуулж хоёр асуулт тавьсан юм.

Түүнээс “Танай компани, Байгаль орчны асуудал эрхэлсэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гурвалсан 2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот гэрээнүүд,  2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 тоот, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээ, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээ болон 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалын хавсралтуудад танай компанид 131.8 га газрыг хариуцан хамгаалуулахаар заасан байдаг. Танай компани дээрх гэрээ, тушаалуудын дагуу хариуцан хамгаалж буй газруудыг Хавсралтуудад заасан хэмжээний дагуу ашиглаж байгаа юу. Өөрөөр хэлбэл, та бүхэн 131.8 га биш 200 га, түүнээс дээш хэмжээгээр ашиглаж байгаа тухай мэдээлэл бидэнд байна вэ”, мөн “Дээрх гэрээ, тушаалд заасан хэмжээ бүхий Дархан цаазат газрыг төлбөргүй нэр бүхий хуулиудыг зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Тухайлбал, 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй.

…БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн байна.

Бас БОАЖЯ-ны эх сурвалж “…Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.

Энэ талаар ямар тайлбар өгөх вэ” гэсэн асуултыг өөрсдийнх нь санал болгосны дагуу имайл-ээр илгээсэн юм. Гэвч А.Батсуурь захирал өдөртөө багтааж тайлбар өгөх боломжгүй гэсэн хариуг хуулийн зөвлөх нь бидэнд хэлэв. Түүний тайлбарыг ирсэн үед бид нийтлэн хүргэх болно.

Ийн бид яам, газар, компани гурвын хамтарсан гэрээний хавсралт дахь солбилцлыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж үзэхэд ийм ноцтой дүн гарлаа. Ямар нэг ашиг сонирхолгүй мэргэжлийн байгууллагаар уг зургийг гаргуулсан гэдгийг дахин хэлье.

Энэ дашрамд, албан ёсны гэрээн дэх солбилцол нь тогтоосон тооноосоо давж байгаа  нь БОАЖЯ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт энэ тал дээр дутагдалтай байдаг нь харагдаж байна. Тэгэхээр яг газар дээр нь хэмжилт хийж үзвэл 200 га-гаас ч илүүг хашаалж байгаад ашиглаж байж мэдэх магадлал бий гэсэн үг.

АНУ-ын “Kerry Resort Holdings”, “Петровис холдинг”, “Эм Си Эс холдинг”, “Алтай холдинг” ХХК-иуд Монголд ч, олон улсад нь нэртэй данстай. Жил бүр Монголын ТОП компаниудаар шалгардаг. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Дархан цаазат газраар нэрлэгдэж, улсын тусгай хамгаалалтад байдаг газрыг ийм байдлаар, төлбөргүй ашиглаж ирсэн, ашигласаар байгаа нь зүгээр орхиж болохооргүй ноцтой асуудал юм.

Тэд ичих ёстой.

Товчхондоо тэд тусгай хамгаалалттай, дархан цаазат 13.9 га газарт төлбөр төлөөд 225 га газрыг ашигладаг гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Скай резорт” Богд ууланд 131.8 га биш 200 га газрыг төлбөргүй ашиглаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани