- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Афганчууд байгалийн баялагаа бус хүүхдүүдээ худалдаж байна
Афганистанд сүүлийн жилүүдэд ган гачиг болж, ургац хураалт муу байгаатай холбоотойгоор өлсгөлөн газар авч, хүүхдүүдээ зарах хандлага нэмэгджээ. НҮБ-ын тооцоолсноор, 275 мянган хүн ган гачигийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэж, орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн байна.
Херат, Бадгиш хотын бүс нутагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хур тунадас ороогүйн улмаас эндхийн хөдөө аж ахуй бүхэлдээ сүйрээд байгаа аж. Дайн дажин ихтэй, дэлхийн хамгийн эмзэг улсын нэг Афганистан нь хөдөө аж ахуйн салбарт түшиглэдэг. Херат хотын гадна хотоос дүрвэн гарсан афган иргэдийн суурин бий болоод байгаа бөгөөд "CNN” агентлагийн сурвалжлах багийнхан сууринд амьдарч буй иргэдийн талаар нэвтрүүлэг бэлтгэжээ.
Энэ үеэр сурвалжлах багийнхан Мамареен гэх эмэгтэйтэй уулзаж, ярилцжээ. Тэрбээр сурвалжлах багийнханд өөрийн зургаан настай охиноо 3000 ам.доллараар худалдсан талаараа хуваалцаад, өөр шиг нь олон өрх толгойлсон эмэгтэй хүүхдээ зарж буй тухай өгүүлжээ.
Тэрбээр "Нөхөр маань дайнд амь үрэгдсэн. Нөхрөө алдсанаас хойш би гурван хүүхдээ тэжээх болсон. Гэвч сүүлийн жилүүдэд ган ганчиг газар авч тосгондоо амьдрах аргагүй болсон учир тосгоноо орхиж гарахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Энд ирвэл байдал арай дээр байна гэж бодсон ч бүр л дордож байсан. Тиймээс охиноо 3000 ам.доллараар зарсан. Гэхдээ одоо бидэнд ердөө л 70 ам.доллар байгаа” гэжээ. Сэтгүүлч түүнээс охин нь эхийгээ өөрийг нь зарсныг мэдэж байгаа эсэхийг асуухад "Мэдэхгүй. Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ. Бидэнд үнэхээр өөр сонголт байгаагүй” хэмээжээ. Афганчууд сүүлийн жилүүдэд Засгийн газар болон Талибаны зэвсэгт бүлгийнхний мөргөлдөөнөөс илүү ган гачигаас зугтаж дүрвэж буй талаар олон улсын байгууллагууд онцолж байна.
Хэдийгээр НҮБ-ын Хоол хүнсний хөтөлбөрийн дагуу ган гачигт өртсөн Херат мужид тусламж үзүүлж байгаа ч гамшгийн байдалд хүрсэн тул тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа аж. НҮБ-ээс гадна Хятад Улс Афганистаны ган гачигт нэрвэгдээд байгаа бүс нутгуудын хүн амд будаа, гурил хандивлаж, хүнсний тусламж үзүүлж эхэлсэн байна.
Дундад Дорнодын далайд гарцгүй Афганистан Улс Ази Европыг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршлынхаа улмаас англичууд болон оросуудьн овоо хараанд өртөж, олон удаа бай болж байсан. Их Британи энэ орныг эзлэн авахын тулд хэд хэдэн удаа дайрч байсан боловч 1919 онд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. 1973 оноос төрийн эрх барьсан Мухаммед дэд Ерөнхийлөгчийг 1978 онд унагаж, гэр бүлийнх нь хамт цаазалснаар дайн дажин, хувьсгал хийгээд эмх замбараагүй байдал тасарсангүй. Сүүлийн 40 гаруй жилийн турш афганчууд иргэний дайнаар амьсгалж ирсэн билээ.
1989 онд ЗХУ-ын цэргүүдийг хөөж гаргаснаар бүх зүйл сайхан болно гэж бодсон нь эндүүрэл байв. Ингээд 2001 онд Осама бен Ладен Афганистанд орогносон гэдэг шалтгаар АНУ-ын цэргүүд энэ оронд халдах эрхтэй болсон. 2004 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Хамид Карзай Ерөнхийлөгч болсноор байдал арай дээрдсэн ч иргэний дайн, эмх замбараагүй байдал одоо хүртэл үргэлжилж, улам бүр дордсоор байна.
Уг нь тус улсыг байгалийн хий, газрын тос, алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын арвин нөөцтэй гэдэг. Америкийн геологичдын тогтоосноор, Афганистанд нэг их наяд ам.долларын ашиглагдаагүй байгалийн нөөц бий. Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай энэ үзүүлэлтийг гурван их наяд ам.доллараас ч давна гэж мэдэгдсэн удаатай.
Ашигт малтмалын ордуудаа бушуухан эргэлтэд оруулж, эдийн засгийн хөгжилд хүрнэ хэмээн Афганистаны эрх баригчид ярьдаг. Гэвч уулархаг энэ оронд уурхай ажиллуулахад бэрх төдийгүй дэд бүтэц гэх зүйлгүй учир хөрөнгө оруулалт татахад амаргүй. Дээрээс нь улс төр, эдийн засгийн тогтворгүй ийм нөхцөлд ашигт малтмал олборлох олон улсын уул уурхайн томоохон компани байхгүй.
Одоогоор Афганистан нь гадаадын тусламжаас хараат нэн буурай орны тоонд орж байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын нийт төсөв 3.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2.6 тэрбум ам.долларын тусламж авсан байх жишээтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1000 ам.доллар орчим байдаг бөгөөд худалдан авах чадвараараа афганчууд дэлхийд 219 дүгээрт жагсдаг байна. Газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ хүртэл импортоор хангана.
Афганистаны ДНБ-ий 31 хувийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарт нь тус улсын нийт ажиллах хүчний 78 хувь нь хамрагддаг аж. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх удирдлага буюу UNODC-ын мэргэжилтнүүд 2008 оны наймдугаар сард гаргасан судалгааны тайландаа "XIX зууны дунд үеийн Хятадаас өөр ямар ч орон өнөөгийн Афганистан шиг их хэмжээний хар тамхи үйлдвэрлэж байгаагүй” хэмээн тэмдэглэжээ. Дэлхийн зах зээлд нэвтэрч буй намуу цэцгийн 90 хувийг Афганистан Улсад үйлдвэрлэж байгаа тухай тус байгууллага онцолсон байдаг.
Афганчууд 2007 онд л гэхэд гурван тэрбум ам.долларын орлого хар тамхины наймаанаас олсон нь тус улсын ДНБ-ий 40-50 хувьтай дүйцэх үзүүлэлт ажээ. Тус улсад хагас цаг тутамд нэг эмэгтэй жирэмсний хүндрэлээс, бас нэг хүн сүрьеэ өвчнөөс болж нас бардаг бол 14 хүүхэд эмчилж болох өвчнөөс болж хорвоог орхидог аж.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2018/11/22/asia/afghan-child-sales-intl/index.html
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||