Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ардчилалд хайр хүрэв

Хэдэн сул үг

Хорвоо дээр хачин сонин газар орон олон бий. Хүсэл төрөөд мөнгө нь байвал яваад очих юухан байхав. Харин хүсэл, мөнгө хоёр нь хүзүүгээр татсан хүн ч хүрээд очих боломжгүй орон гэж байх. БНАСАУ бол санасан зоргоор үзэх боломжгүй улсын нэг. Дэлхийн хамгийн хаалттай энэ орон манайтай найрсаг харилцаатай гэх боловч бид тэдний тухай даанч сураг дуулдаггүй билээ. Сэтгэл булаам аугаа их санаа зорилгын төлөө нэгэн насныхаа амьдралыг хөл үймээнгүй буйдхан газар бясалган сууж өнгөрөөхөөр шулуудсан даяанч мэт санагддаг юм, энэ орон. Саяхан Г.Занданшатар сайдын хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж энэ орныг нүдээр үзэх аз тохиолоо.  

Бэлтгэл ажил

БНАСАУ-ыг зорих улсыг явахаас нь хэд хоногийн өмнө Гадаад явдлын яаман дээр цуглуулж санамж, анхааруулга өгөв. Сонин юм эндээс л эхэллээ. Хойд Солонгост очоод биеэ хэрхэн авч явах тухай товч зааварчилга маягийн яриа болов. Бизнес групп гэгчид багтсан хүмүүс үнэндээ жуулчин маягаар явах аж. Хувийн өмч байтугай өөрийн бодолтой явах хүртэл хориотой тэр газар “бизнес” гэдэг үнэндээ үгүй юм гэнэ. Улсын хэдэн үйлдвэрийн газартай уулзаж болох ч бизнес болтлоо өргөжинө гэвэл нэг нас лав хүрэлцэхгүй сурагтай. 

Хатуу тогтоосон хөтөлбөрийн дагуу явагдах хоёр хоногийн аялал маань дэлгүүр хэсэх, зураг хөрөг авах, ууж идэх гээд наад захын жуулчлалын хэм хэмжээг ч хязгаарлах юм гэдгийг ойлгож авлаа. Ирж очих онгоцны зардал 750 ам.доллар болж байна. МИАТ-ын шууд нислэгээр явах сайдын айлчлалын замын зардлаас хагасыг нь ч болов бизнесийнхнээр даалгах гэсэн мэргэн арга. Зөв санагдсан. Татвар төлөгчдийн мөнгийг хямгадаж байвал болох нь тэр. 

Бидний аялал БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, Хойд Солонгосын ард түмний эцэг, Наран гэрэлт жолоодогч Ким Ир Сений бунханд зочлохоос эхлэх тул гонжоомтой явах учиртай болов. Таван одтой гэх “Корё” зочид буудлын хамгийн хямд өрөө 102 евро, нэг хоол дунджаар 10 евро, гадаадын жуулчинд зориулсан ганц дэлгүүртэй, тэнд нь евро, ам.доллар, юаниар ч наймаа хийнэ. Харин тэндхийн юмны үнэ овоо өндөр сурагтай.  

Дашрамд сонирхуулахад Солонгосын хойгийн өмнөд хэсэгт байх Чэжү арал руу манай “Жуулчин” компани 3 өдөр, 4 шөнийн аялалыг ердөө 699 ам.доллароор санал болгож байлаа. Энэ мөнгөнд ирэх очих онгоцны зардал, таван одтой буудал, өдрийн гурван хоол, үзвэр үйлчилгээ бүгд багтжээ. Гэхдээ мөнгөтэйн зоргоор үзэх боломжгүй Хойд Солонгос нь илүү сонин биз ээ.

Авшиг хүртэв


Хоёр цаг гаран нисээд Пёнян (бид оросуудыг дуурайж Пхенянь гэдэг ч латин бичлэг нь ингэж уншигдсан) хотын нисэх буудалд газардлаа. Гурван давхар хэрийн авсаархан байшин дээрээс нүүр дүүрэн инээсэн Ким Ир Сэний хөрөг угтлаа. Бизнесийн төлөөлөгчдийн нэрсийг дуудан, найм есөөр нь бүлэг болгож Оросын сүүлийн үеийн “Газель” хэмээх микро автобус маягийн пургонд суулгаад хөдлөв. Эл хуль, ширхэг ч хоггүй цэмцгэр гудамжаар хурдалсаар хашааг нь хүртэл боржингоор урласан байгууламжид ирсэн нь Аугаа их удаирдагчийнх нь бунхан аж. 

Биднийг хил гаалиар огт оруулаагүй аваад ирсэн хэрнээ энд харин металл хайгч дундуур нэвтрүүлж, нэгжиж шалгав. Гар утсыг онгоцноос буунгуут хураагаад авчихсан. Зарим нь өгөөгүй аваад үлдсэн ч ашиглах боломж үнэндээ байхгүй. Сэрүү татсан боржин ордон хэд хэдэн хэсэгтэй юм. Тэдний нэг “Нулимсан танхим”-д тайлбарлагч бүсгүй енгэнүүлэн уянгалуулж хайрт эцгээ алдаж өнчирсөн уй гашуугаа бидэнд мэдрүүлэхийг ихэд хичээсэн ч орчуулагчаар дамжаад зорилго нь биелээгүй.

Ариутгагчаар дамжин гашуудлын ая эгшиглэсэн, гэрэл муутай бүүдгэр танхимд ороход Ким Ир Сений занданшуулсан шарилыг шилэн хоргонд хийн голд нь байрлуулсан байлаа. Шарилд гурвантаа мөргөх учиртай. Өлмий болоод хөлийн баруун, зүүн тушаа нэг нэг бөхийх ба толгой дээр нь мөргөхгүй гэдгийг манай Гадаад явдлын яам зааж өгсөн билээ. Ёсоор үйлдэв. Нэг нөхөр маань бохь зажилж яваад хураалгасан, нөгөө нь нуруугаа үүрч алхаад гар руугаа цохиулаад авсан.

Дараагийн танхимд Ким Ир Сений хөлөглөдөг байсан Бензийг байруулжээ. Ер нь энэ оронд хуучин, шинэ загварын Бенз тун олон. Бас нэг танхимд их удирдагчийн гадаад аялалдаа заларч асан вагон байна. Энэ хүн огт онгоцоор нисдэггүй байсан гэдэг. Танхимын нэг ханан дээр ард түмний эцэг нь тусгай галт тэргээрээ хаа хаагуур явсан маршрутыг дэлхийн газрын зураг дээр гэрэлт замаар үзүүлжээ. Улаанбаатар гэрэлтэж байна. Хожим, энэ орноос хамгийн олон газар очсон ганц хүн нь Ким Ир Сен байх гэж бодогдсон. Бахархах нь зөв байх. 

Бас нэг танхимд Ким Ир Сенд гадаад улс орнуудаас өгсөн элдэв зүйл одон медаль байлаа. И.Брежневийн одон энгэртээ багтахгүй цээжээ өргөсүүлэх хэрэг гарсан гэх онигоо байлаа. Харин энэ эрхмийн одон танхим дүүрчээ. Нүд эрээлжлүүлсэн олон медаль дундаас Сүхбаатарын хоёр одон нүдэнд шууд тусав. Манайхан ер нь жаал тоомжиргүй яваа харагдсан. Сургаар мэдэх хүнд мөргөөд ч яахав дээ. Харин биднийг дагуулж яваа хүмүүс гүн хүндэтгэлтэйгээр 45 градус мэхийнэ. Бурхандаа мөргөх учиртай. Манай багт багтсан Камертоны Эба гарч ирээд “Энэ эдний Гандан юм байна, тээ” гэсэн нь тун оновчтой зүйрлэл боллоо.
    
Тархи амармаар хот

Албаны улсыг тусгай харш руу авч яваад бид “Корё”-д буулаа. Манай машинд найман хүн хуваарилагджээ, мань мэтээс бусад нь олны танил эрхмүүд. Ер нь аялалын багт бүхэлдээ нэртэй төртэй улс явсан. Асашёорюү Д.Дагвадорж урд өдөр нь бүрэлдэхүүнд орж, албаны нэг төлөөлөгч маань харшид залрах эрхэм хувь заяагаа алдсан ч огт харамсаагүй юм. Тэнд нь үзэх харах юмгүй, ажин түжин газар гэнэ. Харш ч гэлтгүй ер нь энэ орон тэр аяараа нам гүм. Хаа нэг машин явна. Гурван сая хүнтэй гэхэд нийслэл хотынх нь гудамжаар хүн цөөн. Гурван сая гэдгийг манай багийг дааж авсан солонгос хэлсэн юм. Энэ тоо худал ч байж мэднэ. Энэ улсын албан ёсны мэдээлэл ч эргэлзээтэй гэж энэ орноор мэргэшсэн Оросын судлаач А.Ланьков Северная Корея: вчера и сегодня номдоо тэмдэглэжээ. 

Байдаг л нэг буудал. Дотроо хэд хэдэн ресторан, нэжгээд задгай пиавны газар, ногоон цайны мухлагтай. Дундуураа холбоотой гучин таван давхар хоёр байшин, дээрээ эргэдэг ресторонтай. Өрөөндөө орох, хоол идэх гэж бужигнасаар өдрийн хагасыг барлаа. Мөнөөх 10 еврогийн хоолыг хямдруулж 10 ам.доллар болгосон гэнэ. Маньд бол завшаантай хэрэг. Хоол нь давгүй ээ. Европ маягийн гэмээр хоолыг ар араас нь зөөнө. Хоол нь үнэтэй юм гэж санаад, бас өлсөж мэднэ гээд хоёрын зэрэг бэлэн хоол, хоёр годгор хиам, бяслаг, талх авч гарсандаа жаал ичив. Гэхдээ би гэлтгүй бусад нь ч шарсан мах, хуушуур хүртэл авч ирсэнийг сүүлд мэдсэн юм. 

Манайхан гар утас дуугарахгүй нэг бодлын амар, нөгөө бодлын сонин юм гэцгээнэ. Корё буудалтай ойр байх төмөр замын вокзалын цагнаас өглөөний 6, өдрийн 12, оройн 18 цагуудаас төрийн дуулал нь эгшиглэнэ. Сонсгол муутай надад бол нэг хэмийн уйтай ая шиг санагдсан. Пёнян хот цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Харин нэг хоносон хойноо энэ газар хог тарих юм байхгүй хоосон юм гэдгийг ойлгосон билээ. Хоосон газар юугаар хог тарих вэ дээ. Өндөр өндөр барилгуудтай, зам дагуу мод бут зөндөө. Байшин болгон дээр Ким Ир Сен, Ким Чен Ир хоёрын хийсэн бүтээснээрээ бахдсан эсвэл ард түмэндээ гэрэл гэгээ болохоор инээд алдсан хөрөг бий. Бидэнд зориулсан хөтөлбөрийн дагуу баахан хөшөө баримал үзэж явахдаа эцэг, хүү хоёрын сайхан инээмсэглэлийн учрыг тайлсан минь энэ.

Цайллага болоод бусад

Очсон орой маань Монголын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт хийв. БНАСАУ-ын төлөөлөгч бяцхан найрыг нээж үг хэлээд “Манай танай хоёр аугаа ерөнхийлөгч нарынхаа төлөө эхний хундгыг тогтооё” гэж байна. Монголчууд жогтой жуумалзаж Эбээгийн төлөө энд л хундага тулгах учиртай байж гэлцэнэ. Ширээ бүрт хэд хэдэн солонгос хүн суулгажээ. Бидэнтэй ярилцах басхүү шахах үүрэгтэй бололтой. Солонгосчууд бидэнтэй англи эсвэл оросоор хэл нэвтрэлцэнэ. Харин манай багийг хариуцаж авсан нөхдийн нэг нь 1996 онд МУИС төгсчээ. Монголоор ус цас. Өөртөө Цолмон гэдэг нэр хүртэл өгч.

Пёнян хотын бэлгэ тэмдэг болохоор хөшөө дурсгал олон боловч гадны хүмүүст замын цагдаа охид л сонин. Замын уулзвар нь гэрэл дохиотой хэрнээ яг робот шиг хөдөлдөг охин уулзаварт татсан гортиг дотроос дохино. Ийм ажилтай болох гэж олон шалгуур давдаг, нэр хүндтэй алба гэнэлээ. Гэхдээ ийм охид тусгай маршрут дагуу л зогсдог байх. Ганган дэгжин охид бүсгүйчүүд нүдний гэм. Би хувьдаа ганцын зэргийг харсан. Зочид буудлын саунаас ээж, эмээтэй гарч явсан тэр охин япон цув, дэгжин туфль, гоё цүнхтэй харагдсан. Намын томоохон даргын охин байсан гэж мөрийцсөн ч болно.

Охид энд 5-10 жил цэргийн алба хаадаг гэнэ. Загвар муутай ногоон хувцас, нимгэн ултай хөх кээт, нэг жигд үсний тайралтаар охид нь “гоёдог”. Ид л дурлуулж хайрлуулж явмаар насан дээрээ жагсаалд хөл тавьж, энгэртээ “эцгийнхээ” толгойтой тэмдэг хатгаж, Чүжхэ гэх Ким Ир Сений боловсруулсан хөгжлийн онолыг судалдаг аж. Охид ч гэлтгүй эндхийн хүн бүхэн цаанаа л нэг унжуу дорой. Нүдэндээ галгүй, нүүрэндээ цоггүй. Жингийн илүүдэлтэй нэг ч хүн хараагүй. Эрчүүд нь Сталины имийж болсон хагас цэргийн гонжоомоор ижилсэж энгэртээ Ким Ир Сений тэмдэг заавал зүүнэ. Биднийг авч явсан Гадаад яамных нь улс энгийн гонжоомтой тун төстэй харагдах, материал муутай хөх хувцастай. Тэд өөрсдийгөө биднээс дутахгүй гонжоомтой хүн гэж бодож байгаа нь илт ч үнэндээ гонжоом биш байсан билээ.

Гадны хүнд мөнгө сольж өгөхгүй. Гэхдээ 100 вон нэг ам.доллар, 140 вон нэг евро, нэг юань 10 вонтой тэнцдэг. Энэ жишгээр зөвхөн буудал, гадныханд зориулсан хоёрын зэрэг газарт гүйлгэээ хийнэ. Ард түмнийх нь дэлгүүрт авах юм байхгүй. Нэг төрлийн хятад бараа жирийтэл өржээ. Дэлгүүрт нь зураг аваад золтой л цэрэг цагдаадаа тулалгүй салсан. Өөр дэлгүүрээс өөрсдийнх нь үйлдвэрлэсэн тоглоомон танк гэх зүйлийг авъя гэтэл даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй гээд байгаа бололтой юм яриад өгөөгүй. Манай хөтчийн хэлснээр энэ орон цагаан будааны хэрэгцээгээ чадан ядан хангадаг, гурилаа гандаас авдаг гэнэлээ. Харин тэрээр ингэж яриад араас нь “Бид бүх буу зэвсгээ өөрсдөө хийдэг. Атомын зэвсэгтэй болчихлоо, одоо айх юмгүй. Манай орон яг хөгжлийнхөө гараан дээр ирсэн” гэсэн юм. 

Эрх чөлөө минь сайн байна уу

Бидний богинохон аялал өндөрлөж онгоцондоо сууцгаалаа. Үзсэн юм үнэндээ бага. Манайхан ваар, торгон хатгамал, хүн орхоодойтой архинаас гадна Кудамин гэх тариа баахныг авчээ. Хүмүүс дор бүрнээ “өнгөрсөн үедээ зочиллоо” гэж ярина. Онгоцонд өгсөн шинэ сонинг дэлгэхэд “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” гэсэн гарчиг дурайна. Өөр нэг сонин дээр хоёр хоногийн өмнө ерөөл тавин хундага тулгасан Ц.Элбэгдоржийг маань бут авчээ. Тэр нөхрийн төлөө уухаас гадна загнах эрх бидэнд бий. 

Хот минь хогтой, утаатай, улс маань ядуу, үнээн үнэн. Гэвчиг бид улс гүрэнд маань юу болж байгааг мэддэг. Ийм тийм эрхтэй гэдгээ хууль бариад заргалддаг. Хорьхон жилийн өмнө ямархуу явснаа ор тас мартаж ташуурсан, дэндүү омголон улс билээ, бид.

Д.Батбаяр

Ардчилалд хайр хүрэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:15
Өчигдөр, 16:06
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, ...

Өчигдөр, 09:36
2024 онд “Codelco”-ийн зэсийн гарц өмнөх оноосоо өсжээ

 "Codelco” 2030 он гэхэд жил бүр 1.7 сая тонн зэс олборлох урт ...

2025 оны 01 сарын 09, 18 цаг 37 минут
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

  Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 ...

2025 оны 01 сарын 09, 13 цаг 00 минут
Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөв

 АНУ-ын газрын тосны нөөц буурч байгааг мэдээлсний дараа газрын тосны ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 29 минут
Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

 Иранаас ирэх түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Баянис ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 28 минут
200 жилийн өмнө дэлбэрсэн нууцлаг галт уулыг олжээ

  Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 27 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, ...

2025 оны 01 сарын 08, 19 цаг 44 минут
2025 оны 01 сарын 07, 21 цаг 29 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 17 цаг 05 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 16 цаг 24 минут
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 50 минут
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 20 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

2025 оны 01 сарын 06, 09 цаг 54 минут
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани