- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тэрбумтнуудын жагсаалтыг энэтхэгийн бизнесмэнүүд тэргүүлжээ
Их Британид амьдарч буй тэрбумтнуудын жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргадаг. Энэ онд гаргасан судалгаагаар өнгөрсөн жил эл жагсаалтыг тэргүүлж асан Оросын бизнесмэн Алишер Усманов байраа Энэтхэгийн хоёр тэрбумтанд алдсан тухай "The Sunday Times" сонинд бичжээ. Тус сонин Британийн нэгдсэн хаант улсад амьдардаг хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг тун товч байдлаар өнгөрсөн долоо хоногийн дугаартаа нийтэлсэн бөгөөд бүрэн эхээр нь энэ сарын 18-нд олны хүртээл болгох гэнэ.
Их Британид аж төрж буй тэрбумтнуудын тоо 104- т хүрсэн нь арван жилийн өмнөхөөс гурав дахин олон болсон гэсэн үг юм. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 301 тэрбум фунт стерлинг. Ам.доллараар тооцвол 501 тэрбум болох аж. Тэгээд ч Их Британи хөрөнгийн хэмжээ нь нэг тэрбум фунт стерлингээс давсан баячуудын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Энэ удаагийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн ах дүү Шричанда, Гопичанда Хиндужда хоёрын хөрөнгө зоорийн хэмжээг "The Sunday Times" 11,9 тэрбум фунт /20,04 тэрбум ам.доллар/ хэмээн тооцоолжээ. Тэдний хөрөнгө өнгөрсөн оныхтой харьцуулахад 1,3 тэрбум фунтээр өссөн байна. Шинжээчид ах дүү хоёрын гэр бүлийн хөрөнгийг хувааж тооцоогүй бөгөөд тэд Их Британид бүртгэлтэй ч Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг "Хиндужда групп"- ийг хамтдаа удирддаг учраас салгаж тооцох шаардлагагүй хэмээжээ. Ах дүү хоёрын "Хиндужда групп" нь нефтийн болон батлан хамгаалахын салбарт хэрэгцээтэй ачааны машины үйлдвэрлэлээс гадна банк, мэдээллийн хэрэгслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
Жагсаалтын хоёрдугаар байрт Оросын тэрбумтан Алишер Усманов бичигдсэн. Түүний эзэмшилд 10,65 тэрбум фунт стерлинг /17,9 тэрбум ам.доллар/-ийн хөрөнгө бий. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилийнхээс 2,65 тэрбумаар буурсан узүүлэлт аж.
Түүний араас энэ удаа мөн л Энэтхэгийн бизнесмэн оржээ. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн толгой баян Лакшми Митталын хөрөнгө 10,25 тэрбум фунт стерлинг /17,26 тэрбум ам.доллар/ болсон нь өмнөх жилийнхээсээ 0,25 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. 2013 онд гаргасан судалгаагаар Лакшми жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байсан юм.
Баячуудын жагсаалтын дөрөвдүгээрт энэ удаа орос гаралтай, Америкийн бизнесмэн Лен Блаватникийг нэрлэсэн байна. Тэрбээр жилийн өмнө уг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан ч өнгөрсөн онд ашиг орлого нь санаснаар дээшлээгүй бололтой. Хөрөнгө нь 10 тэрбум фунт стерлинг буюу 16,84 тэрбум ам.доллар болсон нь 2013 оныхоос нэг тэрбум фунтээр багассан дүн аж. Хөнгөн цагааны үйлдвэрлэлд тэргүүлэгчдийн нэг Лен Блаватникаас гадна энэ жагсаалтын эхний аравт Оросын тэрбумтан Роман Абрамович багтжээ. Английн хөлбөмбөгийн "Челси" клубийн эзэн тэрбээр есдүгээрт жагссан бөгөөд түүний хөрөнгийн хэмжээг "The Sunday Tunes" сонин 8,52 тэрбум фунт стерлинг /14,35 тэрбум ам.доллар/ хэмээсэн байна. Гэхдээ Абрамовичийн эд баялаг жилийн дотор 780 сая фунтээр баггассан. Уг нь тэрбээр 2013 онд эл жагсаалтын тавдугаарт, 2012 онд гуравдугаарт бичигдэж байсан юм
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||