- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
60 тэрбум цаашаа, ЖДҮ наашаа
УИХ-ын нэгсэн чуулган өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Тодорхой хэлбэл УИХ-ын гишүүдийн олонхи шаардсан тохиолдолд УИХ-ын даргыг ямар нэг хуулийн үндэслэл заалгүйгээр огцруулж болохоор болж байна. Гишүүдийн зүгээс “ядаж нийт гишүүдийн 2/3-ын саналаар огцруулдаг байя” гэдэг санал гаргасан боловч “манай” 40 гишүүн хүлээж авсангүй ээ. Ингээд УИХ-ын гишүүдийн олонхи буюу 39 гишүүний (мөн өдрийн хуралдаанд оролцож байгаа гишүүдээс хамаарч энэ тоо 20 ч байж болно. УИХ ихэнхдээ л 39 гишүүнээр ирц бүрдүүлээд хуралддаг л даа) саналаар УИХ-ын даргыг хэдэн ч удаа огцруулж болохоор хууль хийж байна. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батална.
Уг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Би хувь хүнтэй нь тэмцээд байгаа юм биш ээ, тогтолцоотой нь” гээд нэг юм ярих гээд ам нь ангалзаад байсан. Орчуулбал, УИХ-ын дарга гишүүдээсээ илүү эрх мэдэл эдлээд байна аа л гэх гээд байгаа юм. Тэгвэл тэр эрх мэдлийг нь л аваад хаячихаач дээ гэж зарим нь хэлсэн боловч тусыг олсонгүй ээ. Учир нь УИХ-ын даргын эдлээд байгаа эрх мэдэл гээч нь уул шугамандаа УИХ-ын өөрийнх нь эрх мэдэл байгаа юм л даа. АТГ, Прокурорын дарга эд нарыг М.Энхболд биш, УИХ өөрөө хэлэлцэж томилоо биз дээ?
Тэгвэл УИХ-ын дараачийн дарга чинь хэн юм бэ? гэхээр “Бид ёстой албан тушаал яриагүй, зарчим ярьж байна” гэж бүлгийн дарга нь тэнэгтсэн. Тэр зарчимд чинь тэгээд яг ямар хүн байхыг шаардаж байгаа юм бэ? гэхээр хэлж мэдэхгүй. Уг нь огцруулахаасаа өмнө оронд нь ийм тийм шударга зэхий хүнийг тавина гээд зарлачихвал илүү шударга юм. Ард түмэн гэж ярих дуртай улс ард түмнээсээ үнэлэлт авахгүй юу. Гэвч тийм байсан түүх үгүй л дээ. Сураг дуулахад Шадар сайд Ө.Энхтүвшингийн нэр сонсогдож байна. Дарлаж суухад данжаад сайхан гэгчээр фракц энэ тэр байхгүй, дуу цөөнтэй, номхон томоотой энэ тэр гэсэн болов уу. 1996 оноос хойш МАН-д зүтгэж, 2000 оноос хойш УИХ-ын гишүүд, сайд дарга хийж яваа энэ хүн дуугүй сууснаараа л гай, гавъяа болдоггүй юм бол өөр юмаар тун маруухан даа. Нэг удаа намын даргын үгнээс зөрвөл өнхрөөд унана гэдгийг хамгийн сайд мэдэх хүн. Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш МАН-ын хоёр бүлэг УИХ-ын даргаа “манайх тавина, танайх тавина” гэж маргаж маргаж эрх биш 40-үүлээ юм болохоор Хүүкийн тал нь дийлсэн юм байна.
ЖДҮ наашаа.
Өчигдөр нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүдийн санаачилсан УИХ-ын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авсангүй. Нөгөө “УИХ-ын даргаа огцруулчихаад дараа нь ЖДҮ-тэй тэмцэнэ” гээд байсан 40 гишүүн дахиад л мурьчихлаа. Үндэслэл нь “УИХ-ын байнгын хороод байхад Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ч юм уу, эсвэл Төсвийн зарлагын дэд хороо ЖДҮ-ийн асуудлыг шалгаж болно шүү дээ. Заавал дэд хороо байгуулж яах гээд байгаа юм. Шүүх гээд байгаа юм уу?” гэнэ. Их л айж байгаа бололтой. ХХААХҮЯ-наас хэрэгжүүлсэн төсөл болохоор харьяалсан байнгын хороо нь шалгачихаж болмоор, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг утгаараа Төсвийн зарлагын дэд хороо ч шалгачиж болмоор санагдаад байгаа юм байна л даа. Гэвч Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэхэд есхөн гишүүнтэй, олонхи нь МАН-ынхан, тэр дундаа олонхи нь нөгөө ЖДҮ-тэй засгийн талынхан байдаг. Математик магадлалаар тооцоход л 9 гишүүний 3 нь ЖДҮ-тэй, 5 нь нөгөө 40-ийнхөн орж ирэх болчихоод байгаа юм л даа. Байнгын хороод дээр ч мөн ялгаагүй. Гишүүдийн тоо өөрчлөгдөх ч харьцаа бол таг хэвээрээ шүү дээ.
Тийм болохоор ч жишээ нь өнөөдрийг хүртэл Ёс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байна шүү дээ. ЖДҮ-гийн асуудлаар. Зүгээр л хуралдаа ирэхгүй, ирцээ бүрдүүлэхгүй байхад бүгдийг зогсоож болж байна. Тийм болохоор гишүүд ЖДҮ зээлийн асуудлыг шалгахаар түр хороо байгуулья, түүнд нь ашиг сонирхлын зөрчилгүй, шударга түвшин хүмүүсээ оруулж байгаад улс төржилгүйгээр асуудлыг шалгаж нягталья гэсэн юм. Тэгсэн чинь Батзандан эд нар нөгөө 60 тэрбумаа ярьсаар байгаад унагаачихлаа. Уг нь Номтойбаярыг Түр хорооны гишүүнд оруулахгүй байхад л болчих юм л даа. Харин З.Нарантуяа гишүүн “Цөөнхийн бүлэг энэ асуудлыг дахин оруулж ирнэ” гэж хатуухан хэлээд гарна лээ. Тэр цагт Зандан мэтийн нөхөд юу хэлж суухыг харж л байя. М.Энхболдын хэлснээр МАН-д орчихсон ч явж байх юм болов уу?
Б.Сэмүүн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||