Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс Монгол" ХХК уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөнө

"Эрдэнэс Монгол" ХХК уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөнө

 

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй "Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан билээ. Энэ хүрээнд байгалийн нөөцийг үр ашигтайгаар олборлох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох үндсэн зорилготой ажиллаж байна.

Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын гол суурь болсон Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг "Эрдэнэс Оюутолгой” болон хүрэн нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит "Багануур”, "Шивээ-Овоо” хувьцаат компанийн толгой аж ахуйн нэгжийн хувьд "Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч томоохон компани болохоор алсын хараагаа тодорхойлов.

Алсын хараа гэдэг бол тухайн компанийн ирээдүйг маш өргөн хүрээнд ямар байдлаар харж, мэдэрч, төсөөлж байгаа дүр зураг юм. Товчхондоо, алсын хараа бол компанийн урт хугацаанд тавьж буй зорилт юм. Тэгвэл "Эрдэнэс Монгол” ХХК стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна уул уурхай дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас Асгатын алт, мөнгөний ордын ашиглалтын лицензийг "Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлсэн нь стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын алсын хараа, үйл ажиллагааны цар хүрээг зүй ёсоор тэлэх үүрэг даалгавар боллоо.

2007 онд байгуулагдсан "Эрдэнэс Монгол” компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгаа гэдгийг тодотгох нь зүйн хэрэг байх. Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр "Эрдэнэс Монгол” компани охин болон хараат компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын систем бий болох бөгөөд ингэснээр гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр тасралтгүй тэлсээр байгааг онцлохын зэрэгцээ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжих хүртэл нь дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгааг дурдах хэрэгтэй. Тухайлбал, олон улсад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болох "McKinsey and Соmpаnу”-тай 2010 оноос түншилж, олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржээр дамжуулан дэлхийн зах зээлд хөрөнгө босгохтой холбоотой зөвлөмж боловсруулсан юм. Үүний үр дүнд "Эрдэнэс Тавантолгой” ХК IPO хийх бэлтгэл ажлаа үндсэндээ хангачихаад байна.

"Эрдэнэс Монгол” нэгдэл 2016 онд 682.7 тэрбум, 2017 онд 1.4 их наяд, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 296.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллалаа. Зөвхөн 2017 онд гэхэд төлөвлөснөөс 170 орчим тэрбум төгрөгийн илүү ашигтай ажиллаж, цэвэр ашгийн хэмжээ 481.8 тэрбум төгрөгт хүрснийг онцолъё. 2016 онд Монгол Улсын төсөвт 104.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь улсын татварын нийт орлогын 2.1 хувьтай тэнцсэн бол 2017 онд энэ үзүүлэлт 4.5 хувь болж нэмэгдсэн юм. Өнгөрсөн оны хувьд улсын төсөвт 278.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүллээ.

Зөвхөн ашиг олохын зэрэгцээ үйл ажиллагааны зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх гэх мэт бодлогын шинжтэй олон шийдвэрийн үр дүнд "Эрдэнэс Монгол” нэгдлийн цэвэр ашиг жил ирэх тусам нэмэгдэж ирсэн юм. Харин Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлснээр санхүүгийн үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд буурсан юм.

"Эрдэнэс Монгол” ХХК нь охин компаниуд болон хараат компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолоор "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-ийн урт болон богино хугацаат өр төлбөрийг барагдуулах, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг хүлээсэн бөгөөд энэ дагуу хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, уурхайнуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий. Урьдчилсан тооцоогоор "Багануур” ХК-ийн техникийн шинэчлэл, уурхайн өргөтгөлийн төсөлд 178.5 сая ам.доллар хэрэгтэй бол "Шивээ-Овоо” ХК-ийн хувьд 120 сая ам.доллар шаардлагатай байгаа юм.

Иймд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр эрэлхийлж буй. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол” ХХК олон улсын банк, санхүүгийн байгууллага, АНУ-ын ЭКСИМ банк, Канад улсын Экспортыг дэмжих агентлаг, БНХАУ-ын ЭКСИМ банк, Английн Экспортын санхүүжилтийн байгууллага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк зэрэг хөгжлийн түншүүдтэй хамран экспортын шугам нээхээр ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Олон улсын хамтын ажиллагааны банктай уулзалт хийж, Экспортын зээлийн шугам нээх төслийг Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал солилцсон. "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, стратегийн ач холбогдлыг харгалзан үзэж, зээлийн нөхцөлийг нэн хөнгөлөлттэй болгохоор судалж байгаа юм. Иймд зээлийн хэлэлцээрт оруулан "Эрдэнэс Монгол” ХХК Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай шууд гэрээ байгуулан ажиллах асуудлыг УУХҮЯ-аар дэмжүүлэн Сангийн яамтай зөвшилцөж байна.

Хэрэв зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж чадвал шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, нийслэлчүүдийг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж ирсэн ууган уурхай болох Багануур болон Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайд техник технологийн шинэчлэл хийж, цаашид хэвийн, найдвартай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Харин дотоодын буюу Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дээрх төслийг мөн хэрэгжүүлэх боломжит эх үүсвэрийн судалгааг хийж байна. Үүнээс гадна дээрх хоёр компанийн нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжихаар төлөвлөж байна. Гэхдээ дотоодын зах зээл дээр IPO хийхээс өмнө төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой "Багануур” болон "Шивээ-Овоо” ХК-ийн урт хугацаат өр төлбөрийг барагдуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Иймд "Эрдэнэс Монгол” ХХК-аас холбогдох яамдтай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж, урт хугацаат өр төлбөрийг шийдвэрлэх санал, дүгнэлтийг боловсруулаад байна.

Үүнээс гадна уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буйг дээр дурдсан. Тодруулбал, нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Нүүрсний аж үйлдвэрийн салбарт метан хийг боловсруулах өртөг зардлыг бууруулах санаачилгуудыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, байгаль орчны ихээхэн ашиг тустай.

Тухайлбал, уурхайн аюулгүй ажиллагаа сайжирч, бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал багасаж, ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Метан хий нь дулаан ялгаруулалтаараа нүүрснээс 2.5, шатахуунаас 1.2 дахин өндөр. Метан хийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх нь нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс зардлын хувьд хоёр дахин хямд байдаг. Мөн нэг сая шоо метр нүүрсний давхаргын метан хий 1,300 тн сайн чанарын нүүрсийг хэмнэх боломж олгодгоороо давуу талтай.

Шатдаг хийн салбарыг хөгжүүлэх нь дэлхийн дулаарал, түүний дотор манай улсын хот суурин газрын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах онцгой ач холбогдолтой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс анх удаа нүүрсний дав-харгын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам болох юм.

Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр "Эрдэнэс Монгол” ХХК болон "Бэрэн групп” хамтарч байна. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500 мянган тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300 мянган тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэр барьж байгуулна.

Энэ төслийн эдийн засгийн анхан шатны тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм. Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий, арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах боломжтой болно.

Эдгээрээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг бодитой болгох замаар салбарыг хөгжүүлэх зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулахаар болсон. Уг бирж байгуулагдсанаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаанд оролцох боломж бүрдэх билээ. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн өнгөрсөн жилүүдэд хийсэн онцлох ажил, ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлуудыг багцлан хүргэлээ.

 
Үндэсний шуудан
"Эрдэнэс Монгол" ХХК уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани