- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнийн уналт зогслоо
АНУ-ын үнэт цаас үнэд орж, ОПЕК түншүүдийнхээ хамт нефтийн зах зээлийг зохицуулахаар чуулах гэж буй үед газрын тосны үнэ сэргэж эхэллээ. Нью-Йоркод лхагва гарагт шууд 8.7 хувиар огцом цойлсон газрын тосны фьючерс дараа нь дахин нэг хувиар өссөн нь 2016 оны 11 дүгээр сараас хойш тохиолдож байгаагүй зүйл болов.
Уг өсөлтөөс шалтгаалан АНУ-ын газрын тос бенчмарк үнэ зул сарын баярын өмнөх үеэсээ дээшилсэн юм. Холбооны Нөөцийн Системийн тэргүүн Жером Пауэлл албан тушаалдаа хэвээр үлдэнэ гэдгийг Цагаан ордон ойлгуулсны дараа газрын тосны анх удаа өслөө.
Ерөнхийлөгч Дональд Трамп ч АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв сайжирна хэмээн мэдэгдлээ.
Ирэх оны эхний хагаст газрын тосны зах зээлийг дэмжихээр ОПЕК холбоотнуудтайгаа хамтран ажиллах тул байдал тогтворжино хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак үзэж байна. Хэт нийлүүлэлт багасан, зах зээлийн нөхцөл уужрах хандлагатай болж байгааг Price Futures Group-ын ахлах шинжээч Фил Флинн тайлбарлав.
ОПЕК холбоотнуудынхаа хамт бас дахин хуралдахаар бэлтгэж байгаа нь "Зах зээлд тодорхой арга хэмжээ авах нь гэсэн дохио” болж байгааг шинжээч өгүүлсэн юм. ОПЕК буюу нефть экспортлогч улсуудын байгууллага ОХУ зэрэг холбоотнуудынхаа хамт олборлолтоо багасгахаар энэ сарын эхээр хэлэлцээр байгуулсан.
Хэлэлцээр зах зээлийн нийлүүлэлт, эрэлтийг тэнцвэржүүлж чадна гэдэгт хөрөнгө оруулагчид эргэлзэж байснаас шалтгаалан газрын тосны үнэ үргэлжлэн унасан юм.
Хүндрэлтэй цаг үед АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, Холбооны Нөөцийн Системийн бодлого ч дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг бүрхэг болголоо. "Тогтворгүй байдал л өнөөгийн зах зээлийн төрх” болж байгааг Tradition Energy-ийн зах зээлийн судалгааны менежер Жин Макгиллан анхааруулав.
Газрын тосны олон улсын бенчмарк Brent-ийн үнэ саяхан болтол 50 ам.доллараас доогуур байсан нь "Дэлхийн эдийн засгийн удаашрал эрэлтэд нөлөөлж буйн бодит илрэл” хэмээн ноён Макгиллан тайлбарласан юм. Ирэх оны хоёрдугаар сард нийлүүлэх West Texas Intermediate-ын үнэ Нью-Йоркийн таваарын Биржид лхагва гарагт 48 центээр өсөж, баррел нь 46.70 ам.доллар болов.
Харин Токиогийн биржид WTI фьючерсийг лхагва гарагийн өглөө баррелыг нь 46.22 ам.доллараар арилжиж байлаа. Арилжааны нийт хэмжээ сүүлийн 100 хоногийн дундажаас 83 хувиар доогуур байсан юм. Хоёрдугаар сард нийлүүлэх Brent-ын үнэ Лондон дахь Ice биржид лхагва гарагт дөрвөн доллараар нэмэгдэж баррел нь 54.47 ам.доллар боллоо.
ОПЕК түншүүдийнхээ хамт дөрөвдүгээр сард чуулах товтой боловч шаардлага гарвал наана нь ч хуралдах магадлал их байгааг ОХУ-ын Эрчим хүчний сайд Россия 24 телевизэд ярилцлага өгөхдөө тайлбарлав. Дональд Трамп холбооны Нөөцийн Системийн тэргүүнийг огцруулах гэж оролдохгүй хэмээн Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет өгүүлж байна.
Пауэлл албан тушаалаа үргэлжлүүлэн хаших магадлал "100 хувь” баталгаатай хэмээн зөвлөх тайлбарласан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||