- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнэ хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ
Өнөөдөр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ /2009 оны 3 дугаар сараас хойш/ хамгийн доод үзүүлэлтэд хүрч, нэг баррел(159 литр) нь 49,92 ам.доллар болжээ. Үнэ буурах болсон шалтгаан нь ОПЕК-ийн орнууд олборлолтоо нэмэгдүүлсэнд бус харин хойд америкаас дэлхийн зах зээлд их хэмжээний газрын тос нийлүүлж буйгаас шалтгаалж байгаа бололтой юм. Үнэ буурсаар яваад 40 ам.долларт ч хүрч болзошгүй тухай мэргэжилтнүүд бичих боллоо. Ингэж газрын тосны үнэ буурах нь газрын тосноос улсынхаа төсвийн ихэнхийг бүрдүүлдэг Орос, Венесуэл зэрэг оронд хүндээр тусч байгаа нь ойлгомжтой.
Ялангуяа гадаадын экспортын гуравны хоёр хувийг эзэлж, төсвийн 50 гаруй хувийг газрын тос, байгалийн хий худалдаж олсон орлогоос бүрдүүлдэг орос орны хувьд байдал амаргүй байна. Гэтэл тус улс өнгөрсөн онд хоногт 10,64 сая баррел газрын тос олборлосон нь хуучин ЗХУ-ын үеэс хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байх юм. (ЗХУ-ын үед, тодруулбал 1987 онд хоногт 11,48 сая баррел газрын тос олборлож рекорд тогтоож байжээ. Р.Э.) Оросын Эрчим хүчний яамны мэдээгээр бол газрын тосны олборлолтын хэмжээ жилд 0,7 хувиар нэмэгдэж байгаа хэдий ч өндөр зардлаар олборлосон бүтээгдэхүүний үнэ унаад байхаар энэ салбарт ажиллаж буй компаниудад ямар байгаа нь ойлгомжтой. 2014 онд өргөн хэрэглээний барааны үнэ бага багаар нэмэгдэж байсан. Харин өнгөрсөн сард бензин, түлшний жижиглэнгийн үнэ бага зэрэг нэмэгдэхэд ерөнхийлөгч В.В.Путин, Засгийн газрын яаралтай хурал зарлаж, эрчимтэй арга хэмжээ авах шиг боллоо.
Энэ бүхэнд АНУ, Европын холбооны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ ч нөлөөлж байгаа нь дамжиггүй. Гэтэл Европын холбооны орнууд байгалийн хийн – 30 хувь, газрын тосны – 35 хувийг оросоос авдаг. Түүний дотор оросын эсрэг хамгийн хүчтэй дуугарч байгаа Герман улс гэхэд байгалийн хийн – 36 хувь, газрын тосны – 39 хувийг оросоос авдаг байх юм. Манай улс ч гэсэн импортоор оруулж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний 89,3 хувийг ОХУ-аас авдгийг мэдэж байгаа байх.
Дашрамд дурьдахад өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр Москва хот дахь И.М.Губкиний нэрэмжит Газрын тос, хийн Их сургуультай танилцах боломж олдов. Улсдаа нефть, хийн чиглэлийн үндсэн мэргэжилтэн бэлтгэдэг тус сургууль 1930 онд байгуулагджээ. Тэр цагаас хойш нийтдээ 90 гаруй мянган мэргэжилтэн тус сургуулийг төгссөн гэнэ. Өнөөдөр тус их суруулийн 12 факультет, 60 гаруй кафедрт гадаад дотоодын олон арван оюутан залуус суралцаж байна. Энд манай Монголоос 17 хүүхэд суралцдаг юм байна. Сургуультай танилцаад явж байгаад нэг зүйл нүдэнд онцлог туслаа. Сургуулийн гол коридор, танхим болгон өөр өөр өнгө, тохижилт, хийцтэй байгаагийн учрыг асуутал, оросын нефть, хийн чиглэлээр ажилладаг том том компаниуд коридор, танхим болгоныг нь өөрсдийн загвар, зардлаар засаж тохижуулсан гэнэ. Орост байгалийн хий, нефтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудад тус сургуулийг төгсөгч нар ажиллаж байгаа. Тийм учраас уг сургууль дээр Газпром, Лукойл, Роснефть, ТНК-ВР, Сибнефть зэрэг том компаниуд уралдаж засвар, үйлчилгээ хийж, янз бүрийн нэрэмжит булан, номын сан, мэдээллийн танхим иж бүрнээр нь тохижуулж өгч байна гэхэд гайхах зүйлгүй юм.
Сургуультай танилцсан биш дэлхийд хоёрхон байдаг нефтийн музейн нэгээр орж үзэх ховор боломж тохиов. Музейн хаалгаар дөнгөж ороход үүдэнд нь тус сургуулийг үндэслэгч, ЗХУ-ын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, Зөвлөлтийн геологийн ухааны сурган хүмүүжүүлэгч, Зөвлөлтийн нефтийн геологийг үндэслэгч, В.И.Лениний болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Иван Михайлович Губкины хэрэглэж байсан том царсан ширээг тавьсан харагдана. Энэ музейд оросын газрын тос, байгалийн хийн салбарын үүсэл, хөгжил, түүхийг он цагийн дарааллаар үзүүлж, олон сонирхолтой үзмэр тавсан учир овоо түүхийн мэдлэгэй болоод авав. 1684 онд Иркутск дахь бэхлэлтийн орчимд нефть олдож байсан бол 1703 онд оросын "Ведомости” сонинд нефть олсон тухай бичиж байжээ. 1745 онд Архангельский мужийн иргэн Ф.С.Прядунов энгийн бүтэцтэй нефть нэрэх төхөөрөмж зохион бүтээсэн нь дэлхийн анхны нефть боловсруулах төхөөрөмжүүдийн нэг болсон юм.
ЗХУ-ын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, Зөвлөлтийн геологийн ухааны сурган хүмүүжүүлэгч, Зөвлөлтийн нефтийн геологийг үндэслэгч, В.И.Лениний болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Иван Михайлович Губкины хэрэглэж байсан том царсан ширээ
Нефтийн өндөр агууламж бүхий чулуу. Ийм чулуулгаас нефть гардаг байх нь.
Газрын гүнийг өрөмддөг өрөмний хошуунууд
1863 онд Баку-д нефтийг нэрж, керосин гаргаж авах үйлдвэр байгуулсан цагаас хойш энэ салбар эрчимтэй хөгжиж 1913 он гэхэд орос жилдээ 9,093 сая тонн нефть олборлож, түүнийгээ боловсруулж ашигладаг улс болсон байлаа. Аугаа эх орны дайны үед уналтад оролгүй үлдсэн ганц салбар бол нефтийн салбар байсан юм. Зөвлөлтийн нүсэр том дайны машиныг ажиллуулахад шаардлагатай шатах, тослох материалыг хайж олох, олборлох, боловсруулах, тээвэрлэхэд зориулан олон тооны инженер, геологчид, ажилтан мэргэжилтнүүд "Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө,” уриатай ажиллаж байжээ. Харин орчин үед орос орон нефтийн олборлолт, боловсруулалтаар дэлхийд эхний эгнээнд явж буй хэдий ч нефтийн дагалдах бүтээгдэхүүн, химийн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр барууны орнуудыг арай гүйцэхгүй яваа бололтой.
Р.Энхболд
Undesten.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||