- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Канадын гаргасан алдааг Монгол давтаж, завхарч явна
Тэгвэл 2018 оны эдийн засгийн өсөлтийг үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулах гэж байна. Эдийн засаг 2017, 2016 онтой харьцуулахад хавь илүү өсөлттэй гарсан гэж өмнө нь зарим албаны байгууллага урьдчилан албан бусаар мэдэгдэж, үүнийг бүгд л өөрийн хийсэн ажил мэтээр бусдад тайлагнаж, тайлбарлах гэж оролдож байлаа.
Судалгааны байгууллагын таамгаар бол манай улсын эдийн засаг зургаа орчим хувийн өсөлттэй гарахаар байгаа нь угтаа баялаг бүтээж, ажлын байр бий болгосон, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хөрөнгө оруулалт татсан хувийн хэвшлийн хүчин чармайлт. тэдний гялтайх амжилтыг харин төр булаах гэж ичгүүр сонжуургүй авирлаж, амжилттай яваа бизнесийг өөрийн болгох гэж улайрч байна. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд улам гаарч, улаан цагаандаа нэгэнт гарсан билээ. Яг ийм жишгээр бид ахиад жаахан цаашаа явбал дөнгөн данган урагшилж буй хөгжлөө зогсоогоод ханахгүй ухарч мэдэх нь. төртэй өрсөлдөх бизнесүүд амь тавих аюул ч ойрхон байна.
Монголд өрнөж буй хувийн өмч тойрсон халдлага, төр бизнес эрхлэх гэсэн хандлага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээж байна. Төрийн нэрээр хувийн хэвшил рүү халдаж, хайрах нь зөвхөн Монголд бус бидэнтэй ойролцоо эдийн засагтай орнуудад ч ажиглагдах болсон. Зарим нь үүнийгээ хэтрүүлж, улсаараа дампуурч байна. Тухайлбал, Венесуэл, Латин Америкийн орнууд хувийн хэвшлээ тонон дээрэмдэж, шоронд суулгаснаар инфляц нь хоёр сая давж, ажилгүйчүүдийн эгнээ хэдэн мянгаараа нэмэгдэх боллоо. Тэгвэл бүхнийг төрд авна, хураана гэсэн энэхүү бодлогогүй популизм одоогоос 40 гаруй жилийн өмнө Канадад багагүй гай тарьжээ. Үүний буруу байсныг улсаараа ойлгох хүртлээ энэ улс эдийн засгийн маш олон боломжоо үгүйсгэж, хүнд байдалд орж байсныг тус орноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дэвид уиллиам спрул хэлж байна.
Канадад өрнөсөн бизнест төрийн оролцоо гүнзгийрэх үзэгдэл хөгжлийг нь сааруулаад зогсохгүй улсынхаа эрх ашигт нийцээгүй гэдгийг Элчин сайд ярьсан юм. Тэдний хувьд энэ нь ухралт болсон төдийгүй үүнийг Монгол Улс битгий давтаасай гэж тэрбээр нэмж хүслээ. Хувийн өмчийг хүндэтгэх үзэл дор улс орны эдийн засаг өргөжин тэлж, өсөлт, өөрчлөлт илүү бодитой нүдэнд харагдаж, гарт баригддаг. Тэгвэл Канадын сайн бус 40 жилийн өмнөх муу жишгээр өнөөдөр хөгжиж буй Монгол Улс замнах гээд байгаа нь хөндлөнгийн хүний нүдэнд ийнхүү буужээ.
16 компани дангаараа Монголын ДНБий 40 хувийг хангаж байна
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул "Төр өмчийн эзэн болж, аж ахуйн үйл ажиллагаа явуулснаар улсын өрсөлдөх чадварт хүртэл нөлөөлдөг. Тухайлбал, төрийн өмчит компанийн үр ашиг буурна, ашиг сонирхлын зөрчил үүснэ, бизнесийн орчин муудна. Татварын орлого багасна. Ил тод байдал хумигдана. Орлогын ялгаа үүснэ. Компанийн сайн засаглалын талаар энд яриад ч нэмэргүй” хэмээн санаагаа дэлгэрүүлсэн юм. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар, авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар ухрав. Энэ нь авлига нэмэгдсэн гэсэн үг юм.
Төр өмчөө цөөлөх, ялангуяа хувийн хэвшилтэй өрсөлдөх компани, аж ахуйн нэгжтэй байх нь зохимжгүй гэдгийг олон орны судлаач, шинжээч үргэлж хэлдэг. ОХУ болон БНХАУ төрийн өмчөөс татгалзаж, оролцоогоо ч хумих болсон. Харин манай улс төрийн өмчөө нэмэгдүүлж, жишээ нь нүүрсний бизнест түүчээлж явна. Төрийн оролцоо бизнест нэмэгдсэнээр баялгийн хуваарилалт шударга бус болж, авлига, хүнд суртал цэцэглэдэг байна. Эдгээр бэрхшээлийг Канад туулаад гарсан ч өнөөдрөөс илүү байх боломж, бололцоогоо тэд алдсан аж. Богино хугацаанд алдаагаа ухаарч, засаглалаа сайжруулахад анхаарсан тус орны хувьд өнөөдөр хөрөнгө оруулагчдын хувьд ашиг, орлогын үүд нээсэн төв цэг нь болж чадсан билээ.
Бүхнийг төрд хураана, төрийн өмч болгоно, төр өмчөө мэднэ гэсэн популизм манай улсад өнөөдөр газар авснаар энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээж, 20 гаруй жилийн турш бий болгосон ололтоо өнөөдөр үгүйсгэхэд хүргээд буй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цаг мөчөөс хойш хувийн өмчийг хүндлэх, төр бизнесийн салбар дахь оролцоогоо аль болох багасгах нь оновчтой гэсэн зарчим, үзэл бодлогын түвшинд ноёлж ирсэн нь бий. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэг зүгт хандах маягтай. Туйлшрал хэтийдэх боллоо. Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна. Босгосон бизнес, бий болгосон өмчөө төрд алдаж мэдэх нь гэсэн болгоомжлол тэдний дунд хэдийн үүсжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих хэрэгтэй. Эдийн засгийн 50 хувь бүрддэг 93 төрийн өмчит компанийн менежментийг сайжруулж, засаглалын хувьд тогтвортой болгож, улс төрийн хамаарлыг нь багасгая. Засгийн газрын оролцоог ч энд хэлж байна” гэв. Үндэсний компаниудыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том төрийн бус байгууллага жил болгон Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг зарладаг. Энэхүү 100 компанийн 16 нь дангаараа Монголын ДНБ-ий 40 хувийг хангаж байна. Эдийн засаг, бизнест төрийн оролцоо ямар түвшинд нөлөөтэй байгааг эндээс харж болох юм. Төр бүхнийг өөртөө гэсэн зарчмаар хувийн хэвшлийн эсрэг буюу татвар төлөгчдийн өмнөөс хариуцлагагүй шийдвэр гаргаж ирсний балгаар Украин, Зимбабве, Венесуэл одоо модоо барих нь холгүй байна. Энэ орнууд эргэн сэргэхэд хамгийн багадаа 20 ба түүнээс дээш жил шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа хүртэл гарчээ. Энэ онд манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөл төсөвт шигтгэж өгсөн. Харамсалтай нь, төрийн нэр дор хувь, хувьсгалын өмчийн шилжилт хөдөлгөөн хөрөнгө оруулагчдад жинхнээсээ айдас хүйдэс төрүүлж байна. Канадын туулсан гашуун үнэнийг Элчин сайд нь өчөөд, Монгол дөчөөд жилийнх өмнөх тэдний буруу бодлогын араас явааг ахин дахин сануулсныг эргэж тунгаах цаг иржээ.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||