Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч иргэнийхээ амийг нэхэж, ертөнц даяар шүүх хурлыг нь харж байна

Куала Лумпур хотод Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд болж байна. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан монгол бүсгүй бусдын гарт хэрцгийгээр амиа алдсанаас хойш 13 жил өнгөрчээ. Тэдгээр төрийн өндөр албан тушаалтнууд шумбагч онгоц, зэвсгийн наймаандаа хохирогчийг орчуулагчаар оролцуулсныхаа дараа устгасан гэх хардлага өнөөг хүртэл тасралгүй явж ирсэн нь анхаарал татдаг. Энэ хэрэг 2006 онд гарсан байтал удтал сунжирч 2015 Малайзын хоёр цагдаад цаазаар авах ял оноож байлаа.

Гэвч өнөө гэмтнүүд ч бас өдийг хүртэл ял зэмээ хүртээгүй байгаа. Мөн аллагын захиалагчид ч шийтгэлээс гадуур явсаар ирлээ. Хэргийн талаар дор дэлгэрэнгүй дурдах тул ингээд орхиё. Ер нь өнгөрсөн хугацаанд юу эс болов доо. “Хоёр улсын харилцаанд сэв сууна”, “Монголчууд Малайзад визгүй зорчих эрхийг хасчихна” гэсэн үзлээрээ манай талын төрийн албан тушаалтнууд ч саад болж байсан тухай Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу харамсан ярьж байлаа.

Тэрбээр охиныхоо төлөө ёстой хөлөө хүрэх газраа хүртэл явсан даа. Малайзын далбааг шатаана хэмээн мэдэгдэж, тус улсын сонгуулийн үеэр уриалга илгээж байв. Энэ хэрэг ингэж сунжирсан хийгээд өнөөдөр дахин сөхөгдөөд шүүх хурал нь Куала Лумпур хотноо болж байгаа аль аль нь улс төрийн шалтгаантай. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак уг хэргийн материалыг улсынхаа Хааны төв архивт нууцалж, түүнийг хаан нь эргүүлэн сэргээсэн гээд дуулиантай явдлууд үргэлжилнэ.

Гэхдээ хамгийн гол нь олон жилийн турш тус улсын төрийн эрхийг барьсан БН эвсэл өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон сонгуульд сөрөг хүчний Пакатан Харапан намд ялагдаж Махатир Бин Мохамад Ерөнхий сайд болсон юм. Ингэснээр хэргийг сэргээх үйл явц ч шулуухан зам руу оржээ. Бас эрх баригчид нь ийн ялагдсанд Нажиб Разакын авлигын асуудал дээр Ш.Алтантуяагийн амиа алдсан хэрэг ч нөлөөлснөөс болсон гэж үзэх үндэстэй.

Хохирогчийн аав С.Шаарийбуу тус улсын сонгуулийн өмнөх өдөр нь Малайзын сэтгүүлчийн цахим хуудас руу “Малайзын ард түмэн та бүхний хувьд түүхэндээ хамгийн хариуцлагатай сонгууль энэ байж мэднэ. Хэрэв хариуцлагагүй сонголт хийвэл миний охинд ямар эмгэнэлт явдал тохиолдсон билээ, түүнтэй дүйцэхүйц хувь заяа танай орны хөгжил, ирээдүйд тохиолдохыг үгүйсгэхгүй.

Маргааш сонгуулийн хайрцагт саналын хуудсаа бөглөж хийхээсээ өмнө Ш.Алтантуяаг нэг санаарай” гэсэн зурвасыг зургийнхаа хамт илгээсэн байдаг. Орой нь нэр дэвшигчдийн мэтгэлцээн болж, Нажиб болон Махатир нар зурагтаар шууд нэвтрүүлэгт ороод төгсгөлд нь хаалтын үг хэлэхдээ Махатир “Би Малайзын алдагдсан нэр хүндийг буцаан авчра-хын төлөө ажиллана. Би та бүхэнд ганц л зүйл харуулъя” гээд тус захидлыг үзүүлсэн гэдэг. Ингээд “Би өөр зүйл хэлэхгүй. Энэ хүний хэлсэн үгийг бодоорой” гээд хаасан байна. Тэр шөнөдөө 1.8 сая малайзчууд тэр бичлэгийг үзжээ.

Сонгуулийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээсэн. Гэхдээ дан ганц албаны хуурай үгс биш харин улсын Ерөнхийлөгчийн зүгээс амиа алдсан иргэнийхээ хэргийг шударга шүүхээр шийдүүлэх хүсэлтээ дайсан байдаг.

Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийг шалгах явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд эрхэмсэг ноён Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илаарьшуулна гэдэгт найдаж байна.

Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм. Мөн өнгөрсөн оны долдугаар сард Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор манай улсад ирсэн Малайз Улсын Шадар сайд Дато Се Азаза Ван Исмайл Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэрэгт тус улсын Засгийн газар анхаарал тавьж байгаа талаар хэлж, захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ярьж байв.

Тэгвэл өнгөрсөн жилээс дахин сэргээн шалгах болсон Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал өнөөдөр Малайз Улсын Куала Лумпур хотноо болж байна. Уг хуралд Монгол Улсын хүний эрхийн байгууллагыг төлөөлж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг томилолтоор ажиллаж байгаа аж. Тэрбээр Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа нь энэ. Мөн өнөөдөр хохирогчийн ар гэрийнхэн болон хуралд оролцох хуулийн багийнхан Куала Лумпурт хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Тэгвэл энэ хэрэг яагаад гарах болсон, өнгөрсөнд ямар үйл явдлууд өрнөснийг хэвлэлийн мэдээллүүдээс тоймлон хүргэе. Ш.Алтантуяагийн хувьд англи, орос хэлтэй, хятад, япон хэлний мэдлэгтэй нэгэн байж. Бага насаа ОХУ-д өнгөрөөсөн тэрээр 1990 онд Монголд гэр бүлээрээ ирэхэд МУИС-ийн дэргэдэх лицей аравдугаар ангийг төгссөн аж. Дараа нь Отгонтэнгэр дээд сургуулийн орчуулагчийн анги, БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангийг орчуулагч, эдийн засагч мэргэжпээр дүүргэжээ. Мөн Монголдоо гоо сайхны салон байгуулж явсан гэдэг.

Гэвч Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр олдсон нь Ш.Алтантуяа байв. Тухайн үед бүсгүйн толгой руу буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоож байж. Түүнийг амиа алдсан өдөр талийгаачийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй болохыг тогтоосон байна. Энэ хэргийг эхнээс нь дурдах гэвэл Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ 2002 онд байгуулсан асуудал сөхөгдөнө. Ш.Алтантуяа агсан 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсан байна.

Багиндагийн эгч нь тухайн үед Аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон гэдэг. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байсан гэнэ.

Хэдийгээр шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээг 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Ингээд хөлөг онгоц авах ажлын гэрээг хийхэд Ш.Алтантуяа орчуулагчаар ажилласан байна. 2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст төлбөрөө тушаасныг сонсоод Ш.Алтантуяа Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсжээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний “Perimekar” түүнд олгох 500 мянган ам.долларыг өгөхөөс татгалзжээ. Багинда, Ш.Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон байсан тухай мэдээлэл бий.

Харин хохирогчид мөнгө төлөөгүйн учрыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасантай холбоотой ч гэдэг. Тус явдлаас хэдхэн хоногийн дараа бүсгүйн цогцос олдсон юм. Ийнхүү 28 настай бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болжээ. Малайзын Батлан хамгаалах яам хоёр “Scorpene” шумбагч хөлгийн ложистик болон техник сургалтын зардалд Засгийн газар нэг тэрбум евро зарцуулсан гэж парламентдаа мэдэгдсэн бөгөөд техник үйлчилгээний хөлсөнд нь “Perimekar Sdn Bhd” хэмээх аялал жуулчлалын компанид 114 сая евро төлсөн гэж мэдээлж байсан байна.

Гэмт хэргийг мөрдөх үед Малайз Улсын нөлөө бүхий улстөрчийн захиалгаар тус улсын цагдаа нарын гарт зэрлэгээр хөнөөгдсөн болохыг тогтоож, уг хэрэгт Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэжүзсэнбайна.Үүнийдагуу шүүх хурал хоёр жил гаруй үргэлжилсэний эцэст 2008 оны аравдугаар сарын 26-нд Абдул Разак Багиндад холбогдох хэргийн шүүх хурал Куала Лумпур хотод болж, буруугүй хэмээн үзэж сулласан байна. Тухайн үед Малайзын парламентын сөрөг хүчний тэргүүн Датук Сери Анвар “Талийгаачийн аллагатай холбоотой олон асуулт хариултгүй үлдсэн.

Хэргийн эргэн тойронд олон зүйл тодорхой бус байна. Хэргийг мөрдөх ажиллагаа мэргэжлийн түвшинд хийгдээгүй гэсэн ойлголт бэхжиж байна. Прокурорын байгууллага хэргийг шалгах ажиллагааг анхнаасаа мэргэжпийн түвшинд хийж чадаагүй. Мөн прокурорын баг болон шүүхийн бүрэлдэхүүнд зориуд өөрчлөлт хийж хэргийг дарах гэсэн санаатай байна” гэж байжээ. Ийнхүү Абдул Багиндаг цагаатгаж, хэргийг үйлдсэн гэх Азила Хадри, Азхар Сирул хэмээх цагдаа нарыг шүүж эхлэхээр болжээ. Бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн Сирул гэгч мэдүүлэгтээ “Намайг буу гаргахад тэр өөрийгөө жирэмсэн гээд амь гуйж байсан” гэжээ.

Тэр үед түүний захирагч Азила бүсгүйг хутгалж, газар унагасан аж. Дараа нь түүний хувцсыг тайлан гялгар уутанд хийхэд гар нь хөдөлж байсан гэдэг. Азила Сирулд түүнийг дахин бууд гэснийг тэр биелүүлсэн тухайгаа ч өчиж байж. Энэ бол Ш.Алтантуяагийн аллагын талаарх эхний мэдүүлэг байв. Дараа нь тэд бүсгүйн цогцсыг ойд аваачиж, хөл, хэвлий, толгойд нь тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн гэжээ. Ш.Алтантуяаг хөнөөсөн ахлах мөрдөгч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар нарт Малайзийн Холбооны дээд шүүхээс 2015 онд цаазын ял оноосон билээ.

Гэвч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан байна. Тэрээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдож байгаа аж.

Ийм урт түүхтэй хэргийн шүүх хурлыг өнөөдөр дэлхий нийтээрээ анхааран харж байна. Улс төр, гэмт хэрэг холилдсон аймшигт хэргийн үнэн учир олдоно гэдэгт ч олон хүн итгэж байгаа. Үүнээс манай улсад үлдэж байгаа сургамжийг нь хэлэх гэсэн юм. Харийн нутагт монголчууд янз бүрийн хэрэгт орж, эсвэл хохирох явдал цаг ирэх тусам ихэссэн үү гэхээс буурсангүй.

Тэр болгонд төр засгийн зүгээс дорвитой харж үздэггүй, тэр байтугай Элчин сайдын яамд ч иргэнээ хайхардаггүй тухай мэдээлэл гарсаар ирлээ. Монголчуудыгаа харж хандах ёстой байгууллагууд нь асуудалд холбогдоход эсвэл зориод очиход нь биеэ үнэлэгч, хулгайч гэсэн өнцгөөс харж нүд үзүүрлэсэн тухай гомдол олон. Харин Ш.Алтантуяа агсны хэрэг дээр муухай, сайхан ч монгол хүн харийн газар амиа алдахад араас нь харах, хариуцлага нэхэх төр байдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга харууллаа.

Шүүх хурал болж байгаа үйл явдалд түүний төрийн тэргүүний хувиар бичсэн захидал ч нөлөөгөө үзүүлсэн нь дамжиггүй. Одоо үр дүнг нь ертөнц нийтээрээ харж, хүлээж байна. Энэ бол шинэ цагийн Монгол Улсын яалт ч үгүй дэвшил билээ.

Үндэсний шуудан

 

Ерөнхийлөгч иргэнийхээ амийг нэхэж, ертөнц даяар шүүх хурлыг нь харж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани