Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Энхболд явлаа, хэн ирэх вэ?

Хууль тогтоох байгууллага үндсэн үүргээ умартаад удлаа. Ард түмний мандат өвөртөлсөн эрхэм түшээд албан тушаал эрх ашгийн төлөө улайрсаар энэ удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусах нь. Уг нь ард түмэн эрх баригчдыг эмх цэгцнээс гарсан эдийн засгийг эмхэлж, айлаар бол чигч шулуун, эрх үүргээ хамгийн сайн ухамсарласан санхүүгийн сахилга баттай улс болгох итгэл хүлээлгэсэн. Тиймдээ ч итгэлийг зүтгэлээр хариулна хэмээн МАН мэдэгдэж байв.

Гэвч энэ амлалтаас ухарч хэдэн хэсэг талцаж, байгуулсан Засгийн газраа огцруулж, яг өнөөдрийн түвшинд хууль тогтоох байгууллагын даргыг огцруулж байна. М.Энхболдыг огцруулчихвал иргэдийн амьдрал сайжирч, улс орон маань өр зээлнээс салчих юм шиг аашиллаа. Бүр хоёронтоо жагсаал цуглаан зохион байгуулж, өдгөө Төв талбай дээрээ эгнүүлэн гэр барьж, УИХ-ын чуулган хуралдах бүрт цагаан хоолойгоор “Энхболд огцор” гэж хашгичих, зарлахын хооронд байсаар лав сар гаруй болов.

Үнэндээ улс төрд өрнөсөн сүүлийн хоёр сар гаруйн үйл явцаас хэн нь хэн бэ гэдэг нь алган дээр тавьсан юм шиг л ил байв. Ямар ч боловсролыг суурь хүмүүжил давж гарна гэж хаа нэгтээ сонсож байсан үг улам бүр батжих шиг. Мэдээж хүмүүжлийг дагаад ёс зүй, ёс суртахуун яригдана. Огт уулзаж үзээгүй, эчнээ танил бус хүнээ үзэн ядах, харааж зүхэх байдал олон нийтийн сүлжээнд хүчээ авсан. Яг л ийм явц сүүлийн саруудад өрнөлөө. Нэг ёсондоо хэнийг ч үзэн ядуулж болдог гэдгийг харуулсан үйл явц байлаа. Нэгэнт үзэн ядагдсан хууль тогтоох байгууллагын дарга өнөөдөр огцорчихлоо. Тэр багагүй хугацаанд тэсвэрлэж, зөвхөн хуулийн дагуу л ажлаа өгнө гэснийхээ дагуу ажлаа өгөв. Хэн хүнд баймгүй тэвчээр гаргаж, төрийн хүний жудаг заасныг энд онцлох ёстой. Тиймдээ ч “Ялагдал мэт ялалт байдгийг, ялалт мэт ялагдал байдгийг харлаа” гэсэн биз ээ. Учир нь, М.Энхболд МАН-ыг УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Хүссэн ч, эс хүссэн ч тэр гавьяа нь М.Энхболдод ногдох учиртай. Гэвч энэ гавьяа нь, сонгуулийн ялалт нь хувь хүндээ бол ялагдлаар дуусч байгаа нь өнөөдөр огцорсноор нь тодорхой харагдаж байна. Харин ялагдал мэт ялалт байдгийн тухайд өнөөдрөөс эхлэн түүнд тохож байсан бүх “ял” МАН-ын удирдлага руу, тэмцэгч гишүүд рүү шилжиж байна. М.Энхболд л УИХ-ын даргаас огцорчихвол энэ улс хөгжинө гэсэн амлалтаа, 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэйгөө хамтад нь хэрэгжүүлэх хүндхэн үүрэг тэдэнд ногдож байгаа юм. Энэ ачааг үүрэх нэг хүн нь мэдээж УИХ-ын дараагийн дарга. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дараагийн спикер хэн бэ гэдэг асуудал яригдана. М.Энхболд ажлаа өгөхөөс өмнө орныхоо хүнийг МАН-ын даргад санал болгосон ч дэмжлэг аваагүй гэх мэдээлэл бий. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд ч хүн санал болгож, мөн л хүлээн зөвшөөрүүлж чадаагүй. Тиймээс намынхаа Удирдах зөвлөлд хоёр талаас нэр оруулж, нууц санал хураалтаар шийдэхээр болсон байна. Мэдээж үүнээс өмнө нэрсээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дараагийн дарга Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат гээд маш олон нэр хөвөрч байна. Д.Лүндээжанцан, Ж.Эрдэнэбат хоёр бол үндсэндээ өрсөлдөөнөөс хасагдсан гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд 1950-иад оныхныг дарга болгохоо болъё, залуусаа дэмжье гэх санал ч гарч иржээ.

Яг үнэндээ хоёр талцаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн 27-гийн талаас УИХ-ын дарга хийчихээр  кандитат тун цөөн харагдаж байх. Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг Ерөнхий сайд зөвшөөрөөгүй. Парламентад 2-3 сонгогдсон дээрээс нь эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад байж болохгүй гэж Д.Оюунхоролыг зүтгүүлэх сонирхол ч бий аж. Мөн Ц.Мөнх-Оргилын хувьд байж болох хувилбар. Түүнийг долдугаар сарын 1-нтэй холбоно гэдгээс бага зэрэг эмээсэн байдалтай байгаа гэх.

Харин 33-ын төлөөлөлд УИХ-ын дарга болох сонирхолтой хүн олон буй аж. Гэхдээ мөн л шалгуурт нийцэх нь ховор, жишээ нь Ө.Энхтүвшин гишүүн гэхэд ямар ч дэмжлэггүй. Ц.Нямдорж гишүүний хувьд Ерөнхийлөгчөөс дэмжлэг авахад хэцүү. Ямар боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая нэр дурдагдсан хоёр гишүүнтэй тусад нь уулзаж, спикерт зүтгүүлнэ гэдгээ хэлжээ.

УИХ-ын дарга байж болох дараагийн кандитат бол Сү.Батболд гишүүн. Үүнтэй зэрэгцээд жил гаруй хугацаанд УИХ-ыг залуу хүн удирдаж болох юм гэх санал ч МАН дотроос гарч байгаа аж. “Залуу” гэдэг тодотголд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр явж буй гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна. Тэр нь түүнийг спикерт зүтгүүлж, Л.Оюун-Эрдэнэ оронд нь ЗГХЭГ-ын даргаар очих нь гэсэн мэдээлэл юм. Түүнчлэн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаанд оройлон оролцсон Ж.Батзандан гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын нэгийг л УИХ-ын дарга болгомоор байна гэж ярьсан. Нөгөөдүүл нь ч бас шууд татгалзчихгүй байгаа гэх юм билээ.  

Ямар боловч энэ мэтээр УИХ-ын дараагийн даргын нэрс хөвөрч байна. Намрын чуулганы төгсгөлд парламент шинэ даргатай болохоор төлөвлөсөн. Тэгэхээр шинэ даргыг сонгох асуудлыг ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх мэдээлэл байгаа юм. 

С. Батзаяа

М.Энхболд явлаа, хэн ирэх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани