Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Болд: Өнөөдрийн нийгэмд намын оронд мафийн сүлжээ ажиллаж байгаа

Ардчилсан хөдөлгөөнд оролцон улс төрийн гараагаа эхэлж, сүүлийн 28 жилийн хугацаанд их улс төрөөс сөөм холдоогүй энэ эрхэм Монголд кино одоос дутуугүй танигдан өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож амжсан нэгэн билээ. Сонгуулийн зах зээл дэх Лу.Болд хэмээх “брэнд” улстөрч өндөр боловсролтой, болгоомжтой, төлөв түвшин, эвийг сахигч, санхүүгийн эмзэг салбар буюу банкны бизнес эрхлэгч гэсэн супер тодорхойлолттойгоор өнөөг хүрээд байв. Гэтэл 2018 оны сүүлчээр олон нийтийн дунд тогтсон дүр төрхөө огцом өөрчилж орхисон. Одоо тэрбээр дэглэмийг эсэргүүцэгч, намын удирдлагатайгаа тэрсэгч, гудамжны тэмцэгч болон хувирлаа. УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцсанаа хүргэж байна.

1911, 1990 онд тэнгэрт гарсан үүлэн чөлөөний нар өнөөдөр дахиад зурвасхан гийж байна. Тиймээс бид энэ түүхэн гэгээнд амжиж хувьсгал хийх хэрэгтэй.

-Таны амьдралд үе үе огцом өөрчлөлт гарч ирдэг бололтой. 1995 онд найзуудтайгаа нийлж үүсгэн байгуулсан Монголын хамгийн том банкуудын нэг “Голомт”-оос 2013 онд өрх тусгаарласан, 2000 оноос хойш нөлөө бүхий гишүүнээр нь явж байсан Ардчилсан намаасаа өнгөрсөн сард хөөгдлөө гэх мэт. 2018 он Танд юу тохиолдов, Та яагаад ингэтлээ өөрчлөгдөв?

-2018 он миний хувьд 1990 оны үргэлжлэл боллоо. Ерэн онд ёстой л залуу насныхаа гал дөл, ариун цагаан сэтгэлээр Монголдоо шинэ цагийг авчрахын тулд зориглон зүтгэж явсан. Гол хувьсгалаа хийж, эх орноо авлаа гэсэн боловч эрх мэдэл, баялаг, түүнийг дагасан их мөнгөн дээр улс төрийн эрх мэдлээ хүний гарт алдах замд эргэлт буцалтгүй орчихсон. Сүүлийн 10 гаруй жилд миний хувьд хууль санаачлах, хөдөлгөөн байгуулах гээд таны хэлдгээр тайван замаар үүнийг өөрчлөх гэж бишгүй үзлээ. Хууль хийгээд гишүүнээр ажиллаад зөв зохистой хэлбэрээр буюу энгийн тайвнаар ажиллахыг оролдож байсан ч сав дүүрээд хальж байгаа нь энэ. Нийт ард түмний хувьд үүнээс цааш явах замгүй болсон. Стратегийн орд эрх мэдлийн гадна үлдсээр байгаад Монгол Улс цаашаа явах замгүй болж байна. Ганц би биш олон хүний дотор энэ бухимдал буцалсан явна. Би энэ буцалж яваа бухимдал дунд яваа л нэг эд эс.

-Үүнээс өмнө энэ тухай ярих боломж Танд хангалттай байсан?

-Би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан бүхий л он жилүүддээ иргэдийн хөдөлгөөнүүд, тэмцэгчидтэй ойр дотно холбоотой цөөн улстөрчийн нэг байсан. Ард түмний эрх ашгаас нэг ч өдөр хойш сууж байгаагүй гэдгээ хэний ч өмнө би нүүр бардам хэлж чадна. 2004 онд байгалийн баялаг ард түмний мэдэлд байх хуулийг санаачилж батлуулж байлаа. Би өмнөх арга барилаараа, энгийн нэг улстөрчийн хэмнэлээр үргэлжлүүлэх ямар ч боломжгүй гэдгээ ойлгосон. Миний тэвчээр алдагдсан, бухимдал сад тавьсан. Би бол уур хилэндээ шатаж байгаа, тэмцэхээр босож байгаа бусад монголчуудын л нэг.

-Өнгөрсөн 28 жилд өнөөдрийн өмнө бидний гаргасан хамгийн том алдаа юу байсан юм бол?

-Баялгаа бусдад алдсан явдал. 1990 онд Монгол 100 сая ам.долларын нөөцтэй, дэлхий дээр валютын нөөцөөрөө тэргүүлэх орнуудын нэг байсан юм шүү дээ. Тэр үеийн 100 сая доллар гэдэг өнөөдрийнхөөр 100 тэрбум доллар. Социалист БНМАУ-аас зах зээлийн системд ямар ч хүндрэлгүйгээр шилжиж дөнгөх хэмжээний хөрөнгө хуримтлуулсан байсан.  Гэтэл тэр хөрөнгөн дээр олон улсын томоохон луйврын ажиллагаа явагдсан. “Алт диллерийн хэрэг” бол гадныхны Монголд хийсэн хулгай байсан юм. Бүх алтыг маань онгоцоор зөөгөөд л аваад явчихаж байсан. Үүний дараа Ашигт малтмалын тухай хууль гарч байгалийн баялгийг ашиглах хууль эрх зүйн орчин бүрдсэнээр томоохон ордууд гарын үсгээр гадныхны гарт орж эхэлсэн. Өнөөдөр бид ордуудаас 6 тэрбум доллар олж байгаа гэдэг ч Монголд үлдэж байгаа нь 600 сая нь юм уу даа. Үе үеийн УИХ үүн дээр алдсан. Орд иддэг, баялаг өмчилдөг, маш том мөнгө эргэлдүүлдэг улс төр, бизнесийн бүлэглэл- МАНАН эндээс үүссэн байдаг. МАНАН-гийн тогтолцоо эзэн биеүд нь солигдоод л, үеийн үед ноёрхсоор 2018 онд ирсэн. МАНАН буухгүй байгаа учраас гурван сая иргэн хоосон байгаа юм. 1911, 1990 онд тэнгэрт гарсан үүлэн чөлөөний нар өнөөдөр дахиад зурвасхан гийж байна. Тиймээс бид энэ түүхэн гэгээнд амжиж хувьсгал хийх хэрэгтэй. Үүлэн чөлөөний нар юм шүү. Бид хийж чадвал цаана нь дардан зам угтах болно.

-Зах зээлийн мэдлэг боловсролоор маруухан монголчуудаас алтыг нь луйвардсан гадныхнаас эхлээд одоо мөн л тэр гадныхантай нийлж эх орноо худалдаж байгаа монголчууд гээд бүгд л луйварчид болж байна. Тэгвэл одоо МАНАН-г нураая гэж байгаа хэсэг нь ч өмнөх луйварчдаас юугаараа ялгаатай юм. Та ялгааг нь хэлээд өгөхгүй юү?

-Эхний МАНАН Оюутолгойг, дараагийн МАНАН Тавантолгойг, тэрний дараагийнх нь Эрдэнэтийг шийдлээ гэхчлэн буухиалаад яваад байсан. Одоо яаж МАНАН-г цэглэх юм бэ гэж. Ганц баталгаа нь өнөөдрийн тэмцэгчид баялгийн хойноос яваагүй. МАНАН-г нураагаад газрын бүх баялгийг ард түмэндээ өгөх гэж байгаа юм. Ингэвэл МАНАН үүсэх эдийн засгийн шалтгаан байхгүй болчихно. Олонх, цөөнх нийлсэн Засгийн газар байгуулахыг ч хориглоход л МАНАН үүсэх улс төрийн шалтгаан үгүй болно. Эвслийн Засгийн газрын цаана цөөн хэдхэн хүнд шударга бусаар баялаг хуваах зорилгоор МАНАН үүсдэг. Тэр хүрээлэлд багтаж байгаа хэдэн хүндээ үйлчилдэг энэ тогтолцоог нь үгүй болгох нь гол зорилго учраас нь энэ цаашдын өргөн, зөв ирээдүйг бий болгоно.  

МАНАН-гийн нөгөө талд шахагдсан, зайлуулагдсан, түүний сонирхолтой нийцдэггүй, эсвэл хохирсон хэлмэгдэгсдийн гэр бүл, эх оронч, цэргийн хүмүүжилтэй хүмүүс гэх зэрэг ямар нэг шалтгаанаар нэг талд багтсан хүмүүс байгаа. Тэдэн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ч байна гэдгийг бүх нийтээрээ л ойлгож мэдэрч байна шүү дээ.

-МАНАН хэрэв дэглэм, тогтолцоо юм бол үүнийг гудамжнаас нураах ямар ч боломжгүй. Харин Таны гишүүнээр нь сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын чуулганы танхимд шийднэ. Гэтэл та нарын тэмцэлтэй зэрэгцээд УИХ-ыг тараая гэдэг шийдлийг АН-ын удирдлага өчигдөр санал болгож байр сууриа илэрхийлчихлээ?

-Өнөөдөр УИХ-ын 40 гишүүн МАНАН-гийн эсрэг парламентын хувьсгал хийж байна. Энэ 40 гишүүнийг парламентын танхимаас гаргаж хаяхын тулд УИХ-ыг тараах гэж байна шүү дээ. УИХ-ыг тараая гэж байгаа нь МАНАН-д хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, толгойлогч М.Энхболдын тогтолцоо үлдчихэж байгаа юм. Хоёрдугаарт, 40 гишүүнийг УИХ-аас гаргаж хаях боломж хайж байгаа юм. Тэгээд МАНАН өөрийн 76 хүнээ УИХ-д оруулж ирэх гэж байгаа л хэрэг.  Өөрөөр хэлбэл, улаан цагаанаар парламентын сонгуулийг луйвардаж 100 хувь ноёрхлоо тогтоох гэж байна. Дахиж олон юм ярьдаг, ард түмний талд ордог 40 хүн парламентад оруулахгүйн тулд ингэж байгаа юм.

-Та бүхний хэвлэсэн МАНАН дэглэмийг нураах лоозон дээр М.Энхболдыг огцор гэжээ. М.Энхболд өнгөрсөн 28 жилийн алдаа завхрал, алдааны гол дүр мөн үү?

-Нэлээд гол дүр мөн. Гэхдээ яг энэ цаг үед бол МАНАН-гийн гол бэлгэ тэмдэг нь М.Энхболд болоод байгаа юм. МАНАН тогтолцооны бий болгосноор өнөөдөр хамгийн их эрх мэдэлтэй хүн нь Ерөнхийлөгч ч биш, Засгийн газар ч биш, УИХ-ын дарга юм. Тэгээд түүнийхээ дор бүхэл бүтэн өөрийн гэсэн аппараттай, олон салбар байгууллагатай атгаалжин хар мангасыг бий болгосон. Яг түүнийхээ дээр нийслэлийн газрын наймаа, ашигт малтмал, 60 тэрбумын тогтолцоо хамгийн сүүлд хэрэгжүүлсэн гээд маш олон зүйл дээр туршилт хийсэн энэ хүнийг суулгачихсанд учир байгаа юм. Та түрүүн асуултдаа хэлсэн. Аливаа алдаа завхрал, луйврыг хүн л хийдэг биз дээ гэж. Тийм, МАНАН гэдэг чинь энэ ширээ биш, хүн юм. Хүн учраас толгой байгаа, хөл гар байгаа. Толгой нь М.Энхболд. УИХ-ын даргын албан тушаал гэдэг нь хэрэв хүний тухай асуудал биш зөвхөн албан тушаал байсан бол өдийд аль эрт шийдэгдчихсэн байгаа. Хүн чраас албан тушаалаас огцрохгүй гэж яаж амь бөх зууралдаж байгааг нь хар даа. Энэ бол албан тушаалаасаа огцрохгүй гэсэндээ биш, МАНАН-г тавихгүй гэдэгтээ л байгаа юм. МАНАН гэдэг чинь мафи болчихоод байна шүү дээ. Мафи л ийм байдаг.

-АН-ын дэд дарга, бас тантай үзэл бодол, байр суурь дөхөм байж ирсэн Р.Амаржаргал өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Таныг намдаа эргээд ирэх боломжид найдаж байгаагаа илэрхийлж. УИХ дахь АН-ын бүлэг ба Болдын харилцаа цаашид яаж шийдэгдэх бол?

-АН-ын удирдлага гурван гишүүнээ хөөсөн шийдвэр гаргасан нь арванхоёрдугаар сарын 4-нд хүчин төгөлдөр болсон. Мөн бүлгээ ч өөрсдөө байхгүй болгож шийдчихээд өнөөдөр болохоор хөөгдсөн хүмүүс нь бүлгийн хувь заяаг шийдэж байгаа юм шигээр яриад байх юм. Хөөгдсөн хүн бүлэгтэйгээ ямар харилцаатай байхаа шийдэх боломжгүй шүү дээ. Тэр шийдвэрийнхээ үр дагаврыг өөрсдөө л хариуцах ёстой баймаар юм.

-МАН бол Монголын хоёр том намын нэг гэдэг утгаар Танаас асууж байгаа юм шүү. Ардын намд лидерийн шилжилт нь хагарал тэмцэл, нийгмийн бухимдал гэхчлэн их өндөр эрсдэл дагуулж явагддаг уламжлал тогтож байгаа нь хэвийн зүйл үү?

-Монголын нийгэмд өнөөдөр намын талцал алга. Зөвхөн МАНАН ба түүнийг эсэргүүцэж байгаа, эрх ашиг нь зөрчигдөж байгаа олон нийтийн тэмцэл л өрнөж байна шүү дээ. МАНАН-гаас авч байгаа эрх мэдэл болгон өнөөдөр ийм тулаандаа хүрч байна. Хамгийн сүүлийн том эрх мэдэл УИХ-ын даргын эрх мэдэл. Энэ хүн эхлээд Ерөнхийлөгч болох гэж зорьсон, дараа нь МАН-ын даргаар үлдэх гэсэн, одоо УИХ-ын даргаар үлдэх гэж зүтгэж байгаа зэрэг нь тэмцлийг өдүүлж байна. Үүнийг ердийн нэг нам доторх хагарал, даргын суудал сэлгээ гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл нам гэж организм байгаа бол өөр хэрэг. Гэтэл өнөөдрийн нийгэмд нам гэх зүйл байхгүй. Үүний оронд нам, улс төрийн тогтолцоог салаа мөчир шигээ барьчихсан мафийн сүлжээ л ажиллаж байгаа. Мафиас шилжүүлж өгч байгаа  гэсэн эрх мэдэл болгон л ийм тэмцэл болж харагдаж байна. Түүнээс биш энэ бол зүгээр л нэг намын лидер халагдаж байгаа үйл явц огт биш.

-Та тэгвэл хувьсгал хийхээр тэмцэж байгаа хэрэг үү?

-Тэгж тодорхойлж болно. Энэ хувьсгал 90 онд улс төрөөр эхэлсэн, одоо эдийн засгийн салбарт үргэлжилж байгаа юм. Хувьсгал төгс ялалт руугаа дөхөж байна гэсэн үг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр ч бас Тантай хувьсгалын үйлс зорилго нэгтэй байгаа юм байна, тийм үү?

-МАНАН-гийн нөгөө талд шахагдсан, зайлуулагдсан, түүний сонирхолтой нийцдэггүй, эсвэл хохирсон хэлмэгдэгсдийн гэр бүл, эх оронч, цэргийн хүмүүжилтэй хүмүүс гэх зэрэг ямар нэг шалтгаанаар нэг талд багтсан хүмүүс байгаа. Тэдэн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ч байна гэдгийг бүх нийтээрээ л ойлгож мэдэрч байна шүү дээ.

-Хувьсгал хийж байгаа хүнээс энэ хаврын дүр зургийг асуумаар санагдаж байна?

-Хувьсгалт тэмцлийн маань оргил ирэх хавар тохиох байх. МАНАН амиа тавихын өмнө янз бүрийн арга хэрэглэж байна. Ямар ч хамаагүй аргаар чуулганыг хаахаар сэдэж байгаа нь нийтийн тархийг угаахаар цаг хожих гэж л байгаа хэрэг. Бид ч шаардлагатай бүхнийг хийнэ. Аливаа хувьсгалд эрсдэл бий. Би бэлэн.

Б.Энхцэцэг     

 

Л.Болд: Өнөөдрийн нийгэмд намын оронд мафийн сүлжээ ажиллаж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани