"Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулагч "Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн өнгөрсөн пүрэв гаригт гаргасан мэдэгдлийг Австралийн хө рөнгийн бирж цахим хуудсандаа байршуулжээ.
Тэрбээр уг мэдэгдэлд өмнөх онд зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлснээ дурдаад, дэлхий даяарх 66.000 ажилтандаа талархал илэрхийлсэн байна. Мөн Сэм Уолш "Зэсийн салбарын үйл ажиллагаа өргөжнө гэж бид үзэж байгаа. Оюутолгойн ордын хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүшлэх зөв гарцыг эрэлхийлсэн хэлэлцээрийг хувьцаа эзэмшигчид үргэлжлүүлж байна” хэмээн өгүүлжээ.
Тус компанийн Перу, Аризона, Күислэнд дэх төслүүд нь зэсийн бизнесээ өргөжүүлэхэд нь нөлөөлөх гэнэ. Дашрамд дурдахад, "Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг "Turquoise Hill Resources” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр танилцуулахаар товлосон байна.
Ц.БОЛОР
Эх сурвалж: Өнөөдөр