Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: Казахстан, Афганистан

Монгол Улс хөгжлийн зааг дээр ирээд байна гэж учир мэдэх хүмүүс сануулдаг. Үүцээ задлан үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн монголчууд итгэж найдаж байгаа. Гэхдээ баялгаасаа болж баяжсан орнууд байхад баларсан нь ч цөөнгүй бийг санаж, тооцоотой хөдлөх ёстой. Оюутолгой, Тавантолгойн ордоо ашиглалтад оруулж, уул уурхай, эдийн засгийн шинэ шатанд гарч буй өнөө үед бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс танилцуулж байгаа юм. Энэ удаа бид Казахстан, Афганистаныг харьцуулж байна.

КАЗАХСТАН

ХҮН АМ: 18 сая

АЖИЛГҮЙДЭЛ: 4.9 хувь

ДНБ: 159.4 тэрбум ам.доллар

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ: 8837 ам.доллар

ИНФЛЯЦ: 7.43 хувь

ҮНДЭСНИЙ ВАЛЮТ: Тенге

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд есдүгээрт жагсдаг нэгэн орон ЗХУ-аас тасран, биеэ даагаад эдүгээ идэр настайгаа золгож байна. Төв Азийн зүрхэнд орших Казахстан улсыг торгоны зам дайрч өнгөрдөг, Европ, Азийг холбосон стратегийн чухал бүсэд байрладаг, Каспийн болон Арал тэнгисээр угаагддаг ч далайд гарцгүй билээ. 1991 оны зул сарын баярын үеэр тусгаар тогтнолоо зарласан казахчууд ямаршуухан аж төрж байна вэ?

Тусгаар улсаа байгуулсны дараахан буюу 1991-1995 онд тус улсын эдийн засаг сайнгүй, инфляцийн түвшин өндөр, ашгийн хуваарилалт тогтворгүй байсан ч Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эх орноо зах зээлийн эдийн засагт шилжүүлэх  алхмыг хийсэн билээ. Гэхдээ энд ардчилал байхгүй. De facto: тэрбээр бүх насаараа Ерөнхийлөгч байна.

Н.Назарбаевын ах дүү, хамаатан садангууд Казахстаны хамаг л том компанийг гартаа атгаж суудаг агаад авлигын хэргээр хуулийн хариуцлага хүлээсэн нь ч бий. Гэхдээ зүгээр ээ, энд амьдрал буцалж байна. Жил бүр 100 мянга орчим казах хүн далайн чанадаас эх орон руугаа нүүдэг гээд бодохоор амьдрал сайхан байгаа гэвэл буруудахгүй болов уу. Монголчуудын нэгэн адил нүүдэлчин ард түмэн казахчууд Октябрийн хувьсгалын дараа хэцүүхэн байдалд аж төрж байв. 1931-1934 онд өлсгөлөн дээд цэгтээ тулж, нэг сая гаруй хүн амь үрэгджээ. Энэ үеэр олон казах эх орноосоо дүрвэн одсон байна. Эдүгээ гурван казах хүний нэг нь буюу нийт 5.5 сая хүн гадаадад амьдардаг гэсэн тооцоо бий аж. Эх орондоо иргэдээ буцаан татах тусгай хөтөлбөрийн дагуу жил бүр 100 мянган казах буцаж ирдгийг дээр дурдсан агаад хэл, соёлоо хадгалж үлдэх тусгай хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлдэг.

ЗХУ-ын бодлогоор 1930-аад онд Казахстаныг үйлдвэржүүлсэн. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн бусад улстай харьцуулахад одоо ч ОХУ-тай сайн харьцаатай хэрнээ АНУ болон Европ, Азийн орнуудтай ч найрсаг харилцаж, нийгэм, эдийн засгийн хөгжил өөд тэмүүлж буй Казахстаны бодлогыг шүүмжлэх нь ч бий, шагшин магтах нь ч бий.

Энэ орон 90 орчим төрлийн ашигт малтмалын нөөцтэй аж. "Менделеевийн үелэх системийн элементүүдээс манайд олдоогүй нь үгүй” хэмээн казахууд омогшдог. ВР компанийн тооцоолсноор, Казахстан улсад 39.6 тэрбум баррель газрын тос байгаа хэмээн тогтоогдсон нь дэлхийн нийт нөөцийн 3.2 хувийг эзэлж байгаа юм. Мөн энд 1.82 их наяд шоо метр байгалийн хийн нөөц бий. Бас болоогүй, 1.7 орчим сая тонн ураны батлагдсан нөөцөөрөө Казахстан дэлхийд хоёрдугаарт жагсана.

Олон улсын зах зээлд ураны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг тэд ОХУ-тай хамтарч атомын цахилгаан станц барьж байна. Алт, зэс, молибден, хөнгөнцагаан, төмөр, нүүрс гээд байхгүй юм үгүй баян орон юм.

Газрын тос, байгалийн хий, уран нь Казахстаны экспортын гол бүтээгдэхүүн юм. 2003 онд зөвхөн газрын тосны борлуулалт нь долоон тэрбум долларт хүрч, тус улсын нийт экспортын 64, ДНБ-ий 24 хувийг эзэлж байжээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ унахад Казахстаны эдийн засаг будаа болно гэдгийг эрх баригчид нь сайтар мэдэж байв. Тэгээд яасан гээч? Хууль баталсан. 2007 оны долдугаар сарын 1-нээс ашигт малтмалын бүх орлогоо Үндэсний сандаа төвлөрүүлэх болжээ.

Казахстаны улсын төсөв дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хараат бус болсон гэж хэлж болно. Засгийн газар нь "нефтийн мөнгөө” үрэн таран хийх эрхгүй. Үүний хажуугаар казахчууд уул уурхайн бус салбараа дэмжихэд ихээхэн анхаарч буй.

Улс орноо эдийн засгийн таван томоохон бүс болгон хуваасан бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүнд хөнгөн үйлдвэрлэл гээд бүхнийг зэрэг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр мэрийсэн. Энэ нь ч амжилттай бүтэж буй. Эдүгээ Казахстанд LG, "Samsung”, "Bosch”, 3M, "Panasonic”, АВТОВАЗ, "Chevrolet” зэрэг дэлхийн брэндүүд үйлдвэрлэлээ явуулж байгаа бол "Microsoft” компани Төв Азийн бүс хариуцсан төвөө Алматыд байгуулжээ. Энд мөн "Alatau IT city”-г дурдах ёстой. Тэд хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсээр байгаа бөгөөд үр тарианы үйлдвэрлэлээрээ Тусгаар улсуудын хамтны нөхөрлөлийн орнууд дундаа гуравдугаарт, өөрөөр хэлбэл ОХУ, Украины дараа бичигддэг. 2012 оны байдлаар тус улсын экспортын хэмжээ  86.4  тэрбум ам.доллараар хэмжигдэж, дээд цэгтээ хүрч байснаас Казахстаны эдийн засгийн салбарын төрөлжилтийг харж болно.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар аж үйлдвэрлэл таван хувиар, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол машин үйлдвэрлэл 16 хувиар нэмэгдэж,  хөнгөн үйлдвэр, хүнсний салбарын өсөлт 3.5 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна. Бизнесийн орчныг авч үзвэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжих хандлагатай байгаа нь инфляци гаарахаас сэргийлэх, ажилгүйдлийг багасгахад дөхөм болно гэж ажиглагчид онцолж буй.

АФГАНИСТАН


ХҮН АМ: 35.5 сая

АЖИЛГҮЙДЭЛ: 8.84 хувь

ДНБ:   21 тэрбум ам.доллар

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ:  585 ам.доллар

ИНФЛЯЦ: 4.9 хувь

ҮНДЭСНИЙ ВАЛЮТ: Афгани

1919 онд буюу Казахстанаас бүхэл бүтэн 70 гаруй жилийн өмнө тусгаар улс болон түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн Афганистанд байдал шал өөр. 5000 жилийн тэртээ энд анх хүмүүс суурьшсан гэж үздэг. Энэ хугацаанд олон эзэнт гүрний гар дамжин ирснээс цухас дурдахад VII зуунд араб, XIII зуунд Чингисийн цэргүүдийн түрэмгийлэлд өртөж байв.

Дундад Дорнодын далайд гарцгүй Афганистан улс Ази Европыг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршлынхаа гайгаар англичууд болон оросуудын овоо хараанд өртөж, "Том тоглоом”-ын бай болжээ. Их Британи энэ орныг эзлэн авахын тулд хэд хэдэн удаа дайрч байсан боловч 1919 онд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. 1973 оноос төрийн эрх барьсан Мухаммед Дауд Ерөнхийлөгчийг 1978 онд унагаж, гэр бүлийнх нь хамт цаазалснаар дайн дажин, хувьсгал хийгээд эмх замбараагүй байдал тасарсангүй.

Сүүлийн 38 жилийн турш афганчууд иргэний дайнаар амьсгалж ирсэн билээ. 1989 онд ЗХУ-ын цэргүүдийг хөөж гаргаснаар бүх зүйл сайхан болно гэж бодсон нь эндүүрэл байв. "Талибан”-ы удирдлагын үед америкчуудын уурыг хүргэжээ. 2001 онд Осама бин Ладен Афганистанд орогносон гэдэг шалтгаанаар АНУ-ын цэргүүд энэ оронд халдсан. Ингээд дахиад л дайтав.

2004 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Хамид Карзай Ерөнхийлөгч болсноор байдал цэгцрэв үү гэтэл үгүй. Иргэний дайн, эмх замбараагүй байдал одоо хүртэл үргэлжилсээр. Уг нь байгалийн хий, газрын тосны нөөцөөрөө Афганистан дэлхийд дээгүүрт жагсана гэдэг ч яв цав гаргасан тоо алга. Түүнчлэн алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын арвин нөөц байгаа гэдэг. Америкийн геологчдын тогтоосноор Афганистанд нэг их наяд долларын ашиглагдаагүй байгалийн нөөц бий. Тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай нөөцөө бүр гурван их наяд доллараас илүү гэсэн. 1980-аад онд байгалийн хий ЗХУ руу нийлүүлж, нүүрс болон бусад ашигт малтмал олборлож байсан ч улс төрийн байдал, дайны улмаас ашигт малтмалын салбар нь уналтад оржээ.

Ашигт малтмалын ордуудаа бушуухан эргэлтэд оруулж, эдийн засгийн хөгжилд хүрнэ хэмээн Афганистаны эрх баригчид ярьдаг. Гэвч уулархаг энэ оронд уурхай ажиллуулахад бэрх төдийгүй дэд бүтэц гэх юмгүй учир хөрөнгө оруулалт татахад амаргүй. Тухайлбал, орон даяар 25 км урт төмөр замтай бөгөөд автозам муу,  усан тээвэр хөгжөөгүй. Бас дээрээс нь улс төр, эдийн засгийн тогтворгүй ийм нөхцөлд ашигт малтмал олборлох гэж мөнгө хаях хүн олон биш ээ. Эрэл хайгуул сайтар хийвэл эндээс юу ч гарч ирж магадгүйг уул уурхайн компаниуд мэддэг ч холуур өнгөрсөөр. Дайн дажны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон учир ажилгүйдэл гаарч, албан бус тоогоор 40 хувьд хүрсэн нь гадаадын тусламжаас хараат нэн буурай орны тоонд оруулж байгаа юм. Төсвийнхөө гуравны хоёрыг тусламжаас бүрдүүлсэн байх жишээтэй.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1000 долларт ч хүрдэггүй бөгөөд худалдан авах чадвараараа дэлхийд 219 дүгээрт эрэмбэлэгддэг. Газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ хүртэл импортоор хангана.

Афганистаны ДНБ-ий 31 хувийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарт нь тус улсын нийт ажиллах хүчний 78 хувь нь ажилладаг аж. Тэд намуу цэцэг, үр тариа, самар, жимс ургуулна. Хөдөө аж ахуйн салбар нь хөөрхөн хөгжчихсөн юм болов уу гэхээр хар тамхи буюу намуу цэцгийн тариалалт л газар авсан байх юм. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх удирдлага буюу UNODC-ын мэргэжилтнүүд 2008 оны наймдугаар сард гаргасан судалгааны тайландаа "XIX зууны дунд үеийн Хятадаас өөр ямар ч орон өнөөгийн Афганистан шиг их хэмжээний хар тамхи үйлдвэрлэж байгаагүй” хэмээн тэмдэглэсэн бөгөөд экспортын гол бүтээгдэхүүн нь хар тамхи гэгддэг.

Дэлхийн зах зээлд нэвтэрч буй намуу цэцгийн 90 хувийг Афганистан улсад үйлдвэрлэж байгааг тус байгууллага онцолсон байдаг. Афганчууд 2007 онд л гэхэд гурван тэрбум долларын орлого хар тамхины наймаанаас олсон нь тус улсын ДНБ-ий 40-50 хувьтай дүйцэх үзүүлэлт бөгөөд нийт  193 мянган га талбайд намуу тариалдаг.

Өдгөө Афганистаны хүн амын 36 хувь нь нэн буурай ангилалд багтаж байна. Тус улсын иргэдийн 42 хувь нь өдрийн нэг доллараар амьжиргаагаа залгуулдаг гэж USAID (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг) тодорхойлжээ. HDI буюу хүний хөгжлийн индексээрээ Афганистан улс дэлхийд хойноосоо хоёрдугаарт жагсдаг гэнэ. 18 хүүхэд тутмын нэг нь ой хүрэлгүй хорвоог орхидог. Ийм нөхцөлд эдийн засаг босгох тухай ярихад хэцүү ч байгалийн баялгаа хөдөлгөх шаардлага зайлшгүй байгаа юм.

Афганистан Дэлхийн банкнаас гаргадаг 2019 оны Бизнес эрхлэхэд таатай байдлын индексэд 16 байр ахиж, хамгийн өндөр өсөлттэй орноор шалгарсан. Ган ихтэй, байнгын дайн тэмцэлтэй атлаа ийм амжилт гаргасанд эдийн засагчид нь тун баяртай байгаа гэнэ. "Талибан”-ы дарангуйллыг зогсоож, нийгмийн байдал нь тогтворжвол эдийн засаг нь харьцангуй түргэн сэргэнэ гэж олон улсын шинжээчид үздэг.  

 Ж.Тэгшжаргал



Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: Казахстан, Афганистан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани