- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2019.01.07-ын өдөр) хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, "Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглосон. Энэ хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж, айл өрхөд нийлүүлэх юм. Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ахлах бөгөөд бүрэлдэхүүнд холбогдох албаны төлөөллүүд, төрийн бус байгууллагынхан орж буй. Ажлын хэсэг байгуулж буйтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл "Сайжруулсан түлшийг одооноос нийлүүлж, үр дүнг нь олон нийтэд таниулах хэрэгтэй. Мөн үнийг нь тодорхой болгож, худалдаалах цэгүүдээ оновчтой тодорхойлох ёстой” гэсэн бол Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Сайжруулсан түлшнээс худалдан авч, өөрийн сонгогдсон тойргуудад туршилт хийлгэсэн. Үр дүнтэй байна гээд иргэдээс худалдаанд гаргаач гэсэн санал олон ирүүлж байна. Тиймээс хэрэглээнд даруй нийлүүлэх шаардлагатай” гэв. Харин Тэргүүлэгч Ц.Байгалмаа "Сайжруулсан түлшийг өнгөрсөн зун туршихад утаа хаялт нь бага ч асахдаа хүндрэлтэй байсан. Энэ мэтэд анхаарч, энд тэнд бус, тодорхой хэсэгт нүдэнд харагдахуйц туршилт хийж, иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Мөн үүнийхээ хажуугаар сууцны дулаан алдалтыг багасгах талаар анхаарах” гэв.
Тэргүүлэгч П.Баярхүү түлшийг борлуулахаар тодорхойлсон цэгүүдийн байрлал хэр оновчтой, түүнд нь хэдэн хүн ажиллах юм бэ гэдгийг судлах хэрэгтэйг онцолсон. Мөн өнгөрсөн онд баталсан хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын эргүүлээр ажиллуулах тогтоолын хэрэгжилтийг хангуулж, ажлын хэсгийнхэн үйл ажиллагаандаа татан оролцуулах ёстой гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Агаарын бохирдлыг бууруулахаар холбогдох бүх албанаас ажил санаачилж байгаа. Үүний үр дүн иргэн бүрийн оролцооноос хамаарна. Тиймээс харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадвал агаарын бохирдол буурна. Ажлын хэсгийнхэн сайжруулсан түлшний үнэ, түгээлт, борлуулах цэгийн мэдээллийг иргэдэд хүргэж, хэрэглэх заавар өгөх хэрэгтэй. Хадгалах агуулах, түгээх цэгүүд хаана байх, одоо түлш худалдаж буй хүмүүсийг үүнд хэрхэн татан оролцуулах юм, мөн хэдэн ажлын байр нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой. Түлш иргэдийн худалдан авах чадамжид нийцсэн үнэтэй байхад анхаарч, хэрэглээнд нь хяналт тавих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөтэй ажлаа уялдуулж, агаарын чанарын хяналтын байцаагч нарыг үйл ажиллагаанд татан оролцуулах нь зөв. Эцэст нь, лабораторийн шинжилгээний хариу эргэлзээтэй, эсэхийг тодруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хадгалахаас илүүтэй түгээж, айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэхэд хэвшүүлэх нь чухал. Ажлын хэсгийнхэн 14 хоног тутам үйл ажиллагаагаа дүгнэх хэрэгтэй” гэсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||