- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад алтны нөөцөө нэмэх тусам Монгол бууруулж байна
Алтны роялтыг 2.5 хувь болгож өөрчилсөн хуулийн хүчинтэй хугацаа энэ оны нэгдүгээр сарын 1-ээр дуусгавар болсон. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оны өмнө УИХ-д өргөн барьж алтны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх саналаа танилцуулсан боловч УИХ-ын чуулганы “бойкот”-оос үүдсэн гацаа таарч эцсийн шийд гаргаагүй байна. Ингэснээр “алтны татвар нэмэгдлээ”, “алтны татварыг тэглэлээ”, “энэ салбарт эрх зүйн зохицуулалтгүй боллоо” гэсэн олон янзын мэдээлэл гарах болсон.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал таван хувь болно. Алтны ханш 1200 ам.доллараас дээш байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх роялти татвар дөрвөн хувиар нэмэгдэж нийтдээ есөн хувьд хүрнэ гэсэн болгоомжлол байна. БНХАУ-ын алтны татвар таван хувь байгаа. Тиймээс бид алтны татвараа үүнээс доош хэмжээнд байлгаж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Хил гаалийн хяналтаа сайжруулаагүй байж алтны татвараа нэмбэл бид өмнөх үеийн эрсдэлээ дахин үүрч, олборлосон алтаа хууль бусаар алдаад дуусна. Татвараас зугтах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргахад л урсаад өнгөрнө. Тиймээс Монгол Улсаас олборлосон алтаа Монголбанкинд тушаах ёстой гэсэн бодлого баримталж байгаа” гэсэн билээ.
Гэтэл БНХАУ алтны нөөцөө нэмэгдүүлж эхлээд байна. Тухайлбал, тус улсын Төв банкны эзэмшил дэх алтны нөөцийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр өмнөх сарынхаасаа 11.8 тонноор нэмэгдэж 59.9 сая унц буюу 1864 тоннд хүрчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас 10 орчим тонноор нөөцөө нэмэгдүүлсэн Хятадын Төв банкны энэ арга хэмжээ 2019 онд төв банкуудын алт худалдан авалт өндөр байна гэсэн “Goldman Sachs”-ийн таамаг, олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байгаагаас үүдэн орон орны төв банкууд нөөцөө төрөлжүүлж байгаатай холбоотой харагдаж байна. Мөн Хятадын хувьд эдийн засгийнх нь өсөлт удааширч, АНУ-тай худалдааны маргаанаа шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед урьдчилсан хамгаалалт ч болж мэдэх юм.
Монголын алтны салбарын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Монголбанк түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Энэ нь цаанаа эрх зүйн маргаан дагуулах нөхцөл бүрдчихээд байна. Алтны зохицуулалт нь яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байгааг салбарын сайд хэлж байгаа.
УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын дундуур зарлан хуралдуулж магадгүй гэсэн таамаглал өндөрсөж байгаа энэ үед дахин сануулахад УИХ-ын харьяанд байдаг Монголбанк, Засгийн газар аль, аль нь дээрх хуулийг эргэн харж, онцгой анхаарал хандуулахыг хүсч байгаа. Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байснаас 531 кг-аар буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Одоогоос гурав хоногийн өмнө алтны бас нэг шинэ нөөц илэрсэн талаар мэдээлсэн. Энэ нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ Жинст сумын нутагт орших "Хөндий” алтны төсөл бөгөөд өнгөрсөн жил тогтоосон 45 орчим тонн алтны нөөцийн 400 гаруй мянган унц дээр төвлөрч эхний ээлжийн судалгааг хийжээ. Уг ордын геологийн нөөц 20.5 тонн алттай гэж тогтоогдсон байна. Тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унц, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унц гэж тогтоосон аж. "Санхүүжилтийн дийлэнх нь өр, зээл байдлаар орж ирэх бөгөөд эхний хэсгийн санхүүжилт энэ оны нэгдүгээр улиралд багтаан орж ирнэ гэж таамаглаж байна. Гэхдээ энэ онд багтаан ТЭЗҮ-г боловсруулж дуусгаад 2021 оноос олборлолт эхлэх аж. Харин Монголын төр татварын ямар орчинтойгоор угтах бол. Алт, нүүрсний экспортоороо амь зогоодог Монголд уг нь тийм ч элбэг тохиохгүй боломж “ирж” байна. Дотооддоо улстөржсөн хэрүүлээс өөр “үйлдвэрлэл”-гүй УИХ энэ удаад татварын боломжоор экспортоо дэмжиж чадах болов уу. Эсвэл алтны салбартай “дайн зарласан популистууддаа” хөтлөгдөх үү. Эцэст нь хариуцлагыг хэн хүлээх вэ.
Дашрамд сануулахад өчигдрөөс нэрээ нууцалсан нэгэн Элчин сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа гурван шалтгаан”-ыг нэрлэсэн байна билээ. Үүнд юуны өмнө 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хууль, хүчний байгууллагаас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг баривчилсан. Мөн Оюутолгойн далд уурхайг хөдөлгөсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг барьсан “их баривчилгааг” улс төрийн шийдвэр байсан уу, шударга хууль, шүүхийн шийдвэр үү гэдэгт эргэлзэж байгаа аж. Мөн 2018 оны төсөв батлах үеэр хоёрхон хүний лоббигоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, лицензээ бусдад шилжүүлсний төлбөрөөс 30 хувийн татвар авахаар болсныг, Монголын эрх баригчдын зөрчил ихэсч улс орны хэмжээний бодлогын чухал асуудлуудад ахиц дэвшил гаргасангүй, улс төрийн тогтворгүй байдал нь эргээд хөрөнгө оруулалтад нөлөөлж байна гэдэг шалтгаануудыг тодорхой дурджээ. Мөн “Монголын төр төрийн өмчит компаниудынхаа тоог бууруулсангүй, нэмсээр байна. Төр, төрийнхөн нь ийм их авлигатай үед төрийн өмчит компани нэмж байгуулсаар байвал авлига тийшээ л шилжинэ, нэмэгдэнэ. Үнэндээ Монголын эрх баригчдын энэ их улстөржилт, хүнд суртлаас хөрөнгө оруулагчид залхаж байгаа” гэсэн байгааг эш татан сануулъя.
Ц.ОРХОН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||