- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Цэдэн: Газрын ховор элементийн 20 хувийн агууламжтай илэрц бий
Дэлхийд газрын ховор элементийн 5-7 хувийн агууламжтай ордыг ашигладаг бол Монгол Улсад 18.5 хувийн агууламжтай илэрц байдаг аж. Тэрхүү илэрц газарт судалгаа хийсэн ахмад геологич, "Буурал” хэмээх Ц.Цэдэнтэй ярилцлаа.
-Геологийн салбарынхан таныг андахгүй байх. Харин нийт уншигдад зориулаад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Би 1965 онд МУИС-ийг эрэл зураглалын геологийн мэргэжлээр төгссөн. 1967 оноос Монгол, Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн геохими металлогенийн отрядад нийт 23 жил ажилласан. Энэ хугацаанд мезозайн боржинг геохимийн хуьд таван төрөл болгон ангилж, тус бүрийнх нь геохими, хүдэржилтийн онцлогийг тогтоох ажлыг хийлцсэн. Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Онгон хайрхан уул орчмоос лити, фторлог боржингийн бялхмал төрлийн чулуулгийг шинээр илрүүлж "онгонит” гэж нэрлэсэн. Мөн газрын ховор элементийн хэд хэдэн илрэлийг тогтоосон. Үүн дотор Лүгийн гол, Ханбогд, Мушугай худаг, Халзан бүргэдэй зэрэг газрын ховор элементциркон-необины өндөр агуулгатай илрэлүүдийг тогтоосон байдаг.
-Газрын ховор элементийн хайгуулыг хэзээнээс хийсэн бэ?
-1983 онд Монгол, Польшийн Засгийн газар хоорондын коммисын хурадааны шийдвэрийг үндэслээд, геологи уул уурхайн үйлдэрийн яамны орлогч сайд Э.Барасын цохолтоор газрын ховор элементийн хайгуул судалгааны ажилд манай талаас намайг томилуулж ажиллуулах хүсэлтийг гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд ирүүлсэн байдаг юм. Польшууд Орос эрдэмтнээс судлаад, "Монгол талаас газрын ховорт ганц Цэдэн л бий дээ” гэж хэлсэн гэсэн. Ингээд хоёр улсын хамтарсан газрын ховор элемент дээр хайгуулын ажил явуулах обьект сонгох зорилгоор хэд хэдэн газарт ажилласнаас Лүгийн голыг сонгосон билээ. Ингээд Польшийн тал Лүгийн голд 1984-1988 онуудад хайгуулын ажил гүйцэтгэсэн юм.
Манай геологи судалгааны ажлын явцад Мушугай худаг, Лүгийн гол, Халзан бүргэдэй, Ханбогд, Хонгор, Хотгор зэрэг арваад төрлийн өндөр агууламжтай газрын ховор элементийн илрэл олдсон байдаг. Нэлээд хэд нь боржинтой, нөгөө хэсэг нь корбаниттай холбоотой ордууд. ихэнх нь церийн бүлэгт багтах элементүүдийн, бага агууламжтай илэрцүүд байдаг.
Би Монгол, Зөвлөлтийн хамтарсан геохими, металлогений под отрядын даргаар ажилладаг байсан. Энэ үедээ 5-6 газар олсноос нэн сонирхолтой хоёр илэрц байдаг юм. Нэгэнд нь газрын ховор элементийн агууламж 30 хувьд хүрдэг, нөгөө нь хоёр хувьтай. Өөрөөр хэлбэл нэг нь дунд зэргийн агууламжтай хүдэр, нөгөө нь дэндүү баялаг хүдэр байна гэсэн үг. Исэл биш, зөвхөн элементийнхээ агуулгаар 18 хувьд хүрдэг.
-Газрын ховор элементийн хэрэглээ хэр түгээмэл вэ?
-ХХI зууны гол элемент шүү дээ. Бүхий л дэвшилтэт технологид газрын ховор элемент ордог. Гар утас, нимгэн телевизор, пуужингийн эд анги, GPS, цахилгаан буюу гибрид машины батарей зэрэгт гол түүхий эд нь болдог. Хайлш маягаар хэрэглэдэг л дээ.
1988 онд манай отряд говийн өмнөд хэсэгт ажиллах явцад газрын ховор элементийн өндөр агууламж бүхий карбонатит биетийг илрүүлж, Эрхүүгийн геохимийн институтэд шинжлүүлэх явцад лантан, церии, неодимийн 18.5 хувь хүртэлх агууламжтай гэж тогтоогдсон байдаг. Энэ нь бастнезит, синхизит гэж хоёр гол бие даасан эрдэс бүхий илрэл илрүүлсэн гэсэн үг. Монголд үүнийг судлах техник аппарат, лабораторийн хүчин чадал хаанаа ч хүрэхгүй л дээ.
-Таны илрүүлсэн ордын агууламж асар өндөр гэж сонссон?
-1988 онд под отрядын даргаар ажиллаж байхдаа олж илрүүлсэн Лүгийн гол орчмын ордыг Оросын эрдэмтэн доктор Н.В.Владыкин "Цеденовский проявление” буюу "Цэдэнгийн илрэл” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ илрэл бол цэвэр корбанититын илрэл бөгөөд газрын ховор элементийн церии, лантан, неодимийн нийлбэр агууламж нь 18.5 хувь гэдгийг ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Эрхүү хотын веноградовын нэрэмжит геохимийн институтын газрын ховор элементийн шинжилгээний лабораторит Елена Смирнова гэх томоохон мэргэжилтэн шинжлэн тогтоосон юм. Тодруулбал, церии 10%, лантан 5%, неодими 3.8%-ийн цэвэр элементийн тодорхойлолт гаргасан.
-Энэ мэдээллээ тухайн үед тайлагнаж амжаагүй гэсэн?
-Энэ бол 1988 онд олсон өндөр агууламжтай илрэл. Дараа жил нь Эрхүүд хийлгэсэн шинжилгээний дүн гарч, дэлхийд байхгүй маш өндөр агууламж гэдгийг тогтоосон. Ингээд яаманд зөвлөмж гаргаж өгөх байсан ч ардчилсан хувьсал гарч, нийгэм өөрчлөгдсөнөөр миний энэ тайланг өгөх боломжгүй болгосон юм.
-Оросын талд бас нэг хувь байна гэсэн үг үү?
-Эрхүүгийн геохимийн институтын газрын ховор элементийн шинжилгээний лабораторид шинжилгээний дүн, пробын номер л байгаа. Энэ тайлан, бичиглэл, нарийвчилсан заалтууд нь надад л байгаа.
-Монгол Улс газрын ховор элементээ олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярьж байна. Таны энэ материалыг ашиглаад олборлолт явуулбал хичнээн хэмжээний зардал гарах вэ?
-Ислийн хэмжээгээр 30 хувь, зөвхөн чулуунаас нь 18 хувийн агууламж илэрнэ гэдэг бол асар өндөр үзүүлэлт шүү дээ. Ямар ч баяжуулалт хийлгүй, чулуулгаас гарсан дүн. Өнөөдөр дэлхийн газрын ховор элементийн 80 хувийг дангаараа хангадаг БНХАУ-ын Баян-Овоогийн орд гэхэд 3-5 хувийн агууламжтай гэдэг. Энэ илэрцийн хувьд баяжмал хэвээр нь ашиглахад ч болохоор өндөр дүн юм. Евразийн хэмжээнд орос, Монгол хоёр л газрын ховор элементийн баялаг ордтой.
-Гадны улсуудаас хамтрах санал ирдэг үү?
-Японы тал хамгийн анх манай газрын ховор элементийг сонирхсон. Тус улсын элетроник үйлдвэрлэлд хамгийн чухал түүхий эд учраас манай улсын баялгийг сонирхох нь аргагүй л дээ. Мөн германы канцлер Ангела Меркель манайд айлчлахдаа газрын ховор элементийн хайгуулд хамтрах санал тавьж байсан гэсэн. Харин Монголын Засгийн газраас эдгээр саналд ямар хариу өгснийг мэдэхгүй юм. Надад гаднын иргэдэд зуучилсан хүмүүс хамтрах санал тавьж байсан ч би хүлээж аваагүй.
-Монгол Улс дангаараа энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж чадах уу?
-Монголын Засгийн газар өнөөг хүртэл газрын ховор элементийн тал дээр шийдвэр гаргаагүй л байна. Хэрэв өөрийн хүч хөрөнгө нь хүрэхгүй бол гаднын улстай хамтрахаас өөр аргагүй байх. Гэхдээ боловсон хүчний хувьд дутагдалтай л даа. Бастнезитээ битий хэл корбанатитаа танихгүй. Энэ бол онцгой корбанитит. Өнгө нь хүртэл өөр.
Манай улс өнөөг хүртэл газрын ховор элементийн тал дээр шийдвэр гаргаагүй л байна
-Мэргэжлийнхэнтэй хамтарч ажиллах гэж үзсэн үү?
-Газрын ховор элементийн холбоо байдаг гэж сонссон. Гэхдээ тэнд ямар хүмүүс, юу хийгээд байдгийг мэдэхгүй. Онцгой ажил хийсэн гэж л дуулдахгүй юм.
-Оросын эрдэмтэд таныг зорьж ирдэг гэж дуулсан. Хэн ямар зорилгоор ирдэг юм бэ?
-Монгол, Зөвлөлтийн геологийн экспедицэд хориод жил хамт ажилласан Н.В.Владыкин гурван ч удаа ирж, энэ илэрцийг олно гэж тандалт хийгээд олж чадаагүй буцсан. Тэр бол дэлхийд цоо шинэ гурван минерал нээсэн алдартай геологич л доо. Ийм эрдэмтэн дэлхийд ховор.
-Та бас шинэ эрдэс нээсэн гэсэн?
-Миний нээсэн нь онгонит гэх чулуулаг. Лити, рубидии, цези зэрэг ховор элементийн өндөр агууламжтай. Металлын хайлшинд ордог. Үрэлтээс үүссэн халуунд тэсвэрлэдэг металлыг гаргаж авдаг ховор элемент л дээ. Энгийн ойлгомжтой зүйрлэл гэвэл пуужинд хэрэглэнэ л гэсэн үг.
-Монголд газрын ховор элементийн олон орд байдаг уу?
-Газрын ховрын шороон орд бий. Хэнтий аймагт Навчитын гол, Дундговь аймагт хэд хэдэн газарт бий. Бага газрын орчмоос дээж авч угаахад итри гэх газрын ховрын хүнд металл илэрч л байсан.
-Яамны зүгээс ямар ажил хийх хэрэгтэй вэ?
-Тандан судалгааны анги гаргаж, дээжийг геологийн төв лабораторид өгч шинжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ манай лаборатори хүчин чадал муу тул дээжээс 40 орчим хувийг нь гадаадын өндөр чадалтай лабароторид давхар шинжлүүлэх хэрэгтэй. Судалж тогтоож байж л ажлаа эхэлнэ. Энэ судалгаанд чамгүй хөрөнгө гардаг.
-Социализмын үед геологи судалгааны ихэнхийг хийж дуусгасан гэдэг байх аа?
-Манай экспедицийн ажиллагааны үр дүнд Монголын геологийн хөгжилд маш том алхам хийсэн шүү. Оросын бүхий л том эрдэмтэд манайд ирж ажилладаг байсан. Ялангуяа манай тиктоникийн хэсэг асар их хөгжсөн. Мөн геохимийн эхлэл тавигдсан. Шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа олон салбарт судалдаг болсон. Ю.П.Цепиков гэж мундаг эрдэмтэн алтны хайгуул, судалгаагаар их зүйл хийсэн. Харамсалтай нь дагалдаж явсан монгол хүн нь мэргэжлийн бус байснаас нутагшуулж чадаагүй. В.И.Каваленко, М.И.Кузьмины отрядын дор миний ахалдаг геохимийн под отряд ажилладаг байсан юм. 5-6 хүнтэй, орос тогооч, жолоочтой жижиг анги. Бид машинтайгаа обьект дээрээ очоод л буцдаг. Бидний дэргэд Ю.П.Цепиков бол уул хадаар яваад сурчихсан хүн байсан. Сэлэнгэд хайгуулаа хийж хэдэн зуун километр өгсөж алхаад, Ерөө голоор завьтай уруудаж, дахин дээш алхчихдаг хүн байлаа. Газар орчны зураглалыг ч яг таг хийдэг. "Амьд GPS” л байлаа шүү дээ. Геохимийн бид бол байршил тогтоолтын хувьд тойм төдий ажилладаг байж.
"Буурал” Ц.Цэдэн гуайг хорь гаруй жил Монгол орныг хөндлөн гулд шинжилж судлах явцад нь тохиолдсон явдал, бүтээсэн түүхийг нь яриулах хүсэл их байлаа. Харамсалтай нь ханиа алдаад удаагүй байгаа тэрбээр амьдралын дурсамжаасаа хуваалцахаас татгалзсан юм. Дараагийн удаад сонирхолтой ярилцлага өгөх амлалтаар бидний яриа өндөрлөлөө.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||