- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Монгол”-ын давуу эрхийн хувьцаа “амилах” сураг
Монгол хүн бүр хоёр том компанийн хувьцаа эзэмшигч болох нь ээ. С.Батболдын Засгийн газар өдгөөгөөс долоон жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлэх шийдвэр гаргаж байв. Засгийн газрын уг шийдвэрийг эдүгээ хэрэгжүүлж, "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг "амилуулаагүй” байна. Өөрөөр хэлбэл, тус компани хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжиж, иргэд үнэт цаасаа борлуулж, өвлүүлж, бэлэглэж ид шидийг нь үзээгүй байгаа гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшүүлэх тогтоол гаргаснаас хойш нэг жил гаруйн дараа Засгийн газар иргэн бүртээ дахин нэг үнэт цаас эзэмшүүлэх болсон.
Энэ бол "Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг гурван сая иргэнд эзэмшүүлэх шийдвэр байлаа. Засгийн газар уг тогтоолыг 2012 оны зургадугаарын сарын 25-ны өдөр буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхлэхээс хэдхэн өдрийн өмнө баталсан юм. Иргэд тухайн үед сонгуульд оноо авах гэсэн "ард түмнээ” авлигадсан шийдвэр гэж шүүмжлэлтэй хандаж байв. Тэдний хардлагыг батлах мэт "Эрдэнэс Монгол”-ын давуу эрхийн хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлэх шийдвэр хэрэгжээгүй өдий хүрсэн. УИХ-ын 2012 оны сонгуульд олонх болсон нь АН-ынхан МАН-ын Засгийн газрын гаргасан эл шийдвэрийг хэрэгжүүлэхээс цааргалсан ч биз.
Тэгвэл Засгийн газрын, найман жилийн өмнөх тогтоолыг хэрэгжүүлэхээр "Эрдэнэс Монгол” компанийнхан ханцуй шамлан ажиллаж эхэлжээ. Ингэхдээ давуу эрхийн хувьцааны тоог өсгөх тогтоолын төсөл бэлтгээд байна. Тодруулбал, "Эрдэнэс Монгол” компанийн таван сая ширхэг давуу эрхийн хувьцааг иргэн бүрт нэг нэгээр нь тараах гэнэ. Үндэсний статистикийн хорооноос манай улсын хүн ам жилд дунджаар 1.4-2.2 хувиар өсөж буйг тогтоосон. Уг тооцоогоор Монгол Улсын хүн ам 2045 онд таван сая давах таамаг байна. Ирэх 26 жилд төрөх шинэ иргэддээ тараах хувьцаагаа нэгмөсөн базаагаад авахаар шийджээ. Монгол Улсын одоогийн иргэдээс гадна шинэ төрсөн хүүхэд бүр "Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааны эзэн болно. Иргэдэд тараах хувьцааны тоог нэмэх зөвшөөрөл авах саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Тэндээс тогтоол шийдвэр гарсны дараа "Эрдэнэс Монгол” компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, таван сая ширхэг давуу эрхийн хувьцаатай болгоно.
Үүгээр зогсохгүй "Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг зохицуулах, баялгийн сангийн эрх зүйн орчинтой уялдсан хууль батлуулах гэнэ. Уг хуульд давуу эрхийн хувьцааг тараах эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөх бололтой. Тэгээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт хувьцаа эзэмшүүлнэ. Давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх үйл явц нэлээд цаг шаардах болов уу. Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө иргэн бүр үнэт цаасны дансандаа нэг ширхэг давуу эрхийн хувьцаатай болох биз. Долоон жилийн өмнөх шийдвэр дахин нэг сонгуулийн өмнө "хөдлөх” бололтой. Гэхдээ амилах эсэхийг таашгүй. Төрийн өмчит компанийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх үйл явц, сонгууль хоёр цаг хугацааны сэжмээр холбогдсоор байгааг эрхбиш анзаарч байгаа биз.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд "Эрдэнэс Монгол”-ын давуу эрхийн нэг, "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг "Хуульд багтаагүй хувьцаа” гэдэг. Хөрөнгийн биржид бүртгүүлээгүй компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн учраас ийнхүү ёжилж байгаа хэрэг. "Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн биржид бүртгүүлчихвэл, "Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг батлуулчихвал хууль ёсных болно. Засгийн газраас 2012 онд "Эрдэнэс Монгол”-ын нэг ширхэг давуу эрхийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа арилжихгүй, өвлүүлэхгүй, бэлэглэхгүй гэсэн хязгаар тавьж байлаа. Үүнийг "нэг нас, нэг хувьцаа” гэсэн зарчим гэж тухайн үед ярьж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн болж мэндэлсэн хүн "Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшинэ. Нас барлаа гэхэд хувьцаа эзэмшигч биш болно гэсэн үг. Энэ зарчмыг хэвээр үлдээх, эсэхийг "Эрдэнэс Монгол” компанийнхнаас тодруулахад "Хуульд тусгасан бүх нөхцөлийг хэрэгжүүлнэ” гэсэн бүрхэг хариулт өглөө. Засгийн газраас тогтоол гаргахдаа энэ зарчмыг баримтална гэж таамаглаж байна.
Хувьцааг энгийн болон давуу эрхийнх гэж хоёр ангилдаг. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй байдаг. Гэвч тухайн компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн талаар санал өгөх эрх байдаггүй. Зөвхөн давуу эрхийн хувьцаатай холбогдох асуудлаар санал өгөх эрхтэй. Түүнчлэн ногдол ашиг тогтмол авах эрхтэй байдаг. Ингэхдээ энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж ногдол ашгаа авдаг. Тухайн компани алдагдалтай ажилласан ч ногдол ашиг авна. Ногдол ашигт хуваарилах хөрөнгө байхгүй бол дараа жилийн ашгаас тараана гэж тайланд тусгадаг аж. Тэгэхээр "Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг эзэмшигч жил бүр ногдол ашиг авах нь. Хэрэв компани ашиггүй ажиллавал дараа жил нь нөхөж авах юм байна.
Иргэн бүртээ жилд 100 мянган төгрөгийн ногдол тараалаа гэж төсөөлье. Ингэвэл тус компани 300 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах шаардлагатай болно. Жилд 50 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах бол 150 тэрбумын ашигтай ажиллах шаардлага бий. "Эрдэнэс Монгол” компани 2017 онд 20.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар 14.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Эндээс эл компани ойрын жилүүдэд 20-30 тэрбум төгрөгийн ашигтай байх нь гэсэн баримжаа харагдлаа. 30 тэрбумын ашигтай ажиллавал нэг хувьцаанд 10 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой. Гэхдээ компани хөрөнгө оруулалт хийж таарна. Тиймээс ашгаа бүгдийг тараахгүй. Ингэхээр ногдол ашгийн хэмжээ улам багасна гэсэн үг.
Монгол Улсын стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор "Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан. Тиймээс Монголын баялгийн үр ашиг энэ компанид хуримтлагдах учиртай. Иргэн бүртээ нэг ширхэг давуу эрхийн хувьцааг нь эзэмшүүлж буй нь баялгийн хишиг хүртээх гэсэн санаа юм. "Оюутолгой”, "Тавантолгой” гэх мэт томоохон төслүүд хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа хуваарилж эхэлбэл "Эрдэнэс Монгол” компани чамгүй ашигтай ажиллах нь тодорхой. Одоохондоо энэ компани их хэмжээний ногдол ашиг тарааж чадахгүй нь ойлгомжтой. УИХ-ын ирэх жилийн сонгуулийн дараа иргэн болгон жил бүр "Эрдэнэс Монгол” компаниас ногдол ашиг авч эхлэх нь үнэн болов уу.
Т.Энхбат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||