- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Нинжа” нар газрын “эзэд”-тэй адил дархан эрхтэй
ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ҮР ДҮНД ХҮРДЭГГҮЙ ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ
Үндэсний аудитын газар (ҮАГ) энэ жил төлөвлөгөөт шалгалтынхаа хүрээнд найман аймгийн 60 уурхай, 34 нөхөрлөлийн үйл ажиллагааг уул уурхайн мэргэжилтнүүдтэй хамтран шалгалаа. Гэхдээ энэ шалгалтынхаа албан ёсны дүнг дээд байгууллагад хараахан танилцуулаагүй байгаа.
Харин хамтарч шалгалт хийсэн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар манай улсад холбооны засаглал тогтоо юу хэмээн сэрэмжилж буй аж. Тухайлбал, урт нэртэй хуулийн дагуу хориглож, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газар буюу голын голдиролд алт угаадаг хууль бус олборлогчид олон таарчээ.
Үүний нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө голын орд дээр алт угааж, өөрсдийгөө бичил уурхайчид хэмээн цоллосон, гурван шоо метрийн шанага бүхий 23 экскаватортой нөхдүүд. Уг нь бичил уурхайчдын хүчин чадал, үйл ажиллагааг хууль журмаар нарийн тодорхойлсон.
Гэтэл гурван шоо метр шанагатай экскаватор хэрэглэдэг олборлогчид бол бичил уурхайчдаас хамаагүй томд тооцогддог.
Тэднийг ийн дураараа дургиж, зоргоороо авирлахад өөгшүүлж байгаа нэг том хөшүүрэг нь орон нутгийн засаг захиргаа, хууль хяналтынхан гэдгийг ҮАГ-тай тус шалгалтыг хамтран хийсэн мэргэжилтнүүд онцолсон юм.
"Бас үндсэн орд ашиглаж байгаа компаниуд дээр нутгийн иргэд очиж газраасаа өгөхгүй бол үйл ажиллагааг нь эсэргүүцдэг явдал хаа сайгүй байна.
Ийн хууль бус уул уурхай газар авч, хуулийн дагуу ажиллаж байгаа олборлогчдыг орон нутгийн удирдлага, өөрсдийгөө эх орончид гэж нэрлэсэн холбоод дарамталдаг нь яг үнэндээ манай улс холбооны системд орсныг харуулж байна. Үүнийг даруйхан зогсоох хэрэгтэй” хэмээн "Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” ТББ-ын тэргүүн Д.Цогбаатар ярьж байв.
Түүний онцолж буйгаар Үндсэн хуульд газар бол төрийн хамгаалалтад байна гэж заасан атлаа бусад хууль тогтоомжоор аймаг, сумын удирдлагад газар олгох эрх өгсөн нь хуульгүйгээр газрын баялгийг ашиглах үүд хаалгыг нээж өгсөн аж.
Гэтэл энэ завсар нөгөө л 20 гаруй жилийн тэртээ байсан нинжа нар буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчид байгаль сүйтгэж, уул уурхайн нэр хүндийг унагаж буй. Монгол Улс зах зээлд шилжсэний дараа 1990-ээд оны дундаас гарч ирсэн эл үзэгдлийг барууныхан яг л тэртээ XVIII зууны алтны төлөөх зэрлэг тэмцэлтэй зүйрлэн тохуурхдаг.
Харин дотооддоо ажилгүйдэл, ядуурлын уршгаар бий болсон үзэгдэл гэж ойлгосоор ирсэн нь харамсалтай. Үүнтэй олон жил тэмцэж, донор байгууллагууд өчнөөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд ч сайжирсан зүйлгүй. Азийн сан, НҮБ, Дэлхийн банк, АДРА гээд олон улсын хамгийн том гэсэн байгууллагууд энэ бэрхшээлийг шийдэхээр хамтран зүтгэсэн.
Харамсалтай нь, ихэнх нь бүтэлгүй төсөл хөтөлбөр болоод өнгөрснийг тун саяхан Чикагогийн их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд гарсан нэгэн өгүүлэлд онцолжээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Г.МөнхЭрдэнэ, Дэвид Снит нарын эрдэмтдийн бичсэн тус өгүүлэлд нинжа нарыг ажилгүйдэл, ядуурлын үр дагавар гэж хардаг учраас тэдэнтэй хийсэн тэмцэл үр дүнд хүрэхгүй байх шалтгааныг дурдсан байна.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэн газрын баялгийн эзэн хэн бэ гэдэгтэй салшгүй холбоотой. Социалист нийгмийн байгуулал нурж унасны дараа 1992 онд боловсруулсан үндсэн хуульд газрын баялгийг бүх ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь монголчуудад байгалийн баялгаа ашиглах де факто эрх нээж өгсөн гэж судлаачид тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн эл заалт нинжа хэмээх хариуцлагагүй, хууль бус, цөлмөгч армид хаа сайгүй очиж байгаль сүйтгэх дархан эрх олгосон нь мунхаг хэрэг. Арай зөөлнөөр хэлбэл, ард түмэн байгалийн баялгаа хүртэх эрхээ нэхэмжилж байгаа нэг хэлбэр гэж уг өгүүллийн зохиогчид онцолсон байна.
Тэгвэл энэ бүхэн үндсэн хууль, чөлөөт эдийн засгийн олгосон нэг боломж юм бол тэр бүх зөрчил үймээн хаанаас гардаг юм бэ. Монголчуудын газартаа хандах хандлага, уламжлалыг түүхэн талаас нь харвал өнөөгийн зөрчил мөргөлдөөний шалтгаан нь орон нутгийн удирдлагын хуулиас давсан үйлдэл төдий биш аж.
Харин ч илүү ул үндэстэй хандах шаардлага гарч ирж байна. Газрын эздийн үүргийг түүхэн цаг үед өөр өөр хүч гүйцэтгэж ирсэн. Газрын эрх дээр үед хаад ноёдын мэдэлд байсан бол социализмын үед нийтэд шилжсэн бөгөөд нэгдлийн байгууллын ачаар ард иргэдэд газраа яаж ашиглахыг нь улсаас хуваарилж өгдөг байсан.
Газар ухаж төнхдөг үйлдлээ тэд Үндсэн хуулиар олгосон эрх гэдэг
Харин шашин талаас нь авч үзвэл хүн ерөөсөө газрын эзэн биш. Харин лус, савдаг л газар хөндөх эсэхийг шийддэг аж. Гэтэл газрыг эдийн засгийн харилцаанд оруулах боломж 1990 оноос хойш л нээгдсэн.
Тэгсэн атлаа хуучнаа санагалзсан эсвэл уламжлалаа баримталсан сэтгэхүй өнөө цагт уул уурхайд илэрч буй нь ихэнхдээ зөрчил, үл ойлголцол үүсгэж буй аж.
Ялангуяа, өөрсдийгөө байгаль хамгаалагчид, эх орончид гэж тайлбарладаг ТББ, холбоод зорилгоо биелүүлэхийн тулд газрын эзний талаарх шашны ойлголтыг хүчтэй ашигладаг. Үүний хамгийн тод жишээ нь Сэлэнгэ аймаг дахь Ноён уул, Сүхбаатар аймгийн "Цайрт минерал”-ын хайгуулын ордыг тойрсон үл ойлголцлууд юм.
Харин орон нутгийн жирийн иргэд газраа уламжлалт хэв маягаар буюу нүүдэллэн амьдрах замаар ашигладаг. Өнөөдөр газрын харилцааг ийм олон бичигдээгүй болон албан ёсны хууль тогтоомж зохицуулж буй. Үүн дээр нэмэгддэг бас нэг хүч нь нутгархах үзэл юм.
Бүхий л аймаг, сум нутгийн зөвлөлтэй болсон нь 1990 оноос хойш нутгархах үзлийг хамгийн их дэлгэрүүлсэн муйхар бодлого. Нутаг орныхоо төлөө гэдэг шалтгаанаар улс төрийн эрх мэдэл олж авахад энэ хүчийг ашигладаг. Тэр нь эргээд тухайн газар нутагт хууль ёсоор олборлолт хийж, үйл ажиллагаа явуулахаар ирсэн компаниудыг саатуулах, эсэргүүцэх хүч болдог гэж судлаачид үзсэн байна.
Хамгийн сонирхолтой нь, эдгээр хүчийн аль нь ч нинжа нарт үйлчилдэггүй. Өнөөх айхтар лус савдгийг хүртэл үл тоодог. Байдал эвгүйтвэл нударгаар ч шийдэхэд бэлэн байдаг тэд хаа дуртай газраа ухаж төнхдөг үйлдлээ үндсэн хуулиар олгосон эрхээр тайлбарладаг аргатай.
Тэд ийм л "дархан” эрхтэй учраас тэдэнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хурал семинар, лекц сургалт явуулж олон тэрбум төгрөг үрсэн ч суурь асуудлыг шийдэлгүй, хөгжингүй орнуудын мэдлэгийг экспортлоод төгсдөг байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||