- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тайван хэмнэл дэлхийн дулааралтай тэмцэх сайн арга
ААЖУУ АМЬДРАЛЫН ЗАРЧИМТАЙ ТОСГОНЫГ ШВЕДЭД БАЙГУУЛЖЭЭ
Өрнөдөд анх үүссэн ногоон хөдөлгөөн эхэндээ аж үйлдвэрийн түргэн хөгжлийн хэмнэлийг эсэргүүцэж байсан бол одоо олон төрлийн үзэл бодол, туршлагын нэгдэл болоод буй.
Үүнээс үүдэн хүнсний илүүдлээ хуваалцах, аажуу амьдрах, их цалингаас татгалзах, нийтийн ногооны газар байгуулах гэх мэт салаа мөчиртэй болжээ. Эрдэмтэд ийм жижиг санаанууд дэлхийн дулааралтай тэмцэхэд багагүй дэмжлэг болохыг хүлээн зөвшөөрч байна.
АМЖИХГҮЙ БАЙГААГААС АЙХ ХЭРЭГГҮЙ
1986 онд Италийн нийслэл Ром хотод 400 суудалтай McDonalds-ын түргэн хоолны газар байгуулахыг эсэргүүцсэн тэмцэл өрнөсөн. Түргэн хоолны эсрэг slow food буюу удаан хооллох гэдэг нэртэй хөдөлгөөн үүсэж, одоо дэлхийн 150 улсад 100 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэв. Улмаар уг хөдөлгөөн slow living буюу аажуу амьдрал хэмээх үзэл баримтлалын суурь болсон юм. Уламжлалыг дагах, амьдралын байгалийн хэмнэлд зохицох, бясалгах зэрэг үйлдлээр дамжуулан дэлхийн эдийн засгийн хямрал хийгээд байгаль орчны доройтох үзэгдэлтэй тэмцэж болно гэж энэ урсгалыг дагагсад тунхагладаг.
Австралийн судлаач Марта Ботта хүмүүсийг эцэс төгсгөлгүй хэрэглээ, өрсөлдөөн, арилжаа руу түлхдэг капитализмын эсрэг үзэл санаа ийм хэлбэрээр хэрэгжиж байгааг тэмдэглэв. Зарим шинжлэх ухаан зах хязгааргүй дэвшил, хотын бужигнаан, олборлодог түлшний хамаарал гэх мэт зүйлсээс эмээдэг.
Сэтгэлийн хямрал, даяарчлал, олон нийтийн соёлын эсрэг тэнцвэржүүлэх хүчин хүмүүст хэрэгтэй байна. Slow living гэдэг нь панк мэттэй адил цул урсгал бус. Харин экологид нийцсэн амьдралын хэв маяг юм. Тухайлбал, хүрээлэн байгаа орчиндоо, ялангуяа хэрэглээндээ ухаалаг хандахад чиглэдэг. Үүнд ахуйн хаягдлыг бууруулах, дахин боловсруулсан материалтай хувцас өмсөх гэх мэт багтана.
Үүний сацуу slow буюу аажуу гэдэг зарчмыг амьдралын олон салбарт хэрэглэж болох бөгөөд шинжлэх ухаанд ч мөн адил. Оросын нийгэм судлаач Полина Колозариди "Дэлхийн эрдэмтдийн дунд өрсөлдөөн өрнөж байгаа ч онц үр бүтээл гараагүй. Тэд өдөртөө бүтэн ном уншиж, өөрсдөө өгүүлэл бичдэг.
Тэр нь оюун санааны амьдралд төдий л тусгүй. Slow science хөдөлгөөнийхөн аажуу ажиллах ёстой гэж үздэг” хэмээн тайлбарлав. Үүний зэрэгцээ slow parenting буюу аажмаар хүмүүжүүлэх үзэл санаа том хотын иргэдийн дунд дэлгэрч байна. Энэ нь хүүхдээ хэт шахаж, сэлэлт, хөгжим, хэлний дугуйлангаар дарахаас зайлсхийх явдал гэнэ.
Аажмаар хүмүүжүүлэхийг дэмжигчид хүүхдээ сонсож, яаравчлахгүйг эрхэмлэж эхэлсэн нь мегаполис хотод амьдрал түргэссэнийг тэнцвэржүүлэх хандлага юм. Түүнчлэн технологийн хэрэгслээс аль болох татгалзах үзэгдэл ажиглагддаг. Зар сурталчилгаа биднийг амьдралаа технологижуулж, техник хэрэгслээ байнга шинэчлэхийг уриалан дууддаг. Харин slow living үүний эсрэг ухуулга хийж, мөнгөтэй байлаа ч технологийн хэрэгсэл худалдан авахаас татгалзахыг ятгана. Жишээ нь, орой есөн цагаас хойш цахим шуудангаа үзэх хэрэггүй гэх мэт. Бүр илүү алхам хийе гэвэл ухаалаг утасны оронд товчлууртай утас ашиглаж болно.
ХООЛОО ХӨРШДӨӨ ӨГ
Европт food sharing буюу хоол хүнсээ хуваалцах үзэл санаа дэлгэрээд байна. Хоол чинь илүү гарсан бол хүссэн хүнд нь өг. Мэдээж зохих дүрэмтэй. Хугацаа дуусаагүй, задлаагүй байх ёстой. Германд food sharing-ийг хүнсний хаягдал багатай, тогтвортой хотын стратеги гэж үзэж буй.
Засаг захиргааны идэвхтэй дэмжлэгтэйгээр хүнс солилцох, хадгалах дэд бүтцийг байгуулж байна. Сүүлийн трэнд нь нийтийн хөргөгч юм. Одоо Германд 350 нийтийн хөргөгчийг 25000 сайн дурынхан ажиллуулдаг. Хүнс хуваалцах өөр нэг хэлбэр бол Лондонд үүссэн хамт хооллох хөдөлгөөн. Бага орлоготой хүмүүс нийгмээс тусгаарлагдаж, чанаргүй хоол хүнс идэхээс сэргийлэх зорилготой.
Энэ нь гэр бүлээрээ том ширээний ард цугларч хооллодог хуучны уламжлалыг санагдуулна. Нийгэмд ийм уламжлалыг сэргээх эрэлт байгаа бололтой. Sharecity хэмээх ийм санаачилгын хүрээнд 44 оронд дөрвөн мянга орчим нийтээр хооллох цэг ажиллаж байна. Энд илүүдэл хүнс үнэгүй авах буюу хамт хооллох ширээнд нэгдэж болно.
ГАЗАРТАА ОЙРТОЦГООЁ
1960-аад онд өн дөр хөгжилтэй орнуудын залуус соёл иргэншлээс зугтаж, хөдөө коммун байгуулах хөдөлгөөн өрнөсөн. Одоо энэ трэнд эргэн ирлээ. Байгальтай зохицон, хүрээлэн байгаа орчноо халамжлах хүсэлтэй хүмүүс эко тосгоныг сонгож байна.
1962 онд Шотландад байгуулагдсан Финдхорн сууринд одоо 32 бизнес ажиллаж, амрагчдад үйлчлэхээс гадна нарны зай, цэцгийн үйлдвэрлэл эрхэлдэг. Дэлхийд хамгийн алдартай эко суурин Энэтхэгийн зүүн өмнөд нутагт бий. Ауровильд 49 орны хоёр мянган гаруй хүн цугларчээ. Хүмүүс гайхамшигтай архитектур, онгон байгаль төдийгүй оюун санааны боловсролд татагдан ийш ирдэг.
Хориод жилийн өмнө Шведийн хэдэн улстөрчийн санаачилгаар аажуу амьдралын зарчимд суурилсан Тоарп хэмээх эко тосгон байгуулжээ. Нутгийн модоор барьсан байшингийн ханыг зузаан хийж, давхар цонх суулгаснаар дулаан хэмнэдэг бөгөөд дэргэдээ гүний худагтай. Оршин суугчид нь бухимдал бага, ухаарал болон хөдөлмөрөөр дүүрэн амьдралын хэв маягийг дагаж мөрдөнө. Өөр нэг жишээ болох Арабын нэгдсэн Эмират дахь Масдар тосгоныг тогтвортой хөгжлийн сүүлийн ололтод тулгуурлан байгуулжээ. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинаар хангагдах энэ тосгоныг барьж дуусахад дэлхийн хамгийн том эко хот бий болно.
ЖИЖИГ АМЖИЛТЫН ОНОЛ
Мах бага ид, тэгвэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тусална гэж эрдэмтэд зөвлөдөг. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцлийн нэг чухал хэсэг нь хэрэглээний зуршлыг өөрчлөх явдал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын комиссоос гаргасан тусгай илтгэлд дэлхийн температур энэ зууны эцэс гэхэд 1.5 хэмээр дээшилбэл юу болох хувилбаруудыг авч үзсэн байдаг. Жишээ нь, хэрэв машинаа орхин явган явах буюу дугуй унавал эрчим хүчийг нэлээд хэмнэх боломжтой.
Түүнчлэн онгоцоор нисэхээ цөөрүүлэх, байрныхаа халаалтыг багасгах, угаасан хувцсаа хатаагч машин биш хэцэнд тохох, хүнсний хаягдлаа багасгах гэх мэтээр эрчим хүчийг хэмнэж болно. Ийм өдөр тутмын жижиг зүйлсийг хийхдээ экологийн учир холбогдлыг ухааран эх дэлхийгээ хамгаалахад жижиг амжилтаар хувь нэмэр оруулахыг эрдэмтэд уриалсаар байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||