Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн хэлэлцээрийг өөрчлөхөд анхаарах асуудал

 Оюутолгойн хэлэлцээрийг өөрчлөхөд анхаарах асуудалXX зууны манлай бүтээн байгуулалт болох Монгол, Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг Монголын хээр талд цогцлоон байгуулсан нь эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан экспортын эх үүсвэрийг үлэмж нэмэгдүүлж, одоо улсын төсвийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг хэрхэн байгуулсан тухай

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол, Зевлөлтийн Засгийн газар хоорондын Комиссыг 1967 оны нэгдүгээр сарын 31 -нд байгуулж, 1968-1970 оны ээлжит хуралдаануудаар Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордод түшиглэн хамтарсан үйлдвэр байгуулах асуудлаар санал солилцон ТЭЗҮ хийлгэх зөвлөмж гаргасан.

БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид ЗСБНХУ -ын талтай 1970 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хэлэлцээ хийж хоёр орны хооронд эдийн засгийн талаар 1971-1975 онд хамтран ажиллах болон Монголын эдийн засгийг цаашид аль болох ашигтай хөгжүүлэх арга замын талаар санал солилцон манай улсад эдийн засгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр байгуулсан.

Энэхүү Хэлэлцээрт ТЭЗҮ-ээр үр ашигтай болох нь нотлогдвол Эрдэнэтийн овооны зэс, молибдений орд газрын бааз дээр уул уурхайн "Эрдэнэт" үйлдвэрийг барих нь зүйтэй гэж дурьдсан байна.

Ю. Цэдэнбал дарга 1972 онд Л.И.Брежнев даргатай уулзахдаа манай улс эрдэс баялгийн үлэмж их нөөцтэй учир ойрын үед "Эрдэнэт" комбинатыг манай улсад байгуулахад туслалцаа үзүүлэхийг урьдын адил давтан хүссэн байна. Харин Л.И.Брежнев дарга СнЗ-ийн дарга А.Н.Косыгинг дуудуулан ирээд "Ю.Цэдэнбал надтай уулзах бүртээ Монголд "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулж өгөхийг хүсэх юм. Үүнийг чи судалж үзнэ үү" гэсэн байна.

А.Н.Косыгин дарга орж ирээд Зөвлөлт, Монгол Улс эдийн засгийн талаар боогдож байсан үедээ байснаа хувааж хэрэглээд амьдарч байсныг манай зарим нөхөд мартдаг нь харамсалтай. Монгол Улсын нэр хүнд, Монголын ард түмний хувь заяаг ЗХУ хариуцах ёстой" гэж хэлсэн байна. Иймд "Эрдэнэт" үйлдвэрийг хамтран байгуулах нь зүйтэй" гэжээ.

Бас Ю.Цэдэнбал дарга ЗХУ-ын Засгийн газарт хандан манай улсын урьд авсан зээлийн төлбөрийг тэглэж өгөхийг хүссэн хүсэлтийн талаар А.Н.Косыгин дарга хариулахдаа "Зарим улсад ЗХУ-аас олгосон их хэмжээний зээлээ авч дөхүүлтэл та нөхөд ийм хүсэлт тавихаа түр хойшлуулж байхыг хүсч байна. ЗХУ-аас танайд олгосон зээлээ төлүүлэх болоогүй. Төлбөр хийх бололцоо ч танайд хязгаарлагдмал гэдгийг бид мэднэ. Зээл олдвол авч ашиглаж асуудлаа шийдвэрлэж байх нь зүйтэй гэж зөвлөх байна" гэв. Энэ нь улмаар их өрийг чөлөөлөх нэг чухал зөвлөмж болж өрөөс чөлөөлөгдсөн болох нь тодорхой байна.

Жилд 20.0 сая тонн зэс, молибдений хүдэр олборлон боловсруулах Монгол, Зөвлөлтийн хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах үеийн нийгэм, улстөрийн байдал, хоёр улсын харилцааны онцлогоос шалтгаалан тус үйлдвэрийн талаар баримтлах стратеги, хөрөнгө оруулалтын болон боловсон хүчний бодлого, ашиг орлогын хуваарилалтыг тооцох, бүтээгдэхүүний борлуулалтад зах зээлийн үнэ хэрэглэх зэрэг асуудалд Зөвлөлтийн тал давуу эрхтэй, Монголын тал бие даасан бодлого явуулах боломж хязгаарлагдмал байсан. Гэсэн ч "Эрдэнэт" үйлдвэр байгуулагдсанаар манай эдийн засаг эрчимтэй хөгжиж экспортын эх үүсвэрийг ихээхэн нэмэгдүүлсэн юм.

"Эрдэнэт" үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад оруулсан хөрөнгө оруулалтын 37 хувийг орон сууц, эмнэлгийн цогцолбор, сургууль, цэцэрлэг, спортын ордон, кино театр, цахилгаан дамжуулах шугам, хүнсний комбинат, төмөр зам барих, авто замын шинэчлэлтэд зарцуулж их бүтээн байгуулалтын аян явагдсан.

Ингээд 1978 оны арванхоёрдугаар сард "Эрдэнэт" үйлдвэрийн эхний ээлж, 1981, 1983, 1989 онд өргөтгөлүүд хийгдэж өнөөгийн хүчин чадалд хүрсэн болно. Хэлэлцээрийг байгуулахдаа Зөвлөлтийн талтай хэд, хэдэн үе шаттай явуулсан.

Эхний хэлэлцээг ТЭХҮГЯ-ны орлогч сайд асан П.Очирбат, хоёр дахь үе шатны хэлэлцээг Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын Комиссын орлогч дарга М. Чимэддорж нар удирдан явуулсан.

Харин гурав дахь үе шат буюу эцсийн хэлэлцээг Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Жамбалдорж төлөөлөгчдийг тэргүүлэн ажиллаж эцсийн хэлэлцээг Москва хотноо 40 хоног явуулсан. /1973 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 30н хүртэл/ хэлэлцээг хийх үед Ю. Цэдэнбал дарга Москвад амарч байсан бөгөөд Москвад суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөх Ч.Сүрэн бид хоёр Ю.Цэдэнбал даргатай үе үе уулзаж зөвлөлгөө авч байсан.

Харин Ю.Цэдэнбал дарга хэлэлцээрийн төсөлтэй эцсийн байдлаар танилцаад зарчмын хувьд зөвшөөрсөн болно. Ингээд энэ үндсэн хэлэлцээрт 1973 оны аравдугаар сарын 22-нд МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-ын Засгийн газрын орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурсан.

Дэлхийн ижил төрлийн үйлдвэрийн жишигт хүрсэн энэ хамтарсан үйлдвэрийг байгуулахдаа Эрдэнэт хотыг нэгэн зэрэг байгуулсан явдал манай улсын эдийн засгийн чадавхийг огцом дээшлүүлэн экспортын эх үүсвэрийг үлэмж нэмэгдүүлж, эх орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, манай улсын баруун хойд бүс нутагт хөгжил авч ирсэн билээ.

"Эрдэнэт" үйлдвэр нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 600 гаруй сая тонн хүдэр боловсруулж, 3.5 сая тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэн, 50 мянга гаруй тонн молибден үйлдвэрлэн экспортлоод байна.

Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийг эх орондоо байгуулахдаа харилцан тохиролцсон зарчмын асуудлуудаас дурьдахад:

1."Эрдэнэт"    үйлдвэрийг байгуулахад талууд харилцан тохиролцож тэнцүү хувь хөрөнгөөр оролцон дүрмийн сангаа байгуулсан. / Монголын талын хувь хөрөнгөнд Зөвлөлтийн Тал удаан хугацаанд хөнгөлөлттэй зээл олгож түүнийг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр нь төлөхөөр/

2.Монголын талын дүрмийн сангийн бүтцэд газрын хэвлийн болон ус, ойн нөөц ашигласан төлбөрийг Монголын оролцогчийн хувь хөрөнгөд оруулж тооцох.

3.Үндсэн бүтээгдэхүүний үнэнээс гадна зэс, молибдены баяжмал дахь дагавар ашигтай хольцын /алт, мөнгө, рений, селен, теллур болон бусад элемент/ үнийг хамтарсан үйлдвэрт төлнө.

4.Үйлдвэр байгуулахад Монголын талд эдэлбэр газрын төлбөрийг төлнө.

5.Хамтарсан үйлдвэр нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүрээлэн байгаа орчныг хамгаалах, тухайлбал, уул уурхайн ажил явуулсны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, тохижуулж, байгалийн унаган төрхөнд нь оруулах, түүнчлэн эрдэс баялгийг бүрэн гүйцэд ашиглах бүхий л арга хэмжээг авна гэж тусгасан.

Оюутолгойн хэлэлцээрт өөрчлөлт оруулахдаа анхаарах зарим асуудлын талаар санал болгоход:

Гадаад орнуудтай хамтарсан үйлдвэр байгуулан ажиллахад манай улсын оруулах хувь хөрөнгө 50-аас дээш хувь байх ёстой. Хувь хөрөнгөд орд газраа үнэлж оруулах, урьд хийгдсэн геологийн хайгуулын болон ТЭЗҮ хийлгэсэн зардал, барилгын дотоод материал тоосго, элс, хайрга, бетон, ус цахилгаанаар хангах, Монголын ажилчдыг ажиллуулах зэргийг бүрэн оруулж тооцох ёстой.

Оюутолгойн Монголын талын хувь хөрөнгийг 34 хувиар тохиролцсоныг яаралтай 50-аас дээш хувь болгох шаардлагатай. Одоо Оюутолгойн ажилчид гэр, амбаарт амьдарч байгаад анхаарах хэрэгтэй.

Оюутолгойн баяжмалаа экоспортод гаргаж байгаа нь малын гаралтай түүхий эдээ боловсруулахгүй гаргаж байгаатай адил юм. Баяжмалаа хайлуулж зэс үйлдвэрлэхэд нийт ашгийн 70 хувь тэнд гардаг. Ийм учраас хилийн гадна баяжмалыг боловсруулж хайлуулахад гарах дагавар бүтээгдэхүүн болох алт, мөнгө, рени, селен, теллур зэрэг гардаг учраас тэнд Монголоос хяналтын баг томилон ажиллуулах шаардлагатай байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ашигтай болгон сайжруулж энэ ордын эрдэс баялгийн үр шимийг ард түмэндээ тэгш, шударгаар хүртээхийн тулд Засгийн газар, геологи, уул уурхай, эдийн засгийн салбарын мэргэжлийн туршлагатай эрдэмтэн мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг тодорхой удирдамжтайгаар яаралтай томилон ажиллуулах шаардлага тулгараад байна.

Харин Оюутолгойн одоогийн үйл ажиллагааг саатуулж хэрхэвч болохгүй. Ер нь Оюутолгойн ордын баяжмалыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн экспортлох нь эх орны эрчимтэй хөгжил, ард түмний амьдралд чухал ач холбогдолтой болно.

Гавьяат эдийн засагч Д.Жамбалдорж
Оюутолгойн хэлэлцээрийг өөрчлөхөд анхаарах асуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани