СОРЬЦ
Аливаа металл хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн нэгжийг нь үнэт металл эзэлж байгааг хэлнэ. Жишээ нь: 3,0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэвэл түүний 585 нэгж нь алт байх ба тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно. Зарим улс оронд үнэт металлын ялангуяа алтны сорьцыг каратаар илэрхийлдэг бөгөөд үнэт металлын сорьцын каратыг "к" гэж тэмдэглэнэ. Жишээ нь: 14к гэж алтан бөгжин дээр байвал 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно. 24к нь 999 сорьцтой тэнцдэг.
КАРАТ
Карат гэдэг үг нь хоёр утгыг илэрхийлдэг.
1. Хэрвээ үнэт металлаар хийсэн эдлэл дээр карат /к/-ын тэмдэглэгээ байвал тухайн эдлэлийг үнэт металлын сорьц гэж ойлгоно.
2. Эрдэнийн чулуу ялангуяа үнэт чулууг каратаар хэмждэг. Энэ нь түүний жинг илэрхийлж байгаа юм. Чулууны каратыг /ct/ гэж тэмдэглэдэг бөгөөд 1ct нь 200мг-тай тэнцэнэ.