Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Популизмаас салж чадахгүй бол мега төслүүд урагшлахгүй

 

Популизмаас салж чадахгүй бол мега төслүүд урагшлахгүй

 

Цагаан Суварга, Тавантолгойн цахилгаан станц, шинэ төмөр замын төслүүд популизмын уршгаар бүгд зогсжээ. Эдгээр төсөл хэрэгжих шатандаа гацаж, хөрөнгө оруулагчид нь цөм нүүр буруулан одов. Улс төрийн ээлжит сонгууль угтаж популизм газар авснаар дээрх төслүүд цааш хэрэгжих аргагүй болтол бизнесийн орчин өнгөрсөн хугацаанд муудсан билээ. Нөхцөл байдал одоо ч өөрчлөгдсөн юм алга. Сонгуулиас гадна уул уурхайн түүхий эд зах зээлд өндөр үнэтэй байх жилүүдэд популизм хийгдэж, тэр болгоны золиос нь мега төслүүд болсоор ирлээ.

Хөрөнгө оруулагчид манай улсын хууль, дүрэм журам, татвараас жийрхэх бус харин утга учиргүй энэ популизмаас нь халгаж, халширдаг боллоо. Тиймээс популизм их хийгдсэн, улс төрийн нөлөө их орсон, үүнд өртсөн төслөөс зайгаа барих болсноор эдийн засагт дэм болох байсан хөрөнгө оруулалтууд өөр орныг чиглэсээр.

Үе үеийн Засгийн газрууд уналттай эдийн засгийн хөгжлийг дэмжих хэмжээний чадал, чансаатай төслийг юуны өмнө гардан хэрэгжүүлэхээр зорьж ирсэн.

Ийм төслүүд хамгийн багадаа тэрбум ам.доллар болон түүнээс давсан их дүнтэй хөрөнгө оруулалтыг нэхэх бөгөөд энэ нь биеллээ олох хүртлээ амаргүй сорилт, бэрхшээлтэй нүүр тулсаар. Харилцан адилгүй ашиг сонирхлын зөрчил дундуур мега төслүүд орж, тал бүрийн дэмжлэг авч чадаагүйн улмаас зарим нь гацаж, аль эсвэл тухайн төслийг Засгийн газар өөрсдөө орхихоос аргагүйд хүрдэг. Мега төслөөс болоод Засгийн газар нь огцрох хэмжээний эрсдэл ч өнөөдөр улс төрийн хүрээнд хүчтэй хэвээр байна.

Үнэндээ Засгийн газрын сорилт нь мега төслүүд болж, мега төслийн сорилт нь популизм болж байна. Эргээд харъя. Сонгууль ойртсон болон эрдэс түүхий эдийн үнэ тэнгэрт тулсан үед популизм хүчээ авч, адаг сүүлд нь хэрэгжсэн, урагшилсан төсөл ч үгүй улсаараа хоосон үлддэг болов. 2012, 2016 оны дүр зураг энэхүү бодит байдлыг илтгэнэ. Онцолж авсан мега төслөө хэрэгжүүлж чадсан жишээ шинэ үеийн парламентын түүхэнд хуруу дарам цөөн байгаагаас үүнийг бас харж болно. Засгийн газар мега төслөө хэрэгжүүлэхээр зүтгүүлэх ч УИХ-ын босго давж чадалгүй зарим нь амь тавьж, энэ хугацаанд зах зээлийн чиг хандлага ч  өөрчлөгдөж байна.

Урагшилсан ч, ухарсан ч мега төслүүд нь санаачилсан Засгийн газрынхаа "нэрийн хуудас” болж үлддэг жамтай. Тухайлбал, С.Баярын Засгийн газар "Оюутолгой” төслөөр өөртөө чимэг нэмсэн бол Н.Алтанхуягийн Засгийн газар төмөр замын төслөөс болж муу нэртэй хоцорсон. "Оюутолгой” төсөл хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, эдийн засагт эрч нэмсээр эргэлтэд орсон ч нийгмийн нэг хэсэгт нь С.Баяр тэргүүтэй түүний танхимын сайдуудыг өнөө хүртэл адалж яваа. Сонгууль болгоны өмнө ёс мэт уг төслийг аль нэг нам, эвсэл нь улстөржүүлж, оноо цуглуулах "хөзөр” болгон заншжээ.

2012 онд иргэн болгондоо "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн С.Батболдын Засгийн газар "Тавантолгой” төслийг хөдөлгөж бараагүй. Уг төслийг цааш үргэлжлүүлэхээ мэдэгдсэн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч "Тавантолгой”-н учрыг бүрэн эрхийнхээ хугацаандаа олж чадаагүй. Мега төсөл хэрэгжих эсэх нь нэг Засгийн газрын үнэтэй тэнцдэг болжээ. 1992 оноос хойш 15 удаа Засгийн газар бүрдэж, тэр болгоны дундаж наслалт 1.5 жилээр хэмжигдэж байна.

С.Батболдын засгийн үед нүүрсний үнэ өндөр байсан бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед сонгууль нэгэнт эхэлсэн байлаа. Ийм үед популизм ид хийгдэж, "Тавантолгой”-г гацаасан билээ. Нийгэм, эдийн засгийн хувьд үр ашиг нь хэзээний тодорхой болчихсон, олборлосон бүтээгдэхүүнээ нийлүүлэх зах зээл нь дэргэд буй "Тавантолгой” төсөлд хамгийн том саад нь популизм. Уг төсөл үүнийг гэтэлж чадалгүй 10 гаруй жилийн нүүр үзэж байна.

Уг төслийг залуурдаж байсан Ерөнхий сайдуудад улс төрийн болон нийгмийн дэмжлэг дутаж байсныг ч хожим өөрсдөө хэлсэн байдаг. "Тавантолгой” энэ олон жил дуншсан шалтгаан нь популизм бөгөөд популист улстөрчид бүхэл бүтэн мега төслийн "хувь заяа”-гаар ийнхүү тоглож амжжээ. Дорноговь аймаг дахь Цагаан суваргын орд мөн л "Тавантолгой” төслийн жимээр улс төрийн нөлөөнд орж, хөрөнгө оруулагчид нь хөндийрэхэд хүрсэн.

"Оюутолгой” шиг төслийг ойрын хэдэн жилдээ лав хэрэгжүүлж чадахгүй нь

"Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах учиртай "Тавантолгойн цахилгаан станц”-ын төсөл хөрөнгө оруулагчаа сонгох шатандаа ирээд замхарсан. Энэ хүртэл төслийн нэгж байгуулагдаж, ТЭЗҮ болон стратегийн хөрөнгө оруулагчаа сонгон шалгаруулах тендер зохион байгуулагдсан гээд багагүй бэлтгэл ажил хийгдсэн билээ. Нэг тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү төсөл гараан дээрээ гажиж, "Оюутолгой” одоо ч өмнөд хөршөөс цахилгаан эрчим хүчээ авсан хэвээр. Популизм хавтгайрах тусмаа ямар ч үр ашигтай мега төслүүдийг унагаадаг гэдгийг дээрх жишээнүүд батална. Харамсалтай нь, популизм гэгч чухамдаа нэг болон хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцсэн байдаг бөгөөд олон нийтийн үзэл бодол, хүчийг үүнд ашиглах төдий үйлдэл байдаг. Үүнээс болж улс нийтээрээ цаг хугацаа, эдийн засгийн боломжоо алдаж, нийгмийн баялаг үнэгүйддэг аж. Ард түмний хүсэл сонирхолд нийцсэн хоосон амлалт, байгаа боломжийг үгүйсгэх хандлага популистуудын нийтлэг төрх билээ. Энэ нь өнөөдөр мега төслүүдийг унагаах хэмжээнд олон нийтийг төөрөлдүүлж байна. Тийм болохоор популизмд чин үнэнээр сүсэглэж, үүндээ автсаар байвал бид дараагийн "Оюутолгой” шиг мега төслийг ойрын хэдэн жилдээ лав хэрэгжүүлж чадахгүй нь.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ



Популизмаас салж чадахгүй бол мега төслүүд урагшлахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани