- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Дашдэмбэрэл: Усны хуулиа хэрэгжүүлээгүй байж дахин хууль гаргах гээд байна
2012 онд УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан ч Засгийн газар өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйгээс улсад төдийгүй байгаль орчинд их хэмжээний хохирол учрав. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ” ТББ-аас Засгийн газар, байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцлагыг нэхэж шүүхэд ханджээ. Тус шүүх хурал өнөөдөр болно. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.
-Нэхэмжлэлийн үндэслэлээ дэлгэрүүлнэ үү?
-“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2 гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэхгүй 6 жил боллоо. Хэрэгжүүлсэн тохиолдолд гадаад дотоодоос авч байгаа зээл тусламж, цэвэрлэх байгууламжийн хөрөнгө санхүү, Туул зэрэг томоохон голын бохирдлыг бууруулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлээд зарцуулах ёстой байтал хуулийг хэрэгжүүлэхгүй байснаас бохирдол асар их нэмэгдлээ гэсэн үндэслэлээр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ингэхдээ БОАЖЯ-ыг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмаа баталж гаргаач гэсэн. Энэ заалтад хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална гэсэн журмыг батлаагүй гэдэг ойлголт төрийн бус байгууллагуудад байсан.
Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад БОАЖЯ хариуцагчаар татагдаад ирэхдээ “Манайх энэ журмыг 2015 онд баталсан. Батлаад мөрдөгдөж байгаа” гэсэн агуулгатай тайлбар хэлдэг. Бодит байдал дээр үзэхээр хоёр сайд журмаа баталсан нь үнэн. Гэхдээ захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл, ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй учраас тэр журам батлагдаагүй гэсэн үг.
-Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлагатай болсон гэсэн үг?
-Ийм асуудал үүссэн учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гурван шаардлага тавиад байна. Нэгд, энэ журмыг баталсан бол албан ёсоор бүртгүүлэхийг БОАЖЯ-д даалгаж өгөх. Хоёрт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т төлбөр тооцох аргачлал, журмыг Засгийн газар батлах ёстойг заасан байдаг. Энэ заалтыг Засгийн газраар батлуулахыг мөн БОАЖЯ-д даалгах тухай юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг хамтран хариуцагчаар татсан. Учир нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2,7 дугаар зүйлийн 7.2-т заасан тогтоолыг батлах хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн гурван нэхэмжлэлийн шаардлагыг гаргачихаад байна. Шүүх хурал энэ сарын 18-нд буюу өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно.
-Өмнөх хууль ийм маргаантай байхад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад батлуулахаар хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлчихсэн байна шүү дээ. Энэ байдал хууль зүйн талаас хэр зөв бэ?
-Хариуцагч БОАЖЯ-ны зүгээс “Манайх үүргээ биелүүлж хуулиа хэрэгжүүлээд Сангийн сайдтай хамтраад тушаал гаргачихсан. Засгийн газар руу хэд хэдэн удаа хандаж, хуулийн 7.2-д зааснаар журмаа батлаад өгөөч гэхээр буцаачихдаг. Гол үндэслэл нь үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах юм байна гэсэн. Иймээс хуулиа өөрчилж байж дүрэм журмаа гаргана” гэдэг.
Гэтэл бодит байдал дээр энэ хууль өнөөдөр хүчингүй болоогүй. 2012 онд батлагдсан хууль хэвээр байгаа. Засгийн газраас өргөн бариад байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нэхэмжлэл дээр дурдаад байгаа хоёр сайдын хамтарч гаргах тушаал, журам, 7.2-т заасан заалтууд өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хуучин хууль дээр ч байна, шинэ оруулах гээд байгаа төсөл дээр ч байна. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй байж хууль хэрэгжих боломжгүй байна гэдэг нь утгагүй. Энэ бол нийтийн эрх ашгийг асар их зөрчиж байна.
-Хэрэв хуулийг хэрэгжүүлсэн бол ус бохирдуулсны төлбөрт зургаан жилийн хугацаанд хэчнээн төгрөг төвлөрөх байсан бэ?
-Нэг удаагийн хурал дээр БОАЖЯ, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тооцооллыг хэлж байсан. Нэг жилд гэхэд найман тэрбум төгрөг төвлөрөх тооцоотой байсан гэж байсан. Хэрэв зургаан жилийн хугацаанд хэрэгжсэн бол 40 гаруй тэрбум төгрөг төвлөрөх байсан. Хамгийн гол нь Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоочихвол хохирол, хариуцлагын асуудал тодорхой болоод ирэх юм.
-Хуулийг хэрэгжүүлээгүй шалтгааныг аж ахуйн нэгжүүдэд дарамт болно гэж тайлбарласан. Ямар хэмжээний дарамт болох тооцоо байдаг уу?
-Тухайлбал, арьс ширний үйлдвэр, алт олборлож байгаа компаниудад ийм төгрөгийн дарамт учирна гэсэн тооцоо байхгүй. Бодит байдал дээр тооцооллыг 1,000 байсныг 500 болгон бууруулж байгаа гэсэн. Тиймээс байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд эхлээд хүчин төгөлдөр байгаа хуулиа мөрдөөд тогтоол журмаа гаргаад үзье. Үнэхээр дарамт учраад бодит тооцоолол гараад ирэх юм бол өөрчлөөд, өөрчилсөн хуульдаа нийцүүлээд тогтоол журмыг нь гаргаж болно. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа хуулийг хэрэгжүүлэх ёстой. Огт хэрэгжүүлж үзээгүй байж “болохгүй байна” гэж хэлээд өөрчлөх нь болохгүй зүйл.
Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||