Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Их тэнгэр”-ийн ханыг чимэх зорилгоор түр хугацаанд байршуулсан ховор уран зургууд хаашаа алга болсон бэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уран зурагт дэндүү сонирхолтой нэгэн. Энэ сонирхлынхоо дагуу чамгүй өндөр өртөгтэй ховор зургуудаар цуглуулгаа баяжуулсан байдаг. Мөн өөрийн цуглуулгуудаараа "Элбэг” нэртэй арт галерей нээж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ галерей 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдөр нээгдэж байсныг хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ.

Галерейн нээлтийн үеэр очиж сонирхсон уран зураг сонирхогч "100 зураач, 100 уран бүтээл үзэсгэлэнг үзлээ. Өнгөрсөн зууны олон зураачдын уран бүтээлүүд тавигдсан байна. Орчин үеийн зураг, уран бүтээлийг үзэж, харж явсан миний хувьд 20 дугаар зууны Монгол уран бүтээлчдийн хийж, туурвиж байсан бүтээлүүдийг бүрэн эхээр нь харах таатай боломж байлаа. Сайхан цуглуулгатай хүн юм. Монголын Эрмитажын эхлэл байх болтугай. Мартсанаас Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байсан. Харин өөрийнх нь галерей Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэсэн шүү” хэмээн тухай үеийн сэтгэгдлээ өөрийн блогтоо хуваалцаж байж.

Ц.Элбэгдоржийн цуглуулгын талаар "Монголд байхгүй уран зургийн үзэсгэлэн нэг хүнд төвлөрчээ. Гунигтай биш гэж үү. 50 саяаас 500 сая хүртэл үнэлэгдэх хамгийн том, хамгийн үнэтэй зургийн цуглуулга түүнд бий гэдгийг зураачид, уран зураг сонирхогч, судлаачид хэлдэг. Энэ уран зургуудын үнэ цэнийг тогтоох боломжгүй. Үүнийг тэр төрийн мөнгөөр худалдан аваагүй гэлээ. Тэгвэл ямар мөнгөөр авснаа тайлбарлах цаг ирэх байх. Гадагш нь гаргаагүй нь сайшаалтай” хэмээн ТВ—9 телевизийн захирал асан Ц.Энхбат өөрийн нийтлэлдээ бичсэн байна.

Хүн дур сонирхолтой, хоббитой байж болно. Гэвч яагаад нэг хүнд ийм их баялаг, өв хөрөнгө цугларсан бэ гэдгийг шалгаж, судлахад гэмгүй л юм. Ц.Элбэгдоржийн хувьд Ардын армийн байдагч, "Улаан-Од” сонины сурвалжлагч байсан гэдгээрээ бахархан ярьдаг. Түүнээс хойш улс төрийн албан тушаал буюу эрх мэдлийн оргил хүртлээ ахисан. Тэгвэл "Улаан-Од” сонины сурвалжлагч үнэ бүхий уран зургийн цуглуулгатай байх боломжтой юу гэсэн асуулт гарч ирж байна. Эсвэл эрх мэдэлд хүрмэгцээ өөрийн хобби болсон уран зургуудыг цуглуулж эхэлсэн байх уу?

Энэ асуултанд нэгэн цагт мөр зэрэгцэн хувьсгал хийж явсан Дарь.Сүхбаатар цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэр ийн хариулжээ. "… Ц.Элбэгдорж нэгдүгээр хороололд хадмындаа амьдарч байсан хүн хаанаа тэр уран зургийг цуглуулах вэ. Бид үлдсэн нэг төгрөгөө хувааж явсан улс мэдэлгүй яах вэ” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийг эрх мэдэлд хүрэхээсээ өмнө уран зургийн цуглуулгатай байх боломжгүй гэж нөхөр нь хэллээ.

Тэгвэл саяхнаас нэг ноцтой мэдээлэл дуулдах болсон юм. Тодруулбал, Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэх бүсгүй "өдрийн сонин”-д өгсөн ярилцлага даа "Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьжээ. Мөн энэ тухай Тагнуулын Ерөнхий газарт мэдэгдэж, ажлын хэсэг хүртэл томилж байж. Гэвч зургийг эрэн сурвалжлахын оронд А.Янживыг ажлаас нь халж хариуцлага тооцсон байна. Энэ үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
Эндээс Ц.Элбэгдорж ховор хосгүй гэгдэг уран зураг, соёлын өвүүдийг Их тэнгэрийн хананд байршуулах нэрээр хуулбарлаж, их хувийг нь өөрийн "Элбэг” арт галерейд шилжүүлсэн юм биш үү гэх хардлага төрж эхэллээ. Мэдээж хэн гэм буруутай вэ гэдгийг хуулийнхан шалгаж, шүүх эцсийн байдлаар тогтооно. Түүнээс өмнө бидэнд хардах эрх л байна.

Гэхдээ л Монголын уран зургийн галерейд байдаггүй тийм ховор бүтээлүүд нэг хүнд тэр тусмаа Монголын нэр нөлөө бүхий албан тушаал хашиж байсан хүний цуглуулгад хуримтлагдсан байна гэхээр хэний ч хардалт төрөх байлгүй дээ. Хуулийнхан үүнийг шалгах хэрэгтэй…

Жич: Их тэнгэр цогцолбор "Хатан туул” зочид буудлын ханыг чимэглэх зорилгоор уран зургуудыг түр хугацаанд байршуулах гэрээг 1986 онд байгуулж, Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээлийг тэнд байршуулсан байна. Улмаар 2008, 2012 онд Их тэнгэр цогцолборт очин, уран зургуудын хадгалалт ямар байна вэ хэмээн тооллого явуулахад 34 зураг тоолуулсан байна. Зургаан зураг дутсан гэсэн үг. Мөн 34-өөс ердөө нэг нь л ориг эх хувиараа бусад нь дууриамал зураг болохыг тооллогын ажлын хэсэг тогтоосон тухай Уран зургийн галерейн захирал асан А.Янжив ярилцлагадаа дурджээ.

Undesten.mn

 

 


“Их тэнгэр”-ийн ханыг чимэх зорилгоор түр хугацаанд байршуулсан ховор уран зургууд хаашаа алга болсон бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани