- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Пүрэвлхам: Энэ хүн өвчтэй байна гэхээр “тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байснаас ийм байдалд хүрлээ
Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид гэнэт нас барсан тухай мэдээлэл авсан ар гэрийнхэн нь очиж, нөхцөл байдлыг харахыг хүссэн ч шийдвэр гүйцэтгэгчид оруулаагүй аж.
Тэд Шүүх эмнэлгийн үндэсний төвийн үүдэнд ирсэн байсан бөгөөд "Энэ хүний амийг бид хэнээс нэхэх вэ. Прокуророос уу, шүүхээс үү, Ерөнхийлөгчөөс үү” хэмээж байлаа.
Энэ талаар талийгаачийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.
-Та хэзээнээс талийгаачийн өмгөөлөгчөөр ажиллах болов?
-Би түүнийг анх цагдан хорьсон үе буюу 2013 оны арванхоёрдугаар сараас
өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. Тэр үед л талийгаачийг хүнд өвчтэй,
биеийн байдал маш муу байсныг мэдсэн. Тэрбээр мигрень буюу толгой байнга
өвдөх өвчний маш хүнд хэлбэрийг туссан. Уг өвчнөөр өвчилж байсныг
талийгаачийн ар гэрийнхэн болон тухайн үед төрийн албанд ажиллаж байсан
хүмүүс мэдэх байх.
-Архаг өвчтэй хүнийг батлан даалтад байлгаж болоогүй юм болов уу. Та бүхэн энэ талаар хөөцөлдөж байсан биз дээ?
-Өвчин нь их даамжирсан, маш хүнд байгаа талаар өмгөөлөгч бид холбогдох
байгууллагад хандаж байсан. Анх цагдан хориход нь бид бие нь хүнд байгаа
талаар хэлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн батлан даалтад
гаргуулсан юм. Ингэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсний дараа
2014 оны нэгдүгээр сарын дундуур бас 8-9 хоног цагдан хорьсон. Тэр үед
биеийн байдлынх нь талаар холбогдох байгууллагад уламжилж байлаа. Энэ
хэрэгт хяналт тавьж буй прокурор "Биеийн байдал нь хүнд байна” гээд
өөрийнх өө саналаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж байсан юм.
Өвчний түүхүүдтэй прокурор танилцаж байгаад ийм арга хэмжээ авсан. Энэ
хүн батлан даалтад гараад эмчилгээ хийлгэж байсан ч бүрэн илааршаагүй.
Нарийн мэргэжлийн эмчийн эмчилгээ, асаргаа, сувилгаа байнга хийлгэж
байсан. Түүний өвчний тухай, батлан даалтад гаргах тухай өчнөөн олон
удаа гаргасан хүсэлт хавтаст хэрэгт бий.
-Тэгээд хэзээ Д.Амарсайхан гуайг цагдан хорьсон юм бэ. Хорих ямар үндэслэл байсан юм бол?
-Дөрөвдүгээр сарын 15-16-ны үед түүнийг дахин цагдан хорьсон. Түүнээс
хойш 28 хонож байв. АТГ-т шалгаж буй хэргийн мөрдөн байцаалт бараг
дуусаж, хэргийг боож, прокурорт шилжүүлэхээр болж байсан юм. Эрүүгийн
байцаан шийтгэх хуульд заасны дагуу бид хэрэгтэйгээ танилцаж байтал нэг
өдөр үйлчлүүлэгчийг маань "Хүрээд ир” гэж дуудсан. Очтол цагдан хорихоор
боллоо гэсэн. Цагдан хорих үндэслэлээ ч хэлэлгүй шууд хорьсон. Таслан
сэргийлэх арга хэмжээг бидэнд хэлэлгүй өөрчилсөн. Цагдан хорьсон
захирамжийг нь аваад гомдол гаргасан.
Түүнд "Энэ хүний бие маш муу, ялангуяа тархи толгойны хүнд өвчтэй. Оргон зайлах боломжгүй. Цагдан хорих ямар ч шаардлагагүй” гэсэн. Гэтэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ё.Цогтзандан гомдлыг хүлээж аваагүй.
Хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар "Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн дээр надад хэлээд зогсож байна
Д.Амарсайхан гуайг "Хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй тул сэрэмжлүүлэх зорилгоор цагдан хорьсон” гэх утгатай зүйл хэлсэн. Талийгаачийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлах үйлдэл огт хийж байгаагүй. Түүний гадаад, дотоодод эмчлүүлж байсан өвчний түүхийг нь хавсарган гомдол гаргасан боловч харамсалтай нь шүүх хүлээж аваагүй. Хүлээж аваагүй үндэслэлээ "Өвчтэй байгаа хэдий ч хорих 461 дүгээр анги дэргэдээ эмнэлэгтэй, тэнд эмчилгээ хийлгэх боломжтой” гэсэн.
Цагдан хорих захирамж хэвээр үлдсэн тул бид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийнхэнд хүсэлт гаргасан. Толгойны хүнд өвчтэй гэдгийг нь дурдаад эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж өгөөч гэсэн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Яагаад боломжгүй гэж. Өвчтэй хүнд тусламж үзүүлэх, эмчлэхийн тулд тангараг өргөсөн эмч нар тэнд ажиллаж байгаа биз дээ?
-АТГ болон дээрээс хэвтүүлэн эмчлэх хэрэггүй гэсэн чиг өгсөн гэж эмч нар
нь хэлж байгаа. Тэгэхээр нь бид дахин шинжилгээ авахыг хүссэн. Нарийн
мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай эсэх, өөр эмнэлэгт хандаж үзүүлэх
шаардлагатайг тодруулж, дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгөөч гэж хүссэн.
Бидний хүсэлтийг хүлээж аваад энэ сарын 9-нд хариуг нь өгсөн. ШШГЕГ-ын
харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд тухайн шүүхээс гаргасан
шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн мөрдөн байцаагчийн,
хэн нэгэн прокурорын, мөрдөн байцаах албаныхны хэлсэн ярьсныг
гүйцэлдүүлэх, тэдний үгээр асуудалд хандах үүрэггүй шүү дээ.
Талийгаачийн эмчлэгч эмч Отгонбаатарт учир байдлыг хэлж сануулсан. Өвчин
хүндэрсэн, үхэлд шууд хүргэж болзошгүй байгаа талаар бид түүнд сануулж,
үзэж, эмчилж өгөөч гэж хэлж байсан. Гэтэл одоо Хорих 461 дүгээр ангийн
ерөнхий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар "Уучлаарай, бидэнд дээрээс
чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн
дээр надад хэлээд зогсож байна.
-Шинжилгээнийх нь хариуг хараад өвчин хүндэрсэн байгаа талаар
тэр чиг өгөөд байгаа байгууллага, албан тушаалтнуудад хэлж болоогүй юм
байх даа?
-Харахад л явж чадахгүй болсон, илтэд доройтсон байвал эмнэлэгт хэвтэж
эмчлэх байсан байх. Сүүлд Цагдан хорих төвд шинжилгээ авсан юм.
Шинжилгээнийх нь хариу зүгээр гарсан гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр
нь уг хариуг нь мэргэжлийн эмчид аваачиж үзүүлэхэд "Энэ хүний бие маш
муу байна. Ийм байж ерөөсөө болохгүй” гэж хэлсэн. Энэ бүгдээс дүгнэхэд
талийгаачийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөсөр хаяж байсан
гэсэн үг. Цагдаа, прокурор, шүүх байгууллагынхан иргэдэд хуулийг зөв
тайлбарлаж, үйл ажиллагаандаа хэрэглэх үүрэгтэй. Хэн нэгний өгсөн үүрэг
даалгавраар заавал цагдан хорих үндэслэл гаргаж ирээд саатуулах ёсгүй.
Хамгийн сүүлд хорихдоо хэрэгт хяналт тавьж буй прокурор Сарангэрэлтэй
хамт Дүүргийн II прокурорын газрын ерөнхий прокурор нь хамт шүүхэд очиж,
цагдан хориулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Яагаад ингэж Дүүргийн
прокурор нь оролцсоныг би мэдэхгүй байна.
-Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд талийгаачийн ар гэрийнхэн болон шийдвэр гүйцэтгэгч нарын дунд үл ойлголцол үүссэн гэсэн. Юунаас болсон юм бэ? -Талийгаачийг нас бармагц цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийсэн. Энэ үед ар гэрийнхнийг нь оруулааг үй. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцсыг хөрөөгүй байгаа дээр нь харах хүсэлт тавьсан боловч Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч нар зүй бус харилцаж, гэр бүлийнхнийг нь нааш цааш нь чирч гулдчиж байгаад Шүүх эмнэлгийн машиныг гаргаж явуулсан. Одоо ар гэрийнхэн нь ШШҮТ-ийн үүдэнд талийгаач ямар байдалтай байгааг харах гээд зогсож байна. Тэр хүний гэм буруутайг шүүх эцэслэн тогтоогоогүй. Гэтэл хүний эрхийг хөсөр хаясан үйл явдал боллоо. ХЭҮК-ийнхон хүний эрх зөрчигдөж байхад хаана юу хийж байна вэ. Энэ хүн өвчтэй байна гэхээр мөрдөн байцаагч, прокурорууд "Тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байсан нь эцэстээ ийм байдалд хүрлээ.
Г.Цолмон
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||