Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаа буурдаггүйн гол буруутан нь БХБЯ-ны урагшгүй бодлого

Утаа буурдаггүйн гол буруутан нь БХБЯ-ны урагшгүй бодлого

 

Хэрэв юу хийхээ мэдэхгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье

Яг ооо улсын маань нийслэл гамшигт нэрвэгдээд байна. Томуугийн айхтар вирус дэгдсэний улмаас өвчтөнүүд эмнэлгийн шалаар нэг зулж, эмч, сувилагчид ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Нийслэлийн хэмжээнд нэмэлтээр 700 гаруй ор дэлгэн үйлчилж байгаа ч өнөөх нь хаанаа ч хүрэлцэхгүй юм. Эцэг эхчүүд эмнэлгийн коридорт, шалан дээр гудас дэвсээд хүүхдээ тэврэн хэвтэж буй эмгэнэлтэй дүр зураг хаа сайгүй. Дайн байлдааны үеэр л иймэрхүү үймээн бужигнаантай байдаг болов уу гэх бодол эрхгүй төрнө. Шулуухан хэлэхэд одоогийн энэ нөхцөл байдлыг дайны үеийн онц байдалтай адилтгаж ойлгомоор. Улсаараа, нийслэлээрээ ингэж томуугийн вируст дарлуулж буй нь өнөөх гайхал агаарын бохирдолтой шууд холбоотой. ДЭМБ-аас тогтоосон аюулт түвшнээс хэдэн арав дахин илүү бохирдчихсон энэ аймшигт агаарт хүн байтугай амьтан ч эрүүл байхгүй нь ойлгомжтой байна. Өвчлөгсдийн 77 хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд. Эмгэнэлтэй санагдаж байгаа биз!
Улс орон нь гамшгийн хэмжээнд хүрч, энэ улсын ирээдүйг явах ёстой балчир үрс нь шуугисан цээж, бачимдсан амьсгалын зовиураа дарахын тулд хэдэн мянгаараа эмнэлэгт чихэлдэж байхад дээр суугаа дарга нар тоож байгаа ч шинж алга. Тэртээ дээр албан тушаалын төлөө цээж нь бачуурч, амьсгаа нь давчдан үхэн хатан тэмцэлдэж байна. Төрөө түйвээсэн дарга нар түмнээ тарчлааж, одоо улсаа хөмөрч байна уу гэмээр дэндүү дампуу байна, тэд нар.
Ард түмний амьсгалыг боомилсон энэ их утааг үйлдвэрлэгч гэр хорооллыг цэгцлэх ганц шийдэл бол иргэдээ орон сууцжуулах гэдгийг мөн ч олон жил ярилаа. Гэвч энэ бол их хэмжээний мөнгө шаардсан, урт хугацааны шийдэл гэсэн нэрийн дор хойш тавих юм. Оронд нь сав л хийвэл янданд шүүлтүүр тавина, зуух, түлшээ утаагүй болгоно гэсэн хэзээ ч бүтэлтэй байгаагүй, бүтэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон өнөөх дампуу шийдвэрээ тулгах юм. Хатуухан хэлэхэд утаа буурахгүй, гэр хорооллын өрхийн тоо цөөрөхгүй байгаа буруутан нь Барилга, хот байгуулалтын яамны урагшгүй бодлого мөн.
Гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцанд оруулна гэдэг тийм ч амар бүтчих хэрэг биш, нүсэр ажил гэдгийг хүн бүр мэднэ. Улс мөнгөөр дутагдаж байгааг ч ойлгож байна. Гэхдээ сэтгэл байвал арга нь олдоно гэдэг шиг байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад гэр хорооллыг хумьж болох байсан ч манай унхиагүй дарга нар үүнийг ажил хэрэг болгосонгүй.
"Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаанаас харвал өдгөө нийслэлд буй 380 мянга орчим өрхийн 57 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байранд буюу гэр хороололд амьдарч байна. Ойрын таван жилд зөвхөн нийслэлд 217 мянган айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа аж. Иргэдийн дунд ийм их эрэлт, ийм их хүлээлт байна. Гэтэл нөгөө талд барилгын компаниуд барьсан байраа борлуулж чаддаггүй, түүнийг нь авах хүн олдохгүйн улмаас дампуурахдаа тулаад буй. Өдгөө Улаанбаатарын хэмжээнд 62,339 айлын (2018 оны 3-р улирлын байдлаар) нийтийн болон амины орон сууцны төсөл хэрэгжиж буй. Харин нэгэнт ашиглалтад оруулсан атлаа зарагдаагүй байгаа орон сууцнуудыг нэмбэл энэ тоо бараг 80 мянгад хүрнэ. Утааны голомт болоод буй гэр хорооллын айлуудын гуравны нэгийг нь хангачих хэмжээний орон сууц эзнээ хүлээн хоосон ханхайж байна гэсэн үг. Нэг талд байр авах хүсэлтэй иргэдийн эрэлт, нөгөө талд барьсан байшингаа зарах гээд чадахгүй байгаа барилгын компаниудын нийлүүлэлт хоёрыг нэг цэгт уулзуулах нь чухам энэ салбарыг хариуцаж буй БХБЯ-ны үндсэн үүрэг. Гэвч улс мөнгөгүй гэсэн улиг болсон шалтгаанаа тоть шиг давтаж суусаар өнөөг хүрлээ.
Дампуу яамныхан юу ч хийлгүй, утаагаар амьсгалдаггүй юм шиг даналзаж явна
Яамны унхиагүй дарга нар элдэв шалтаг тоочиж суухын оронд иргэдтэй, барилгын компаниудтай хамтраад гарц хайх ёстой. Уг нь иргэдэд ч, барилгын компаниудад ч гарц шийдэл байгаа. Барилгын яаманд сандайлж суусан дарга нар аа, хэрэв юу хийхээ мэдэхгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье.
Урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөөд орон сууцанд орох боломжтой зах зээл үндсэндээ ханасан. Одоо байртай болчих юмсан гэсэн дэврүүн мөрөөдөлтэй хэрнээ боломж бололцоо муутай хэсэг л үлдсэн. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан яаманд хийх ажил маш их байна гэсэн үг. Илүү сайн төлөвлөж, илүү оновчтой гарц шийдлийн төлөө ухаанаа уралдуулах шаардлага тулгарсан гэж ойлго. Ядаж л барилгын компаниудтай тохиролцож, зарагдаагүй байранд нь иргэдээ түрээсээр ч атугай оруулах ажил хий, яаравчил, шалавла. "Буянт ухаа 2” хорооллын зарим байрыг түрээслүүлнэ гэдгийг иргэд олзуурхан хүлээж авсан. Гэхдээ энэ бол байранд орох хүсэлтэй олон мянган иргэний хүлээлттэй харьцуулахад өчүүхэн бага тоо. Түрээсийн орон сууц олон байх тусам яндангийн тоо буурна. Байраа түрээсээр борлуулсан компаниудыг татвараас хөнгөлж, чөлөөлөх гээд уян хатан арга хэрэглэж болмоор. Өнөөдөр Монгол Улсад барилгын салбарын хөгжил олон улстай хөл нийлүүлж яваа. Тэд хийе, бүтээе, утаанаас салгая л гээд байгаа. Гэвч яамнаас энэ чиглэлээр тийм ажил хийлээ гэж хэн ч сонсоогүй. Учир нь өнөөх дампуу яам маань юу ч хийсэнгүй. Улаанбаатарын утаагаар амьсгалдаггүй юм шиг гэдийж, эмнэлэгт очдоггүй мэт даналзаж яваа.
Иргэдээ орон сууцжуулсан улс орнуудын туршлагаас Сингапурынх хамгийн шилдэгт тооцогддог. Тэд эхний ээлжинд иргэдээ түрээсийн орон сууцаар хангалттай хангасан байдаг. Улмаар яваандаа өмчилж авах боломж бүрдүүлснээр өдгөө тус улсын иргэдийн 90 шахам хувь нь орон сууцтай болжээ. 1981 онд Сингапурын хүн амын 67 хувь нь орон сууц эзэмшигч, 33 хувь нь хөнгөлөлттэй байрны түрээслэгч байсан бол өдгөө 97 хувь нь орон сууцны эзэмшигч болжээ. Тус улсад байртай болохыг хүссэн иргэд банкнаас болон орон сууцны яамнаас хөнгөлөлттэй зээл авч болдог. Улмаар зээлийн эргэн төлөлт нь хуримтлалын санд бүртгэгдэж, дараа дараагийн хүмүүст зээл болон очдог аж.
Түүнчлэн Малайз улс ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн орны нэг. Тус улсын Засгийн газраас чанартай, шаардлага хангасан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилга гаргаж, үүнд нь арилжааны банкууд нь нэгдэн Үндэсний ипотекийн корпораци байгуулжээ. Улмаар амьжиргааны түвшин доогуур бүлэгт чиглэсэн ипотекийн бүтээгдэхүүн нэвтрүүлснээр өнөөгийн амжилтад хүрсэн байна. Тус улс бондын хэмжээнд дүйх үнэт цаасыг хоёрдогч зах зээлийн арилжаанд гарган хөрөнгө босгож, ипотекийн санхүүжилтийг цаг алдалгүй сонгодог утгаар нь хөгжүүлсэн гэдэг. Эдгээр улсад төр нь, салбар хариуцсан яам нь ажлаа хийсэн шиг хийдэг болохоор богино хугацааны дотор иргэдээ орон сууцанд хамруулж чаджээ. Харин манай урагшгүй яамны бүтэлгүй, сэтгэлгүй, нүд, чихгүй мэт алхаж яваа хэдэн нөхөд ажил хийж байна гэх нэрээр тогоо тойрч, босгоноос цааш алхалгүй байсаар гол үүргээ гүйцэтгэж чадалгүй бүрэн эрхийнхээ талаас илүүг үдлээ. Бид өөрсдөө гарц хайж чадахгүй юм бол ядаж бусад улс орны амжилттай туршлагыг хуулбарлаад авчих ухаан алга уу.
БХБЯ-ны зүгээс байрны урьдчилгаа болох 30 хувийг 20-25 хувь болгон бууруулах талаар хоёр жилийн өмнөөс л ярьсан. Энэ үгэнд нь иргэд итгэсэн. Гэвч өмнөх шийдвэрүүдийнх нь нэгэн адил хоосон амлалт болоод үлдлээ. Хэрэв урьдчилгааг бууруулах боломжгүй юм бол дэмий зүйл ярьж, олон нийтэд хүлээлт үүсгэх хэрэг байсан юм уу гэдгийг бас асууя. Урьдчилгаа төлбөр үнэхээр буурсан бол байранд орох хүсэлтэй иргэдэд том нэмэр болох байв. Гэвч түмний тэвчээр барагдлаа, найдвар нь тасрахад ойрхон байна.
• Зах зээлд 80 мянган байр эзнээ хүлээн хоосон ханхайж байна.
• Төрөө түйвээсэн дарга нар түмнээ тарчлааж, одоо улсаа хөмөрч байна уу гэмээр дэндүү дампуу байна
• Яамны унхиагүй дарга нар элдэв шалтаг тоочиж суухын оронд иргэдтэй, барилгын компаниудтай хамтраад гарц хайх ёстой.
Яамны нөхөд өнгөрсөн жил ганц гэрэл гэгээтэй зүйл ярьсан нь зарагдахгүй байгаа орон сууцнуудыг төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй зээлээр өгөх тухай асуудал. Улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч байдгаас 56 мянга нь орон сууц хүссэн өргөдөл өгсөн гэнэ. Гэхдээ баярлах болоогүй. Х.Баделхан сайдын хэлснээр бол зарагдаагүй орон сууцыг төрийн албан хаагчдад өгөх асуудлыг судална гэж байгаа.
Судалгаа нь хэзээ дуусч, шаардлагатай мөнгийг хаанаас олж, хэзээ байранд нь оруулах юм, бүү мэд. Яг л хамхуулын үлгэр шиг сонсогдож байгаа биз! Утаанаас болж эмнэлэг бараадан, нэг шөнийг ч атугай цээжиндээ зовиур багатай өнгөрөөхөөр тэмцэж байгаа иргэдээрээ салбарын сайд ингэж даажигнаж арай ч болохгүй байх аа.
Утаа буурдаггүйн гол буруутан нь БХБЯ-ны урагшгүй бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани