Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтыг нууцаар хил давуулахыг яаж зогсоох вэ?

 

Алтыг нууцаар хил давуулахыг яаж зогсоох вэ?

 

Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувиас нэмэгдүүлэх үү, эсвэл хэвээр үргэлжлүүлэх үү гэсэн шийдвэрийг УИХ-аас баталж энэ сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой байсан. Гэвч УИХ-ын чуулган хуралдахгүй байснаас  өмнөх хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болж, 1997 онд баталсан таван хувиар авах хууль хэрэгжиж буй. Өчигдөр УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байсан хэдий ч УИХ дахь Эдийн засгийн байнгын  хороогоор  хэлэлцээд таван хувь байхаар тогтсон, мөн салбарын сайд нь байхгүй тул хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт нар гаргав. Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар горимын санал гаргаснаар хассан юм.
Ийнхүү алтны АМНАТ-ыг тогтоох асуудал ордонд яригдаж байхтай зэрэгцээд  "Нээлттэй нийгэм форум” дээр " Төлсөн авснаа нийтэл” /ТАН/ эвслээс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг  оролцуулсан  алтны  хэлэлцүүлгийг  өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд "Баялгийн засаглалын хүрээлэн”-гийн мэргэжилтэн Н. Дорждарь мэдээлэл өгөв. Тэрээр " Аливаа бизнес хийж буй компани татварын ачаалал хэр байхаас шалтгаалж тухайн бизнес ашигтай юу гэдгээ тооцдог. Тухайлбал, уул уурхайн баялаг ашиглаж байгаа компанийн нийт татварын ачаалал 23-25 хувьд хүрвэл уг бизнес ашиггүй гэж үздэг. Тэгэхээр  алтны татварыг  хэдэн хувьд ч хүргэж болно. Гагцхүү компани аж ахуйн нэгжид ирэх татварын ачааллыг тооцож үндэслэлтэй гаргадаг  дэлхийн жишиг байна. Өнөөдөр таван хувьд хүргэлээ гэхэд бусад татвартайгаа нийлээд ачаалал нь хэдэн хувьд хүрч байгааг тооцсон зүйл алга. Тиймээс манай шийдвэр гаргагчдаас энэ тухай мэдээлэлтэй нь хэд байна вэ гэдгээс татварын хувь хэмжээ бодитой тогтох эсэх шалтгаална” гэсэн юм.  Дэлхийд алтны үйлдвэрлэл явуулдаг 10 том компани 2017 онд нийт 53 сая тонн алт үйлдвэрлэжээ. Үүнээс үйлдвэрлэлийн зардал, эрчим хүч, ус, тээвэрлэлт, хайлуулалт, роялти зэрэг бүх зардлыг оруулж тооцоход нэг унц алтны үйлдвэрийн зардал 1250 ам.доллар болжээ. Үүнээс дунджаар 4.60 хувийг роялти татвар эзэлжээ. Энэ тохиолдолд  ашиггүй байсан гэж мэдээлжээ.  Хэрэв энэ тооцоолол ил, Засгийн газар орлогын хэдэн хувийг авч байгаа нь тодорхой,  түүнчлэн  компанид ногдох татварын ачаалал хэвийн бол хөрөнгө оруулагчид олборлосон алтны хэмжээгээ нуух шаардлагагүй  байдаг. Тиймээс тооцоо судалгаанд үндэслэн нөөц ашигласны татварын хувийг тогтоох шаардлагатай гэлээ. Ингэхийн тулд алтны компаниудаа борлуулалтын орлогоор нь, том жижгээр нь ангилж индексжүүлэх шаардлага байгааг мэргэжилтэн онцолж байв.
 
 
Энэ үеэр "Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн Ч.Болдбаатар " Алтны компаниудад тавих хяналтаа л сайжруулах хэрэгтэй. Бид энд алтны татварын хувь хэмжээг яриад нэг их амжилт олохгүй. Харин хилээр гарч буй нүүрсний дунд чулуун нүүрс мэт харагдуулаад алт нуугаад гаргаж байгааг илрүүлдэг гаалийн технологио сайжруулах хэрэгтэй. Алтны татвар нэмэгдэхэд тутам хууль бусаар  гаргах нь ихсэнэ гэж  болгоомжилж татварын хувийг нь бага байлгах тусам байгаль орчинг сүйдэж булаг шанд ширгэж байна. Саяхан Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Одоо ч алт олборлогчид хоёр том драгтай, 100 гаруй трактор өдөр шөнөгүй ажиллаж алт олборолж байна. Хэний компани вэ гэхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын уурхай гэж байна. Энд ямар ч хяналт алга” гэлээ. Түүнчлэн "Ил тод байдал сан”-гийн тэргүүн Д.Цэрэнжав "Алт- 2 хөтөлбөртэй холбож томоор яримаар байна. Алтны  3000 лиценз олгож байгаль дэлхийг сүйтгэсний ач холбогдол нь юу юм бэ. 2.5 хувийн татвар аваад 50 тэрбум төгрөг төвлөрсөн гэдэг. Тав болгоод 100 тэрбумд хүрлээ гэхэд ач холбогдлыг нь эдийн засгийн идэвхжилээр нь "нинжа” нарт ажлын байр олгож буй гэдгээр нь хэмжих  юм уу. Үүнийг тооцоо судалгаатай, хяналттай хийх хэрэгтэй ” гэж байр сууриа илэрхийллээ. "Нээлттэй нийгэм форум” Засаглалын хөтөлбөрийн ажилтан Д.Эрдэнэчимэг хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд алтны салбараас нөөц ашигласны татварын  хувь хэмжээг хэрхэн тогтоож байгаа болон ач холбогдлын талаар судалгааны байгууллагад захиалга өгсөн. Удахгүй олон нийтэд танилцуулна. Үүгээр алтны компаниудын борлуу­лалт, тушаалтын хэмжээ харагдана. Цаашид төрд хэлэлцүүлэг, судалгаанаас гарсан үр дүнг танилцуулна” гэж ярилаа. Түүнчлэн Монголбанк дотоодоос алт худалдан авч  валютын нөөц бий болгож валютын ханшийг тогтвортой байлгах зорилготой гэдэг. Заавал дотоодоос алт авах шаардлагагүй. Хаанаас ч худалдаж авч болно. Дэлхий нийтээр 2009 оны санхүүгийн хямралд ороход Төвбанкууд алтны эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Энэ бодлого хэвээр үргэлжилж байгаа тухай мэргэжилтэн онцлов. Уул уурхайн татварын системийн бүтэц манайд хэрэгтэй. Нэг  үйлчлэлтэй олон төрлийн  татварыг давхардуулан авахын оронд тодорхой бүтэцтэй байх хэрэгтэй гэсэн юм.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Алтыг нууцаар хил давуулахыг яаж зогсоох вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани