- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол Улсын хилээр оргон зугтжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх долоо хоногийн өмнө хилээр оргон зугтсан байна. Оргон зугтсан гэж хэлж байгаагийн учир нь түүнд Авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэрбээр гадаадад гарсан гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ. Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж.
"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хороодод нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн гэнэ. Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм байна. Охиныхоо компанийг ямар ч тендер зарлалгүй "Нүүрс” хөтөлбөрт оруулсныхаа дараа тэрбээр "Эм Жи Эл Эс Би Ди” гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дамжуулж төрийн өмчит Багануур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна. Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ. Нүүрсний үнэ анхны үнээсээ гурав дахин нэмэгдэж ард иргэдийн гарт очсон аж. Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай "Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байгаа юм байна. Тэгсэн атлаа "Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажиллалаа” хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авахаа ч Л.Гансүх мартаагүй гэнэ.
Мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан "Багануур” хувьцаат компаниас авсан нүүрсээ өөрийн улс төрийн хүрээний болон иргэн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн үнээр худалдан борлуулж ашиг олсон нь баримтаар тогтоогджээ. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, түүнтэй холбоотой гэх болон охиных нь компани, ижил нэртэй аж ахуйн нэгжийг нь шалгаж эхэлмэгц тэрбээр ийн Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан гэж хуулийн салбарынхан үзэж буй бололтой.
Шинэчлэлийн Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр үед нүүрс буулгаж, уутлах ажлыг иргэдэд сарын 800 мянган төгрөгийн цалинтай ажиллуулж байв. Дараа жил нь буюу өнгөрсөн жил Зэвсэгт хүчний цэрэг дайчдаар уг ажлыг хийлгэж эхэлсэн. Ингэхдээ нэг цэрэгт өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож, сарын 600 мянган төгрөгөөр ажиллуулахаар тохирсон гэдгийг "Нүүрс” хөтөлбөрийг ахалж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнгөрсөн жилийн арван сард хэлж байв. 800 мянган төгрөгөөр цалинжуулж байсан иргэд ажилдаа хариуцлагагүй хандаж, сэтгэл дутсан үйлчилгээг иргэдэд үзүүлж төрийн нэрээр зохион байгуулж буй ажлын нэр хүндийг унагаасан. Түүнчлэн ажлын цаг баримтлахгүй, ажил хийдүүлэх тохиолдол ч цөөнгүй гарсан тул санхүүгийн алдагдалд оруулсан. Иймд цэргүүдийг дайчлахаар болсон гэж тайлбарлаж байв. Багануурын уурхайгаас татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлж байсан. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурна гэж уул уурхайн салбарынхан үзэж буйгаа ч хэлж байв. Гэвч энэ бүхний ард Ерөнхий сайдын ахлах зөвлөх төрийн нэр хүндтэй ажлыг амжуулах нэрийдлээр өөрөө дундаас нь ашиг олж байсан хэрэг нь ийн олонд ил болж байна.
2012 онд 95.4 тонн нүүрс нөөцөлж иргэдийн хэрэгцээ, хүртээмжийг хангах үүднээс талоноор тарааж байсан гэж "Нүүрс” хөтөлбөрийнхөн мэдэгдэж байсан. Харин өнгөрсөн жил 800 тонныг нөөцөлсөн тул иргэдийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэнэ хэмээгээд талон тараагаагүй байна.
Л.Гансүхийн энэ хэрэгт түүний охин Г.Цэрэнжагзан мөн татагдаад буй гэнэ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Л.Гансүх ямар ажлаар гадаад явсныг асуухад ”Ажилдаа ирэхгүй байгаа, өвчтэй. Гадаадад байгаа” гэсэн товчхон хариултыг өглөө.
Г.Ялгуун
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||