Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австрали Хятадын нүүрсний орон зайг Зүүн өмнөд Азийн орнуудаар нөхнө

Австрали Хятадын нүүрсний орон зайг Зүүн өмнөд Азийн орнуудаар нөхнө

 

Австрали бол нүүрс олборлолтоороо Хятад, АНУ, Энэтхэгийн дараа орох дөрөв дэх томоохон олборлогч улс. Хар нүүрсний 110 жилийн, хүрэн нүүрсний 510 жилийн нөөцтэй гэх судалгаа ч бий. Нүүрсээ “Queensland”, “New South Wales”, “Victoria” зэрэг мужаас олборлодог бөгөөд 88 хувийг нь экспортолж, үлдсэнийг нь дотооддоо эрчим хүч гаргахад ашигладаг.

Нүүрсний экспорт, хөрөнгө оруулалт нь газар зүйн байршлын хувьд Азийн ихэнх зах зээлд ойрхон байршилтай нь тус улсын хувьд том давуу тал болдог. Австралиас нүүрс импортолдог хамгийн том импортлогч нь Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг болон Тайвань юм. Энэ утгаараа Монгол Улсын өрсөлдөгч гэж хэлж болно. Ерөнхийдөө эрчим хүчний нүүрснийхээ дийлэнх хувийг Зүүн өмнөд Азийн орнуудад экспортолдог. “Coal Australia”, “Anglo American”, “BHP Billiton”, “Rio Tinto”, “Xstrata”, “Peabody”, “Jellinbah Group” зэрэг хэдхэн олборлогч нүүрсний нөөцийн дийлэнхийг нь эзэмшдэг. 

Тус улс нүүрсний олборлолтыг хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Хувийн компаниар гүйцэтгүүлэх олон шалтгаан Австралийн Засгийн газарт бий. Учир нь бодлогоо барина, зохицуулна. Шууд удирдахгүй, компанийн дотоод хэрэгт хутгалдахгүй. Түүнчлэн муж тус бүрийн орон нутгийн Засгийн газар өөр өөрийн муж дахь уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж зохицуулалт хийдэг.

Харин дээрх хэдэн компани дээр нэмэгдээд сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд Австралийн нүүрсний зах зээлийг сонирхож эхлээд буй. Тухайлбал, БНХАУ-ын төрийн өмчит нүүрсний “Шинхуа” компани Австралийн “New South Wales” мужийн Ганеда хотоос 40 орчим км зайд орших “Watermark” нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад ялагч болсон. Төсөл нь 1.6 тэрбум авст.долларын өртөгтэй, 600 хүнийг ажлын байраар хангах, жилд 10 сая тонн хүрэн нүүрс олборлох хүчин чадлаар 30 жил үргэлжлэхээр тооцоо хийсэн.

Гэвч уурхайн ашиглалтын эцсийн тусгай зөвшөөрлийг Австралийн Засгийн газраас бүрэн эцэслэн олгоогүй байгаа. Австралид нүүрсний экспортын үйл ажиллагааг есөн гол боомт зуучлан гаргадаг. Тэдгээр нь “Queensland”, “New South Wales” мужид байршилтай. Боомтын тоо, нэвтрэх чадвар нь экспортлох чадамжаа гүйцдэггүй гэсэн шүүмжлэлийг байнга дагуулж ирсэн учир 2015 онд жилд 126.5 сая тонн нүүрс гаргах шинэ боомт нээсэн. “Бүс нутгийн дэд бүтцийн сан”-гаас нь уул уурхайн салбарт зориулж зургаан тэрбум авст. доллар, хувийн хэвшлээс 9.75 тэрбум авст.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцээ сайжруулахад 2015 онд зарцуулжээ.

Тус улсын “The New Acland” нүүрсний уурхай тээвэрлэлтийн хувьд олон төрлийн зам ашигладаг. Тодруулбал, даац хэтрүүлэхгүйгээр машин бүрт тэгш ачилт хийн 18 километрт тээвэрлэн галт тэрэгний буудалд хүргэснээр Брисбен хот руу тээвэрлэж, эндээсээ усан онгоцоор гадаад руу гаргадаг. Австралийн хувьд далайн тээврээр тээвэрлэж буй коксжих нүүрсний экспортоороо дэлхийд тэргүүлдгийн гол үзүүлэлт бол тээвэрлэлтийн асуудлыг оновчтой зөв шийдсэнийх юм.

Нүүрс олборлодог муж бүр далайн боомттой бөгөөд тус бүрийг төмөр замаар холбожээ. Засгийн газраас нь төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах нийт 32 компанитай гэрээ байгуулж таван жилийн хугацаанд төмөр зам ашиглах эрх олгох замаар ашигтай ажиллах хувилбарыг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар жил бүр компаниудаас төмөр зам засах төлбөрийг гаргуулах боломж бүрджээ.

Өнгөрсөн 2017 онд Австралийн нүүрсний экспортын орлогын дүн өмнө нь 2011 онд тогтоож байсан дээд амжилтаа 10 тэрбум ам.доллараар ахиулсан. Тус улсын нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн 2017 онд нийтдээ 372 сая тоннд хүрсэн бөгөөд үүнд 200 сая тонн эрчим хүчний нүүрс, 172 сая тонн коксжих нүүрс багтжээ. Харин нүүрсний экспортын үнэлгээний хувьд эрчим хүчнийх 20.8 тэрбум ам.доллар, коксжих нүүрсний дүн 35.7 тэрбум ам.доллартай тэнцжээ.

Энэ нь өнгөрсөн 2016 оны нүүрсний экспортын үнийн дүнгээс даруй 35 хувиар давсан байна. Тус улсын нүүрсний экспорт 2011 оны нүүрсний зах зээлийн үсрэнгүй өсөлттэй байсан жил 46.7 тэрбум ам.доллартай тэнцэж дээд амжилт тогтоож байсан бол 2017 оныг Австралийн нүүрсний салбарынхан мөн л өсөлтөөр үдэж чаджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Австралийн коксжих нүүрсний экспорт жилд 1.5 хувиар өссөөр 2018-2019 он гэхэд 200 сая тоннд хүрэхээр байгаа юм.

Харин эрчим хүчний нүүрсний экспорт жилд дунджаар дөрвөн хувийн өсөлттэй байж 240 сая тонн болно гэх төсөөлөл гарсан. Түүнчлэн 2019-2021 онд 29 сая тонноор нэмэгдэнэ гэж “Bloomberg lntelligence’’-ийн шинжээчид таамаглаж байна. Үүнд, “Peabody Energy’’-ийн “Goonyella” уурхай, “Qcoal’’-ийн “Byerwеn” уурхай, “Pembroke’’-ийн “Olive Dows” уурхайн олборлолт голлон нөлөөлөх юм байна.

ХЯТАД НҮҮРСНИЙ ИМПОРТОО БУУРУУЛАХАД АВСТРАЛИД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эх газрын хилийн боомтуудад нүүрсний импортыг зогсоох шийдвэр гаргасан нь нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэсэн билээ. Үүнээс шалтгаалаад өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Австралид нүүрсний ханш 30 гаруй хувиар унасан байна. Хятад он дуустал бүх портоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргасан. Учир нь 2017 онд импортоор авсан нүүрсний хэмжээгээ давуулахгүй байхаар төлөвлөсөн бөгөөд он гарахаас 40-өөд хоногийн өмнө төлөвлөгөө биелсэн учраас ийнхүү импортоо зогсоожээ.

Тодорхойгүй байдал ирэх оны хоёрдугаар cap хүртэл үргэлжилж болзошгүйг ажиглагчид онцолж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн 50 орчим хувийг Австралийн нүүрс эзэлж байгаа бөгөөд үлдсэнийг нь Монгол, Канад, ОХУ, Индонез зэрэг улс нийлүүлж байгаа. Өнгөрсөн онд Монгол Улсаас нийт 26.27 сая тн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оноос 11.5 хувиар өссөн үзүүлэлт. Энэ нь нийт импортолсон нүүрсний 37 хувийг эзэлж байна.

Хэдийгээр БНХАУ нүүрсний импортоо зогсоогоод байгаа ч тус улсын нүүрсний худалдан авалт өнгөрсөн онд 20 орчим хувиар өссөн гэдгийг “ВНР” судалгааны байгууллага онцолжээ. “New South Wales” мужийн Ашигт малтмалын зөвлөлийн гүйцэтгэх захирал Стефен Галил “Хэдийгээр Хятад нүүрсний импортоо бууруулсан ч шинээр хөгжиж буй зах зээлд нүүрсний ирээдүй гэгээтэй харагдаж байна” гэдгийг нэгэн ярилцлагадаа онцолжээ. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш БНХАУ Австралиас нүүрс импортлохоо зогсоогоод буй ч Япон тэргүүтэй Азийн орнуудын нүүрсний эрэлт тогтвортойгоор өссөөр байгаа учраас Австралийн нүүрсний зах зээлд огцом өөрчлөлт ороогүй гэдгийг албаныхан мэдээлж байна. Гэхдээ Хятадын хувьд нүүрсний импортыг хязгаарлах болсон нь шинэ зүйл биш юм. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хоёрдугаар ангиллын боомтоор нүүрс импортлохыг бүрэн хориглох болсон билээ. Үүний зэрэгцээ Хятадын нүүрсний үндэсний ассоциаци нүүрсний импортын квотыг багасгах талаар тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороонд хүсэлт тавьсан байж магадгүйг хэвлэлүүд онцолж байна. Тиймээс энэ оноос эхлэн нүүрсний импортын квотыг багасгасан байдлаар тогтоож болзошгүй байгаа юм.

Мэдээж, Хятад Улсын зүүн урд зүгийн гангийн компаниудад Австралийн сайн чанарын коксжих нүүрс, харин хойд зүгийн гангийн үйлдвэрүүдэд Монголын коксжих нүүрс орлуулшгүй чухал түүхий эд тул цаашид ч Австрали, Монголын импортын коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээ одоогийн түвшиндээ хадгалагдаж болох юм. Хэдийгээр БНХАУ нүүрсний импортоо зогсоосон нь Австралийн эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж буй ч Хятад Австралиас түүхий эдийн хувьд ихээхэн хамааралтай гэдэг нь үнэн.

Австралийн хувьд Монгол шиг цор ганц зах зээлээс хамааралтай биш учраас асуудлаа зохицуулах талд хавьгүй илүү давуу талтай. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Япон Улс руу 7.1 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бараг 15 хувиар илүү байгаа юм. Ерөнхийдөө Австралийн талаас Хятад бол Ази тивийн цор нүүрсний хамгийн том худалдан авагч биш гэсэн байр сууринаас хандаж, Азидаа нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг бусад орон руу экспортлох коксжих нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхэд анхаарч эхлээд буй талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Уул уурхайгаас олох орлого нь өсөж, энэ хэрээрээ ард түмнийх нь амьдрал дээшилсээр байгаа улс бол Австрали юм. Тус улсын “Queensland”, муж 2016 онд нүүрсний экспортоос 21.5 тэрбум ам.долларын орлого олсноос 1.6 тэрбум ам.долларын рояалтыг төвлөрүүлсэн төдийгүй шинэ хөрөнгө оруулалт тутмын 40 хувь нь уул уурхайн салбарт төвлөрч буйг албаныхан тодотгосон. Дэлхийн зах зээлд нүүрсний экспортоороо ийнхүү том байр суурь эзэлж буй Австрали Улсын гол нууц нь зөв бодлого бөгөөд үүний зэрэгцээ улс төржилт бага байснаараа уул уурхайгаа хөгжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлсэн гэдгийг салбарынхан нь онцолсоор байгаа юм.

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Австрали Хятадын нүүрсний орон зайг Зүүн өмнөд Азийн орнуудаар нөхнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани