УИХ-ын хаврын чуулган эхлэхэд Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асууд лыг гэрээ, санам жийн хүрээнд шийдвэрлэхээр болсон. Энэ бол 2014 оны дөрөвдүгээр сарын 7-нд гарга сан зураглал. Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 25-нд Наурызын баяраар УИХ-ын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллах үедээ Засгийн газ рын хуралдаанаар Асгатын ордыг эдийн засгийн эргэл тэд оруулахаар шийдвэрлэсэн нь ажил хэрэг болсон эсэ хийг шалган, эхний хэлэлцээрийг хийсэн гэдэг.
Асгатын ордын 49 хувийг "Асгат” ХК эзэмшдэг. Гэвч лицензийг нь ТӨХ хурааж "Монголросцветмет” ХХК-д шилжүүлсэн гэсэн мэдээлэл өгдөг боловч "Тэр лицен- зийг харуулчих” гэсэн хэвлэлийнхний шаард лагад ха - риу өгч байсан удаагүй. Сэтгүүлчдийн илэрхийл дэг яг ийм хардлага "Асгат” ХК-ийнханд ч бас төрдөг бо лол - той. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан хуулийн эт- гээ дүүдийг шүүхэд өгнө хэмээн оны өмнөхөн мэдэг дэж байсан. Үүнээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрсөн ч чимээгүй болчихлоо. Магадгүй тэдэнтэй ямар нэг ашиг тай тохироо хийсэн ч байж болох юм. Ийн хардахын учир нь Асгатыг ямар ч хамаагүй үнэ цэнээр эдийн зас гийн эргэлтэд оруулах ашиг сонирхол энэ Зас гийн га зарт бий гэдэг нь нэгэнт ил болсон. Тиймээс шүү хээр асууд лаа шийдүүлэхгүйгээр ашигтай санал тавьсан байж болох талтай.
Уул, геологийн маш өвөрмөц, хүнд нөхцөлтэй гэх Асгатын ордод хүрэх 7.3 км авто зам, 72.87 метр урт бетон гүүрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Мөн Ази, Европтой холбосон транзит авто замын хөрөнгө оруулалт, боомтын төмөр зам ын асуудал, Асгатын ордыг ОХУтай хамт ран ашиглах санамж бичиг байгуулсан зэргээс тус ордын талаарх өнөөгийн нөхцөл байдал өм нө хөөс тэс өөр болсныг харуулдаг. Тэр ч бай тугай Монгол, Оросын Засгийн газар хоо рондын комиссын хуралдаан болгоноор ша хам "Асгатыг стратегийн ач холбогдолтой ор дын жагсаалтаас хасаж өгөөч” гэх хүсэлт тавь даг байсан нь хүртэл сүүлийн үед нам гүм болсон. Харин одоо Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Асгатын мөнгөний ордод түшиглэн хоёр улсын хамтарсан компани байгуулж уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдэг дээр санал нэгдээд байгаа юм. Нэгэнт хоёр улсын Засгийн газрын шийдвэр гарсан учраас дээрх хамтар сан компанийг байгуулахаас өөр аргагүй. Одоогоор "Асгат” компанийн хувьцаа эзэмшигчид "Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах холбоо, Геологи, уул уурхай, кадастрын газар гэхчлэн зарим байгууллага, хувь хүнийг шүүхэд өгнө” гэсэн болохоос "шүүхэд өгчихлөө” гэж дуулдаагүй байгаа билээ. Үүнийг дагаад "Асгат” компанийн хувьцаа эзэмшигчдэд хохиролгүйгээр "эвлэрэн зохицох”, эсвэл эвдрэлцэн маргах явдал гарч таарах нь. Дашрамд дур дахад, Асгатын ордын дөрвөн лицен зийн гурав нь "Монголросцветмет” ХХКийн нэр дээр, ха рин нэг лиценз нь хувь хүний нэр дээр байдаг гэдэг. Тэр "хувь хүн” хэн бэ. Арай Тавантолгойн ордыг төрд буцааж өгөх шоу хийгээд "өрмийг нь хамсан” шиг үйл явдал дагуулах юм биш биз.
Асгатын ордыг эзэмших Монгол, Оросын хамтарсан компанийн тухайд 51 хувийг "Эрдэнэс МГЛ” компани, 49 хувийг "Рос технологи” эзэмших нь гэлцэж буй. Тэгвэл "Монголросцветмет” ХХК хаачив. Лиценз эзэмшигчгүйгээр тэд яаж хамтарсан үйлдвэрээ ашиглах гэж? Эсвэл төр Асгатын лицензийг "Монголросцветмет” ХХКиас "дээрэмдэх” үү. Тэгвэл "дээрэмчин” нь хэн бэ. "Ростехнологи” ийн С.Чемезов хэдийгээр "Кремлийнх ний зараалаар явдаг” нь үнэн боловч бушуухан дэд бүтэцтэй болгоод, тэр ч байтугай ТӨХ г хүртэл сан хэлбэртэй болгон өөрчилж "сарниулах” гээд байсан манай эрх баригчдад ч тодорхой хэмжээний "но” байгаа юм биш гэж үү. Мөн тухайн үед УИХ, Засгийн газрын түвшинд "Роснефть” компани манай Асгатын ордыг сонирхоод байна. Оронд нь шатахуунаа хямдруулъя” гэсэн мэдээлэл өгч байсан ч энэ нь ажил хэргийн яриа хэлэлцээрт орсон зарим эх сурвалжийн өгсөн мэдээлэлтэй зөрөөд бай даг юм. Өөрөөр хэлбэл, манай тал "Бид замаа тавьчихъя. Та бүхэн Асгатын ордыг ашиг лах ажлыг идэвх жүү лээч” гэсэн утгатай са нал тавьсан болол той. Гэхдээ тэд ОХУ ын тө рийн өмчит "Роснефть” компанийн ерөнхий лөгч И.И.Сечинд сана лаа хэлсэн шүү дээ. Яагаад С.Чемезовтой биш И.И.Сечинд хэлсэн юм бол гэдэг ч бас сонин байгаа биз. Энэ талаар яамныхнаас лавла хад "Монголросцветмет” ком пани лиценз эзэм шигч нь мөн боловч Ас гатыг эдийн засгийн эргэл тэд оруулах хө рөнгө байхгүй гэсэн шалтгаанаар тайлбарлаад өнгөрсөн. Мөн энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү өнгөрсөн гуравдугаар сарын сүүл чээр буюу Монгол, Оросын хамтарсан ком пани байгуулах шийдвэр гарсны дараахан тайлбарласан нь хэвлэлд нийтлэгдэж байсан. Түүний ярианаас хамтарсан компани байгуулах са налыг манай талаас санаачлан Оросын талд тавьсан нь бүр ч тодорхой болсон юм.
Асгатын ордын техник, эдийн засгийн үндэслэлийг тун удахгүй бэлэн болгохоор ажиллаж байгаа гэсэн. Тэр ч байтугай товлосон хугацаа нь болчихоод байна. Манай талд бай гаа баримт, судалгаа, хөндлөнгийн шинжээ чийн дүгнэлт гээд бүх талын судалгаанд хэ дийнэ яаравчлаад эхэлчихэж. Үүнээс уг ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулал тын хэм жээ тодорхой болно. Өмнө нь "хар зураг” гар ган зарлаад байсан 47.4 сая ам.долла раас хэр хол зөрөхийг харж л байя. Гэхдээ эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдэх бо лохоос хоёр улсын хамтарсан компанийг энэ онд багтаан байгуулж амжихгүй гэдгийг Уул уурхайн яамны эх сурвалжууд хэлж буй.
Яагаад ч юм бэ, үе үеийн Засгийн газрын хөндөх дуртай сэдэв нь Асгатын орд байдаг. Энэ нь уг ордын агуулдаг их хэмжээний мөнгө, газрын ховор элемент тэргүүтэн гээд зуун дамжсан нөөц баялагтай холбоотой. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад эхэлж, тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдтой эвдрэлцүүл сэн Асгатын орд төрийн өндөр албанд ажил лаж байсан цөөнгүй хүнийг насан туршийн гэмээр барьцаанд оруулсан, бас өс зангидах сэдэв болсон байдаг. Харин С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед харьцангуй болов сон хэлбэрт шилжиж, дипломат яриа хэлэл цээр хийх болсон нь тухайн үеийн гүйцэт гэх засгийн тэргүүнүүдийн "хувь хүний шинж чанар” тай нь холбоотой биз ээ. Гэвч үйл явцад хэт алгуурлан хандсан нь тэднийг юу ч хийж амжихгүй болгосон.
Тухайлбал, УИХын ги шүүн асан Х.Наранхүү "Эрдэнэт” үйлдвэрийг гарын арван хуруу шигээ сайн мэддэгийн хувьд ч, мэргэжлийн хүнийхээ талаас ч Асгатыг ашиг лах цорын ганц арга бол Оюутолгой, Таван толгой, Цагаансуварга болон стратегийн ач хол богдолтой ордын жагсаалтад багтсан бусад Асгатын ордын чиглэлд тавьсан гүүр, авто замыг хүлээлгэн өгөх үеэр. 2013 оны арваннэгдүгээр сар ордын хамт багц хувьцаа гаргаж олон улсын зах зээлд арилжих боломжтой хэмээн ярьж байсан. Энэ нь дээр ярьсанчлан дэд бүтэц муутай уч раас хөрөнгө оруулагчид сонирхохгүй гэх уламж лалт гэмээр таамаглалтай холбоотой биз ээ. Харин одоо дэд бүтэц, сонирхогч бий боллоо. Хөрөнгө оруулалт болон уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зөв гарц, оновчтой ноу хау л чухал. Үүнд төрийн хар хайрцагны бод лого, шинэ үеийн геополитик болон ҮАБЗ хэрхэн зөв зүйтэй шийдвэр гаргахыг харж суух л үл дэв. Гэхдээ бизнест хурд чухал гэдгийг бүү март. Энэ зарчмыг өмнөх Засгийн газрын түүхүүд ч, бидний түншүүд ч сануулсаар байна. Ямар тай ч Асгатын ордын ТЭЗҮ ийг Эрдэс баял гийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг ашиг сонирх лын зөрчилтэй, эсвэл албан тушаалт нууд, бизнесийнхэн төдийгүй ард түмэн хүлээж байгааг анхааруулъя.
У.ОР Г И Л М А А
Өнөөдөр