- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Баянхонгорын засаг ноён “Спэйшл майнз”-ыг шантаажилж мөнгөний “уурхай”-тай болсон уу?
Хоёрдугаар хэсэг
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирын ордод алт олборлодог "Спэйшл майнз” ХХК гэж бий. Энэ компанийн ашиглалтын талбай дээр болдог үйл явдлуудыг монголчууд нийтээрээ мэднэ л дээ.
Өнгөрсөн оны хавар Баяжуулах үйлдвэрт нь цианит алдагдаж, түүнээс нь болж хүмүүс хордсон тухай хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Харин өөрсдөө няцаадаг.
Гэтэл 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Баянхонгор аймагт очиж ажиллах үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал "…"…Гуравдугаар сарын 7-ны 18:00 цагийн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын алба, Цагдаагийн газраас "Цианитад хордсон байж болзошгүй гурван хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байна” гэсэн мэдээлэл өгсний дагуу дээрх гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг томилж ажиллуулсан.
"Спэйшл майнз” ХХК АМГТГ-т металл олборлолтын тайлангаа үнэн зөв өгдөг үү?
"Спэйшл майнз” ХХК яагаад өөрийн ашиглалтын талбайд 42 нөхөрлөлийн 400-гаад бичил уурхайчныг ажиллуулж жилд 400 орчим кг алтаа "өгөх” болов?
"Спэйшл майнз” ХХК яагаад бичил уурхайчдын олборлосон түүхий хүдрийг өөрийнхөө Баяжуулах үйлдвэрт боловсруулалгүй "Хонгорын хүдэр” ХХК-ийн боловсруулах үйлдвэр рүү шилжүүлсэн юм бэ?
Ажлын хэсэг 03:00-04:00 цагийн үед буцаж ирсэн. Гуравдугаар сарын 8-ны өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд, "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мэргэжлийн байгууллагаас шинжээч томилуулан, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдод, үйлдвэрийн орчинд хордсон байж болзошгүй талбайг тогтоох, хордлогыг саармагжуулж, хоргүйжүүлэх ажлыг компани болон бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулан зохион байгуулахыг Онцгой байдлын газрын дарга Т.Мөнхбаатарт, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөн болон технологийн горим алдагдсан, эсэх, химийн хорт, аюултай бодис ашиглах, хадгалах үндсэн шаардлагыг хангаж буй, үгүйг шалган, тогтоож, илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор "Спэйшл майнз” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сарын 9-нөөс эхлэн зогсоох арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржид тус тус даалгасугай” гэсэн Засаг даргын 167 тоот захирамж гаргасан.
Энэ захирамжийн дагуу төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харамсалтай нь, тухайн хүмүүсийг цианитад хордсон, эсэх дээр маргаан гараад байна. Бид бол яах аргагүй цианитад хордсон гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтоох ёстой. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарахгүй байгаа юм” гэж байсан.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын үгийг дахин дурдсан нь учиртай. Биднийн ингэж нийтэллээ гэж Өмгөөллийн "Легал про” ХНН-өөс Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлжээ. Түүндээ "…Нэн даруй залруулга хийж үр дүнг хариу мэдэгдэхийг шаардаж байна” гэж сүрдүүлсэн байна. Хэрэв ингэхгүй бол шүүхэд хандаж, хохирлыг нэхэмжилнэ гэж айлгажээ.
Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй гэж үзэв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодоос хамгийн сүрхий ажилладаг нь Монголын хуульчдын холбоо гэж үздэг. Тус холбоо хийгээд тус холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нар нь гишүүдийнхээ хийж байгаа үйл ажиллагаанд мэргэжлийн дүгнэлтийг хийж, зөвлөгөө чиглэл өгдөг гэж найддаг.
Гэвч энэхүү Өмгөөллийн "Легал про” ХНН нь хэвлэл мэдээллийн байгууллагыг ингэж сүрдүүлэн дарамталлаа.
Хэдийгээр гэрээ байгуулж, хөлс мөнгөөр өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ч Монгол Улсын байгалийн баялаг, ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, энэ нь Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө байх үндсэн үүргээ умартах учиргүй юм. Мөн "…Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн Хуульчийн тангаргаа санаж ажиллахыг зөвлөе.
Энэ тангаргийн үгийг үзвэл хуульч, сэтгүүлч хоёрын зорилго, хүсэл нэг байхаар харагдаад байх юм.
Ер нь бол "Спэйшл майнз "ХХК, түүний эзэмшиж буй ашиглалтын талбайд асуудал гардаг. Энэ үнэн. Өнгөрсөн жил цианит алдагдсан асуудлаар Баяжуулах үйлдвэрээ Баянхонгор аймгийн удирдлагуудын шийдвэрээр хаалгасан. Энэ бас л үнэн.
Дараа нь үйлдвэрийн осол гарч хүний гар хуруу тасарсан асуудлаар бас л түр хаагдсан. Та бүхний "нинжа” гэж нэрлэдэг хувиараа алт олборлогч иргэн бас л энэ компанийн ашиглалтын талбайд нас барсан. Хамгийн гол нь энэ мэтийн иргэдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудлыг огт гарч байгаагүй мэтээр өмгөөлж, үүнийхээ төлөө хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамталж сүрдүүлсэн бичиг илгээж суугаа нь зохисгүй юм.
Нөгөөтэйгүүр "Спэйшл майнз” ХХК, түүнийг тойрсон хэд хэдэн субьектийн хууль ёсонд үл нийцэх, шударга бус үйл ажиллагааны талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Ингэхдээ манай нийтлэлийн баг нь "Спэйшл майнз” ХХК, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, "Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ, "Хонгорын хүдэр” ХХК зэргийн "хамтын ажиллагаа”-ны цаана явдаг зүйлүүдийг судалснаа хүргэнэ.
Энэ явсаар хэний өмнө очиж зогсохыг ч бичиж нийтэлнэ.
"Спэйшл майнз” ХХК АМГТГ-т тайлангаа үнэн зөв өгдөг үү. Металл олборлолтын тайланд ямар нэг асуудал байхгүй юу?
Энэ компани яагаад өөрийн тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайд 42 нөхөрлөлийн 400-гаад бичил уурхайчныг ажиллуулж жилд 400 орчим кг алтаа "өгөх” болов?
Тэгсэн атлаа яагаад эдгээр бичил уурхайчдын олборлосон түүхий хүдрийг өөрийнхөө Баяжуулах үйлдвэрт боловсруулалгүй "Хонгорын хүдэр” ХХК-ийн боловсруулах үйлдвэр рүү шилжүүлсэн юм бэ?
Ийм маягаар асуудал хөндөгдөнө. Эхний хэдэн сэдэв нь эдгээр байх болно.
Угтаа Баянхонгор аймаг газрын дороо баялагтай байсны горыг нутгийн иргэд хангалттай л амсаж байгаа. Тийм байтал аймгийн удирдлагууд нөхөн сэргээлтийн компанид олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дур мэдэн олгодог. Эцэст нь нөхөн сэргээлт ч хийгдэлгүй гэрээний хугацаа дуусч, өнөөх компаниуд нь алга болсон хэргийн талаар бас дэлгэрэнгүй нийтэлнэ.
Уг нь бид энэ талаар хэн бүхэнд ойлгомжтой байх үүднээс цувруулан хүргэхээр нийтлэл материалаа бэлтгэж байгаа юм. Гэвч эрхэм хуульчдын сүрдүүлэг заналхийллээс болж цуврал нийтлэлийнхээ агуулгыг ийн хүргэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||