- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулав.
Энэ нь сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа хүчин чадлаас 1200 МВт-аас давж гарахаар харагдаж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачилагч гишүүн танилцуулгадаа дурдав.
Мөн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой гэсэн заалтыг оруулжээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар төлөвлөгөөтэй хөгжүүлэх болон өрсөлдөөнийг бий болгосноор төсөл хэрэгжүүлэгчид зардлаа бууруулж, тухайн технологийн зах зээлийн бодит үнэ ханш бүрдэж, үнэ тариф буурах, нар, салхины эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингэсэн дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав.
Хуралдаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, А.Сүхбат, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээс нар, салхи, усан цахилгаан станцаас аль нь илүү тохиромжтой эсэх, мөн аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тарифыг багасгахад чиглэсэн бодлого боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг хязгаарлах болсныг тодруулж байв.
Олон улсад сэргээгдэх эрчим хүчний худалдаж авах үнийн тариф хямд байдаг. Вьетнам улсад гэхэд1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах үнэ тарифын дээд хязгаар 9.5 ам цент байх жишээтэй. Иймд бид судлаад хуулийн төсөлд 18 байсныг 12 ам цент болгосон нь үнэ тарифын дээд хязгаарыг тогтоосон гэж төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир тайлбарлав.
Монголд усан цахилгаан станц хамгийн тохиромжтой.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнхариултдаа, Монголд усан цахилгаан станц хамгийн тохиромжтой. Салхин цахилгаан станцын тохиромж нь 50х50 хувьтай байдаг бол нарны цахилгаан станц манай улсын эрчим хүчний салбарын онцлогт тохиромж муутай байна. Учир нь шөнө болохоор нарны цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлт зогсдог. Үүнийг ОХУ-ын импортын эрчим хүчээр нөхөж байна. Гадаадын орнуудад нарны цахилгаан станц зогссон үед хий, усан цахилгаан станцынхаа эрчим хүчээр шууд нөхдөг.
Монголд нарны цахилгаан станц зогссон үед цахилгааны дутагдлыг нүүрсний цахилгаан станцаас хангахад 4-5 цаг зарцуулах шаардлагатай байдгийг тодотгов. Мөн тэрбээр, нүүрсний цахилгаан станц байгуулахад гадны байгууллагын санхүүжилт багассан учир өөрсдийн боломжоо ашиглаад нүүрсний цахилгаан станц барих бодлогыг баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНХАУ-тай эрчим хүч экспортлох, транзит хийх гэрээг ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар төлөвлөж байна гэв. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг бодит хүчин чадлаасаа 13 дахин илүү олгосон байгаа нь цаашид эрчим хүчний салбарт хямрал үүсгэнэ гэдгийг салбарын сайд гишүүдэд анхааруулж байв.
Харин Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан өнөөдөр цахилгаан эрчим хүчний үнийг есөн төрлийн тарифаар зохицуулалт хийж байгааг тодотгоод цаашид бусад улсын жишгээр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн цахилгааны үнийг бууруулах бодлого баримтлахаа онцолж байлаа.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлага болсон тул үдээс хойших хуралдаанаар Сэргээгчдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||