- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Ганбаатар:Утаа биш үнсжилт гамшгийн хэмжээнд хүрсэн
Олон жил ярьсан ч өдгөө гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг шийдэх арга замыг Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар санал болгож байна. Тэрээр хэдийгээр хүн болгон утаа гэж халаглан ярьдаг боловч бидний эрүүл мэндэд утаанаас илүүтэй үнснээс дэгдэж байгаа хорт бодисууд муу нөлөө үзүүлж байна гэж үзэж байна. Тэрээр утааг бус үнс, бохирдлын асуудлыг гамшгийн хэмжээнд зарлаж, далайцтай арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн билээ. Ингээд түүний яриаг хүргэж байна.
-Та утаанаас илүүтэй үнс биднийг хордуулж байна гэж телевизээр ярьсан тань олон хүний анхаарлыг татаж байна. Нээрээ ч хаа хамаагүй хаях болсон үнс эрүүл мэндэд илүү ноцтой хохирол учруулж байгаа бид өнөөхөндөө анхаарахгүй байх шиг байна. Одоо тэгээд яах ёстой вэ?
-Хүмүүс утаа л гэж яриад байдаг. Гэтэл үнэндээ Улаанбаатарт тэр чигээрээ үнсжилт явагдаж байна. Хаа сайгүй замбараагүй хаях болсон үнс агаарын ч хөрсний ч бохирдлыг бий болгож байна. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар хүүхдүүдийн цусанд хар тугалга, хорт бодис илэрсэн талаар бид баахан ярьсан даа. Тэрхүү хар тугалга бол утаанаас илүүтэй үнснээс үүдэлтэй.
Бид утаатай тэмцэх талаар олон жил ярьсан, утаагүй түлш, бүрэн шаталттай зуух гээд олон технологийг оруулж ирсэн. Гэтэл энэ нь өөрөө гол бохирдлыг тээж байгаа үнсийг бий болгож байна. Бүрэн шаталттай зуух нь технологийн дэвшил гэж харагдаж байгаа боловч хэтэрхий бизнес сэтгэлгээгээр хандаж зөвхөн энэ технологийг л нэгдүгээрт тавиад бага нүүрс хэрэглэнэ, дулаанаа хадгална гээд сурталчлаад байсан болохоос дагалдах гол хор болсон үнсний асуудлыг цогцоорнь шийдээгүй хаягдсан. Нүүрсийг л бүрэн шатаавал утаа багасна гэж ойлгодог. Гэтэл үнсээ яах вэ? Утаа л яриад байсан болохоос үнсний хор уршгийг үнэндээ орхигдуулж, төөрүүлдүүлсэн мэдээлэл цацдаг болсон л доо.
-Бүрэн шаталттай зуухнаас харьцангуй бага нүүрс гардаг юм биш үү?
-Харин тэр тусмаа үнсээ замбараагүй хаядаг болж байна. Урьд нь харьцангуй биетэй үнс гардаг байсан учраас ахуйн хог хаягдалтай хутгалддаггүй байсан. 5 кг нүүрс түлэхэд 2 кг үнс гардаг байсан бол, бүрэн шаталттай зуухнаас 400 грамм үнс гарна. Үүнийгээ ахуйн хаягдалтай шууд холиод ТҮК-ийн машин руу шиддэг болсон. Шиднэ, задарна, хийснэ бутарна. Сүүлдээ бүр хальтиргаа гулгаагаа дарах гэж гудамжиндаа нүүрсээ хаядаг болж. Үүгээр нь зөвхөн гэр хорооллынхон гэлтгүй бүх хүмүүс хордож байна. Нүүрс салхиар, тээврээр тээвэрлэгдэж, Улаанбаатарын энэ 42 км-т эргэлдсэн цикл бий болгочихоод байна. Энэ үнс гэр, ахуй, өөр дээр чинь агаар дуслын замаар орж ирж, уушгийг чинь хордуулж, өвчлүүлж байна. Та зүгээр л гэрийнхээ цонхыг, машинаа арчаад үз, таны хувцсан дээр ч үнс тогтсон байгаа. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөрсний судалгаа хийхэд өмнө 40-60 см бохирдолттой гэж гардаг байсан бол 47 метр гүнд бохирдолтой байна. Энэ бол үнсжилт.
-Нээрээ үнсэнд хамгийн гол аюултай хор нь нягтаршиж үлддэг байх тийм үү?
-PM 2.5 гэдэг хүний уушгинд орж өвчин үүсгэж байгаа нарийн тоосонцор агаарт маш ноцтой хэмжээнд байна. Энэ PM 2.5 агаар туслаар дамжин уушгинд орж, өвчлүүлж байгаа шүү дээ. Яндангаас гарах тоосжилт нэг үеэ бодвол гайгүй болчихсон. Айлууд дулаанаа хадгалахын тулд шахмал түлш, сайжруулсан зуух хэрэглэж байна, цахилгааныг шөнө тэглэж өгсөн. Гэтэл эцсийн дүндээ гол хор болсон үнсийг хэн ч хайхарсангүй. Үнсээр тарж байгаа энэ PM 2.5 эрүүл мэндийн хамгийн гол дайсан, эцсийн байдлаараа гажгийн хөгжилд нөлөөлж байна.
Бид 1960-70 онд нүүрс түлдэг байсан уу, байсан. Гэхдээ үнс нь биетэй гараад хогийн цэг рүү зөөгддөг байсан. Тэр үед утгаараа үнсжилт аюул дагуулахааргүй байж. 1990-оноос хойш ч бид нүүрс түлсэн хэвээр. Гэхдээ нийгмийн сэтгэлгээний хандлага өөрчлөгдсөн .Урьд нь хог хаягдлаа хүртэл цэгцтэй хаядаг, хогийн саванд хийдэг байлаа. Одоо бол үнсийг хаа хамаагүй хаядаг болсон. Дээр нь хотжилт төвлөрөлт улам нэмэгдсэн болохоор хүний анзаараагүй үнсий асуудал даамжирсаар одоо гамшгийн байдалд хүрчихлээ шүү дээ.
-Та утааг гамшгийн байдалд хүрсэн гэж хүлээн зөвшөөрч байна уу. Эрх баригчид болохоор гамшгийн байдал зарлах нөхцөл алга гэдэг?
-Гамшгийн байдалд хүрсэн үү гэвэл хүрсэн. Гэхдээ утаа гэхээсээ илүү үнсжилт гамшгийн байдлыг бий болгож байна. Эрх баригчдын утаа буурчихлаа гээд оньсого нь хүмүүсийн дургүйг хүргэж байгаа болов ч нэг талаар үнэн. Утаа гэхээсээ илүү бохирдол нь ихэссэн гэвэл зүйд нийцнэ. Та нүдэндээ, хоёрдугаарт хамартаа итгэ. Хамраар чинь үнстэй утаа орж байна. Улаанбаатараар дүүрэн пургасан саарал орчин байгаа биз дээ. Энэ чинь үнс. Ер нь бол гамшгийн байдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар хөдлөлт, үер ус, цас зуд болон технологиос үүдэлтэй нөхцөл байдал зарлах ёстой. Үүнд нь утаа багтахааргүй болчихож байгаа биз. Тэгвэл би үнсжилтээс үүдэлтэй орчны бохирдол технологиос үүдэлтэй гэдэг утгаар гамшгийн байдал зарлаж болно гэж үзэж байгаа. Утаатай энэ олон жил ямар ч үр дүнгүй тэмцэхээс илүүтэй үнснийхээ асуудлыг шийдчихвэл бидний хүсээд байгаа эрүүл амьдрах орчин маань бага ч гэсэн бий болно.
-Одоо тэгээд яах ёстой вэ? Шийдвэрлэх ямар арга зам байна?
-Шийдвэрлэх арга маш энгийн. Үнсийг авдаг, боловсруулдаг систем бүтцээ маш яаралтай хийх хэрэгтэй. Ахуйн хэрэглээний хог хаягдлыг ТҮК-дээ даатгаад орхих бус тэднийг чадавхижуулж, технологижуулж, ахуйн хогийг ялгаж, үнс, шил, дахин боловсруулах бүтээгдэхүүнийг ялгаж ваакуумладаг, боловсруулдаг болох хэрэгтэй. Наад зах нь иргэд өөрсдөө хог хаягдлыг ялгаад сурчих хэрэгтэй. Ийм хандлагыг бий болгохын тулд засаг мэдээлэл өгөх ёстой. Мэдээллийг маш тодорхой ил тод болгох хэрэгтэй. Засгийн газар, яам, хотын захиргаа, хороо дүүрэг, нийгмийн ажилтан иргэн та өөрөө мэдээллээ бодитой болго. Байранд амьдарч байгаа нь гэр хорооллынхноо буруутгаад, гэр хорооллынхон амьд явах эрхтэй, миний эрүүл, аюулгүй явах эрхийг төр хангах хэрэгтэй гээд хоёр талцаад байдаг. Хэн хэн нь л хордож байгаа шүү дээ. Энэ бол бүтэц, захиргааны бас нэг завхрал.
Хотыг чинь гоё болгоно гэж гарч ирсэн НИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд хаана байна? Наад захын хог хаягдлын ангилал, ялгалтыг мэдэхгүй хүмүүс системийн бүтцийн дээр гараад ирэхээр ийм завхрал болж байна. Ингэж явж болохгүй ээ.
Төр захиргааны байгууллага бүтэцдээ өөрчлөлт оруулж хийх ёстой. Олон данхайсан ажлын нэгж бий болгож,олон ажлын нэгж болгож биш системчлээд ажиллахад шийдэл бэлэн байна. Чадахгүй бол би хийе.
-Ийм боломж байна уу?
-Байлгүй яах вэ? Сая л гэхэд 8 тэрбум төгрөгөөр эх хүүхдүүдийг амралтанд явуулах асуудал яригдлаа шүү дээ. Тэр 8 тэрбум төгрөгөө надад өгчих, би өөрөө хэлбэл Гамшгийн эсрэг үндэсний төв 2-3 жилийн дотор агаарын бохирдлын 60-70 хувийг байхгүй болгоод өгье. Тэгэхгүй бол би ч гэсэн утаанд хордох үхмээргүй байна шүү дээ. Одоо бол Улаанбаатарт үнэндээ геноцид буюу хомроглосон устгал болж байна. Зөвхөн өнгөрсөн онд 5 хүртэлт насны 437 хүүхэд агаар дуслын замын өвчнөөр нас барсан. Энэ бол таваас доош насны хүүхдүүдийг хомроглон устгаж байгаа хэрэг мөн биз дээ, үйлдэл болон эс үйлдлээрээ.
Энэ хэргийг хэн хийсэн бэ? Агаар, утааны асуудлыг хариуцах ёстой байгууллагууд Засгийн газар. утаа гэдэг өнцгөөр хомроглон устгаж байна. Тийм болохоор би үүнийг чинь шийдэлцэе, бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэж байгаа юм.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: Infomongol.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||