- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сергей Паушок "Газпромбанк"-ыг Монголын Засгийн газартай хуйвалдсан хэмээн шүүхэд өглөө
"Бид мөн үнэнч шударга шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх болно" гэж мэдэгдсэн байна.
"Коммерсантъ" 15.01.2019
"Алтан Дорнод - Монгол" алтны компанийн эзэн асан Сергей Паушок "Газпромбанк" болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд ханджээ. Паушок тус банкыг Монголын Засгийн газартай хуйвалдан, бизнесийг нь унагаасан гэж буруутгаж байгаа юм. Банк үүнд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Сергей Паушок өмнө нь энэ асуудлаар шүүхдээд хэд хэдэн удаа ялагдал хүлээж байсан билээ.
"Газпромбанк", тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг гаргасан Паушокын гомдлыг Нью-Йорк мужийн шүүх 2019 оны нэгдүгээр сарын 8-нд бүртгэн авсан байна. Паушок хөрөнгийг нь луйврын аргаар булаан авсан, хуурамчаар өр үүсгэсэн, сэтгэл санааны хохирол хэмээн 2.25 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.
"Газпромбанк", Сергей Паушок нарын шүүхийн маргаан 2006 оноос эхтэй. 2006 онд Монголын Засгийн газар алтны компаниудад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оноосон бөгөөд "Алтан Дорнод- Монгол" компани ч татвар төлөх болсон. Тэр үед тус компанийг Паушок гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар эзэмшиж байв. Жилийн дараа Паушок Монголын Засгийн газрын энэ шийдвэр түүнд 1.6 тэрбум долларын хохирол учруулсан гэж Стокгольмийн шүүхэд хандсан. Харин Монголын Засгийн газар хариуд нь тус компанийн данс, эд хөрөнгийг хураан авснаар компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
Ноён Паушок бизнесээ 23 сая ам,доллараар "Phoenix Sino Limited" компанид зарсан.
Стокгольмийн шүүхэд Паушок ялагдлаа. "Алтан Дорнод Монгол" компани 2006 онд Газпромбанкаас 30 сая долларын зээл аваад байв. Зээлийг ноён Паушок, "Алтан Дорнод Сибирь" компанийн батлан даалтаар олгосон бөгөөд 2011 онд "Газпромбанк" энэ мөнгөө эргүүлж авах, мөн дээр нь 22.7 сая долларын нөхөн төлбөр авахаар ОХУ-ын Шүүхэд хандан ялалт байгуулсан юм. 2015 онд "Газпромбанк" энэ хэргийг Монголын "Batbrothers" компанид хариуцуулсан байна. Паушокын хуульчид "Batbrothers" компанийг шудрага бус үйл ажиллагаа явуулсан хэмээн бас шүүхэд гомдол гаргасан байдаг.
Энэ удаагийн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан шинэ заргадаа Паушок "Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа "Газпромбанк"-ын төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум долларын бизнесээ 23 саяхан доллараар зарахаас өөр аргагүй болсон. "Газпромбанк" нь "Phoenix Sino Limited" компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая доллар луйвардан авах гэж оролдсон" гэж тайлбарлажээ. Мөн "Энэ луйвраа хэрэгжүүлэхийн тулд тэд "Batbrothers" хэмээх зохиомол компанийг ашигласан. "Batbrothers" нь Газпромбанкаас "Алтан Дорнод" компанийн өрийг нэхэх эрхийг худалдан авсан. "Batbrothers компани" Газпромбанктай хамтран энэ эрхээ шүүх дээр хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэд ОХУ, Нью-Йорк мужийн шүүхүүдийг ч хууран мэхэлсэн. Монголын "Batbrothers" компанийн ард "Газпромбанк" байгааг баталсан бүх баримт бидэнд байна. Бид мөн үнэнч шудрага шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх болно" гэж мэдэгдсэн байна.
"Газпромбанк" энэ талаар "АНУ-ын шүүхэд бидний эсрэг гомдол гаргасан гэсэн ямар нэг зүйл сонсоогүй байна. Сергей Паушокоос авах өрөө "Batbrothers" компанид зарсан. Тус компани нь Сергей Паушок Монгол дахь бизнесээ зарсан эрхмийн компани. Нью-Йорк мужийн шүүх түүнийг 25 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг өмнө нь ч гаргаж байсан" гэж манай сэтгүүлчид мэдэгдлээ.
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: www.ub.life
Сергей Паушок "Газпромбанк"-ыг Монголын Засгийн газартай хуйвалдсан хэмээн шүүхэд өглөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани