- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дараагийнх нь У.Хүрэлсүх
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах 40 гишүүний ажил хаялт Монголын төрийн үйл ажиллагааг гацаагаад 43 хонож байна. Хот нь даргагүй. Засаг нь өрөөл дутуу. УИХ нь 75-уулаа. Монголын төрийг, парламентыг, намуудыг чадамжгүй харагдуулах нь хэнд ашигтай вэ?
Шинэ, хуучин оны зааг дээр зарласан Ерөнхийлөгчийн эрс шинэчлэл УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төслөөс эхэлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол УИХ-ын даргыг чөлөөлнө” гэсэн заалтыг суулгаж өгсөн бөгөөд түүний Тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэхдээ инээдээ барьж ядах нь тодхон. Энэ инээмсэглэлийн цаана чухам юу нуугдаж байгаа нь сонин.
Ийнхүү АН-ын Ж.Батзандан, Лу.Болд хоёр Ардын намынхантай хамтарч тэмцээд ч өрөөнөөс нь чирч гаргаж чадаагүй М.Энхболдын алхыг хуульд өөрчлөлт оруулах замаар булааж авах арван есөн оны зодоон Ерөнхийлөгчийн боловсруулсан концепцийн дагуу өрнөхөөр шинжтэй. Ингээд Монголын ардчилал баяртай.
Шинэ жилийн товчоос товч мэндчилгээндээ тодотгож өгсөн Ерөнхийлөгчийн эрс шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нь нэн ойлгомжтой бөгөөд энэ тухай намрын чуулганы нээлтэд оролцохдоо тэрбээр “1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ” хэмээн санаагаа ил шулуухан илэрхийлсэн билээ.
Өнөөдөртөө, хонгилын түлхүүрийг гартаа авах гэсэн Ерөнхийлөгчийн хүслийн гол саад нь М.Энхболд агаад түүнийг огцруулснаар Монгол Улс жаргалын замдаа орж, монголчууд баялгийн эзэд болно гэвэл үүн шиг үлгэр байхгүй. Үлгэрт зөвхөн хар масс л итгэдэг.
Учир нь хар масс бол цагаан цаас. Цагаан цаасан дээр юу ч бичиж болно гэж олон жилийн өмнө Ерөнхийлөгчийн хэлсэн үг одоо ч yuotube-д байдаг.
2017 оны сонгуулиар хүссэн суудлаа авсан Х.Баттулга хүссэн эрх мэдэлдээ хүрэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй. Үүний тулд тэр байнгын парламентын үйл ажиллагааг гацааж, У.Хүрэлсүхийн "хөөрхөн"-ийг нь ашиглаж байна. Хүүхэд ийм дээрээ л гэж үгтэй.
Гэвч У.Хүрэлсүх ба Х.Баттулгын хослол тийм ч удаан оршин тогтнохгүй бөгөөд тэдний эрх ашиг одоохондоо М.Энхболд дээр нэгдэж буй нь үнэн. М.Энхболд явбал тэд үлдэнэ. Үлдсэн эрх мэдэл дээрээ үлдэгсэд нь зодолдоно. Тэгээд ч “Мөнхийн найз ба мөнхийн дайсан гэж үгүй” гэж алдарт үг бий.
Монголын улстөрчдийн хайр ба хагацлыг харахад М.Энхболдын оронд хэн очихоос хамаараад Монголын улс төрийн зодоон цааш дахиад л үргэлжилнэ. Энэ бол олон жилийн турш улс төрд батлагдсан теореом.
Үндсэн хуулийг өөрчлөх замаар Х.Баттулга супер Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх супер Ерөнхий сайд болохыг хүсч суугаа. Хэдийгээр Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг өөрийн амаараа хэлээгүй ч энэ үгээ Тамгын газрын даргаараа нэг бус удаа дайсан.
Харин Ерөнхий сайдын хувьд сонгодог парламентын засаглалыг дэмжиж явдгаа хэвлэлийнхний өмнө нэгэнтээ зарласан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн өнөөгийн эрх мэдлийг хязгаарлах тухай юм.
Яг эндээс буюу Үндсэн хуулийн өөрчлөлтөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гол зөрчил эхэлнэ. Мэдээж, У.Хүрэлсүх үргэлж Ерөнхийлөгчийн “утсан хүүхэлдэй” хэвээр явахыг хүсэхгүй нь лав.
2019 он бол Ерөнхийлөгчийн хувьд чухал, хүссэн эрх мэдэлдээ хүрэх ганц боломж. Гахай жилд багтаж, Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй бол 2020 онд УИХ-ын, залгуулаад 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнээс урьтаж Үндсэн хуульд “эрс шинэчлэлт” хийх Ерөнхийлөгчийн хүсэл энэ жилийн гол улс төр байх юм.
Дөрвөн жилийнхээ бүрэн эрхийн хоёр дахь жилийг угтаж байгаа Х.Баттулга үнэндээ дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал бага. Хэрэвзээ МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын засаглалыг дэмжвэл тэр сүүлийн Ерөнхийлөгч ч байж мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн дараагийн сум У.Хүрэлсүх дээр буух биз.
АН, МАН хагаралтай, хэрүүл зодоонтой байх нь Ерөнхийлөгчид ашигтай. Тэр тусмаа Монголын парламент хуралдаж чадахгүй бол бүр сайн, эрс шинэчлэлд нь хэрэгтэй. Ингээд харахад гурван сая монголын Төр гуравхан хүний шоглоом болжээ.
Ж. Нямсүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||