- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Алтанхуяг зоосны нүхээр хорвоог харж хилийн зурвас, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалыг олборлох хуулийг оруулж ирлээ
Тодруулбал хилийн зурвас, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг энэ хуулийн төсөлд тусгажээ. Тэгвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа газруудын тодруулан харцгаая.
Хилийн зурвас: Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ.
Тусгай хамгаалалттай газар нутаг: Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор улсын хамгаалалтад авсан газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэнэ. Дархан цаазат газар: Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ая холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг Дархан цаазат газар гэнэ.
Тэгвэл ийм газруудад ашигт малтмал олборлох нь битгий хэл ан амьтан агнахыг эртнээс хориглодог байсан. Тухайлбал, Чингэс хааны "Их засаг” хууль, Ойрадын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг "Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжуудад энэ талаар нарийн тусгасан байдаг. " Халх журам”–д Богдхан уул, Хан Хэнтий, Хөгнөхаан, Жаргалтхаан, Баян, Суман, Улаан, Төвхөнхаан зэрэг байгалийн үзэсгэлэнт 14 ууланд ан агнах, газар хөндөх, мод огтлохыг хориглон зарлаж байв. Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог байжээ. 1818 онд Отгонтэнгэр, Булган уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. 1911 онд Богдхаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг "Богд хайрхан уул” гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ.
Ингэж хамгаалж байсан газраа мөнгө олох зорилгоор ашигт малтмал олборлоно гэж байгаа нь Монгол улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтанг үгүй хийх гэж байгаа хэний далд явуулга вэ? Н.Алтанхуягийн Засгийн газар бөөндөө эх орноо хайрлаж хамгаалах сэтгэлгүй болчихоо юу?
Хуулийг санаачлагчид ийм цоорхойтой хуулиа салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна хэмээн магтаж сууна. Үнэн хэрэгтээ уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсан. Тухайлбал ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцлийг бүрдүүлж байгаа хэмээн магтах.
Нөгөө талаас тэд энэхүү "атгаг”санаагаа хэрэгжүүлэхдээ хэний ч хараа хяналтад байхыг хүсээгүй бололтой юм. УИХ-аар шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэх санаархлаа хуулийн төсөлд тусгасан байгаа юм.
Улсын хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлоод зогсохгүй Засгийн газар үүндээ хяналт тавина хэмээн зүтгэж байгаа энэхүү Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхнаас нь хэлэлцэхгүй байх хэрэгтэй.
Өвөг дээдсээс үзэсгэлэнт байгалийг хадгалж, хамгаалж, бүлээн цус амь насаа харамлалгүй та бидний үед хүлээлгэж өгч байхад бид ядаж сүйтгэхгүй байх нь ёс зүйд нийцэх хэрэг. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийг батлаад, дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар, хилийн зурваст ашигт малтмал олборлолт хийлээ гэхэд нөхөн сэргээлт хийнэ . Гэхдээ өмнөх шигээ байхгүй нь тодорхой. Өмнөхтэйгээ дөхлөө гэхэд тус газарт байсан ан амьтад хэрхэх билээ? Улаан номд орсон ихэнх амьтад дээрх газруудад л байгаа. Монгол улсын төдийгүй хүн төрөлхтөний баялаг болсон газарт ингэж хайр гамгүй хандаж болохгүй ээ Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдүүдээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй бай !!!
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||