Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.ТӨГӨЛДӨР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ БОРЛУУЛАХ, БЭЛЭГЛЭХ, ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХ НЬ ҮҮСЭЭГҮЙ

Т.ТӨГӨЛДӨР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ БОРЛУУЛАХ, БЭЛЭГЛЭХ, ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХ НЬ ҮҮСЭЭГҮЙ

 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Төгөлдөрөөс дараах асуултад хариулт авлаа.

- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
 
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг бүртгэх, хадгалах, түүнтэй холбоотой өмчлөх эрхийн бүртгэлийг хөтлөх тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага юм.
 
- Үнэт цаасны арилжаанд иргэд хэрхэн, яаж оролцох вэ?
 
Иргэд, ААН-үүд Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниудаас сонгон үнэт цаасны данс нээлгэснээр арилжаанд орох эрх нь нээгдэнэ. Үнэт цаасны компаниуд харилцагчийн захиалгын дагуу үнэт цаас худалдах худалдан авах, зуучлалын үүргийг гүйцэтгэдэг.
 
- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг хүртээнэ гэх асуудлаас эхлэн Монголчууд бид хувьцааны талаар сонирхож эхэллээ. Гэсэн ч иргэдийн хувьд энэ мэдээлэл ойлгомжгүй, хол хэвээр байна. Ногдол ашиг, хувьцаа гэж юу вэ?
 
 Монгол улсад хөрөнгийн зах зээл  хөгжөөд 28 жил болсон байна. Анх Хөрөнгө оруулалтын эрхийг бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар иргэд өмч хувьчлал, хувьцаатай танилцаж байжээ. Хувьцаа гэдэг нь ямар нэгэн компанид хѳрѳнгѳ оруулж, түүний орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм.
Харин ногдол ашиг нь Хувьцаат компанийн тайлант хугацаанд олсон ашгаас хувьцаа эзэмшигчийн хүртэх ашиг юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд ногдол ашиг тараахгүйгээр компанийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологит хөрөнгө оруулдаг. Тийм болохоор хувьцаа эзэмшигчид хуралдаа идэвхтэй оролцож компанийн үйл ажиллагаа, тайлантай танилцаж байх нь чухал.
 
- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд хуваарилсан 1072 ширхэг хувьцааг хоёрдогч зах зээл дээр гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг сүүлийн үед нэлээд эрчимжүүлж байна. Үүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос өмнө төрсөн Монгол улсын нийт иргэдэд эзэмшүүлэх ажлыг манай компани амжилттай хэрэгжүүлж, бичилтийг хийсэн. Харин МУ-ын Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр эзэмшүүлсэн байдаг. Иймд МУ-ын Засгийн газраас үнэт цаасны өмчлөх эрх шилжиж болох эрхийг нээх шийдвэр гарах хүртэл манай байгууллага нийт хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг хадгалах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
 
- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах зар цахим орчинд тарж байна. Ингэж худалдах, худалдаж авахад эрсдэл бий юу?
 
Одоогоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй аль ч иргэн болон ААН захиран зарцуулах эрх нь хаалттай байна. Хувьцаагаа бусдад борлуулах, бэлэглэх, өв залгамжлах эрх нь үүсээгүй гэсэн үг. Иймээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэн болоод ААН-үүд хувьцааг худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автагдахгүй байж, мөн нөгөөтэйгүүр баталгаатай эзэмшиж байгаа эсэх талаарх мэдээллийг манай компанийн WWW.MCSD.MN цахим хуудсаар нэвтрэн орж, регистрийн дугаараар хувьцаатай эсэхээ мэдэж авах боломжтой.
 
-Өмч хувьчлалын үеэр хүмүүс тарааж өгсөн цэнхэр ягаан тасалбарын тухай асуудал байсхийгээд хөндөгддөг. Үүнтэй холбоогоор хаана ямар хувьцаатай гэдгээ мэдэхгүй иргэд олон бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ ямар компанид өгснөөс шалтгаалж хүмүүсийн хувьцаа янз бүр байдаг. Жишээлбэл, одоо хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, жил бүр ногдол ашиг хувиарладаг Хувьцаат компани байхад үйл ажиллагаа нь зогсож татан буугдсан компани ч байдаг. Тухайн үед иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл муу байснаас гадна хууль эрх зүйн орчин хангалтгүй байсантай холбоотойгоор Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ үнэгүйдүүлсэн тохиолдлууд бий.
Харин одоо техник технологийн тусламжтайгаар хүссэн мэдээ мэдээллээ цаг алдалгүй авч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэн хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой болсон. 158989 тусгай дугаар  регистрийн дугаараа зааврын дагуу явуулснаар Та Үнэт цаасны данстай эсэхээ мэдэх бөгөөд  ирсэн Үнэт цаасны компанид очиж цэнхэр ягаан тасалбарын тухай мэдээллээ авах бүрэн боломжтой. Мөн манай компани дээр Иргэний үнэмлэхтэйгээ ирж шүүлгэн хувьцаатай эсэхээ мэдэж дансны дэлгэрэнгүй мэдээллээ авч болно.
 
П.ГОО

Оллоо.мн

Т.ТӨГӨЛДӨР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ БОРЛУУЛАХ, БЭЛЭГЛЭХ, ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХ НЬ ҮҮСЭЭГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани