Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны татвараа амжиж батлах уу, алдагдал хүлээх үү?

Алтны татвараа амжиж батлах уу, алдагдал хүлээх үү?

 

Алтны татвар бага байх тусам алт тушаалт нэмэгдэж, татвар өндөр байх тусам багасч  гадаад валютын нөөц хэлбэлзэж буйг Монголбанкнаас хийсэн судалгаа харуулж байна. Тухайлбал, алтны татварыг 68 хувь болгосон 2006-2013  ондуудад 15.5 тоннд хүрч байсан алт 2-6.4 тонн болж багсч нэг ёсондоо Монголбанкны “Эрдэнэсийн сан”- хоосорч байжээ. Гэнэтийн ашгийн татварыг 68 хувьд хүрснээс болж 2010 онд хамгийн бага хоёрхон тонн алт төвлөрүүлсэн байх юм. Гэтэл яагаад 2006 оноос өмнө таван хувьтай байсан  алтны рояалтийг гэнэт өсгөж 68 хувьд хүргэх шийдвэр гаргасан гэдгийг судлаад үзэхээр ямар ч судалгаа, тооцоолол байдаггүй тухай Төвбанкныхан хэлж буй.

Тухайн үед 68 гэсэн тоог хэн гаргаж ирсэнг ч мэдэх хүн алга. Гэтэл  сүмогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2003 онд  буюу 23-хан насандаа “Ёкозүно” цолонд хүрч 68 дахь Их аварга болж Монгол даяар баярлаж байсныг бэлэгдэж 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг тогтоосон гэх мэдээллийг эх сурвалжууд ярьж байв. Тухайн жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч байсантай холбоотойгоор алтны татварыг ийнхүү огцом өсгөж байжээ. Гэвч энэ нь улсдаа ямар ч ашиггүй. Харин хууль бус алтны наймаачдад өгөөш болсон гэдэг.

Монголбанк долдугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ оны сүүлч гэхэд 21 тонн болохоор байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ны байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 106.539 төгрөг байлаа.


Манай хууль тогтоогчид сэтгэлийн хөөрлөөр ямар ч бодлого, тооцоо судалгаагүйгээр шийдвэр гаргаж байсан нь харамсалтай. 68 хувь болгосноос болж алтны хууль бус хил давуулалт гаарч тэр нь нэг хүнд дээр төвлөрч байсан гэх мэдээлэл  чуулганы танхимд саяхан сонсогдсон. Харин тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байжээ.  “ Их хямрал нүүрлэсэн тэр ондуудад 68 хувийн татвараас болж  хамаг алтаа гадагш хууль бусаар алдсан” хэмээн иргэний нийгмийнхэн ч харуусан ярьдаг юм билээ. Тэгвэл өнөөдөр алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан гэж УУХҮ-ийн сайд мэдэгдээд байгаа. Гэвч УИХ-ын хуралдаанаар үүнийг баталгаажуулахгүй бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс алтны татвар тэг болж 50-90 орчим тэрбумын  алдагдалд орох эрсдэл үүснэ хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийхдээ дуулгасан.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол  энэ хуулийн заалт цааш үргэлжлэх үү, эсвэл хуулиа баталж чадахгүйгээс болж татвар нь тэг болж алдагдал орох эсэх нь УИХ-ын хурлын эрхэм гишүүдээс шалтгаалах болоод байна.Гэтэл УИХ нь хуралдахгүй улстөрийн хүнд байдалд орж гацаад байгаа энэ тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал ч гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн.  Алтны рояалтитай холбоотой заалтыг 2014 онд тухайн хуульд нэмэлтээр оруулсан.

Уг нь өмнөх хуульд,/2006 оны хуульд / алт олборлогч нь алтаа тушаахдаа рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож, дээр нь өсөн нэмэгдэх татварыг төлдөг байхаар заасан байсан. Өөрөөр хэлбэл, алтны ханш 1200-1300 ам.доллар, түүнээс дээш байвал дөрвөн (4.0) хувийг өсөн нэмэгдэх татвараар төлөх ёстой юм.Гэтэл тухайн үед алт тушаалт эрс буурч, хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого нэмэгдсэнтэй холбогдуулан 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аас шийдвэр гаргаж, алт тушаахдаа 2.5 хувийн татвар төлдөг байхаар хуульчилжээ. Ингэснээр Монгол банкинд жилдээ хоёр тонн орчим алт тушаадаг байсан бол хуулийн өөрчлөлтийн дараа өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан. Энэ жилийн арванхоёрдугаар сарын эхээр алт тушаалт дээрх хэмжээнд хүрч, үлдсэн хугацаанд дахин нэг тонноор нэмэгдэхээр байгааг Монголбанкны “Эрдэнэсийн сан”-гийн захирал П.Эрдэнэтуяа бататган ярьж байна.

Хуулийн энэ өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Хэрэв алтны татварыг таван хувь болгож нэмбэл алт олборлогч компани, аж ахуйн нэгж, иргэд  хуучин арга барилдаа шилжиж, татвараас зайлсхийх, алт тушаалт багасах, хууль бусаар гадагш гаргахыг завдах гээд сөрөг үр дагавар үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна. Тиймээс одоо мөрдөж байгаа хуулийн заалтыг дунд хугацаандаа гурван жилээр ч юмуу сунгах хэрэгтэй гэж Төв банк үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголбанкны хувьд сүүлийн хэдэн жил тогтсон энэ жишгийг хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. 2.5 хувийн рояалтигаар улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Тэгвэл  УИХ-аар ярьж байгаа шиг рояалтиг хоёр дахин нэмэгдүүлэхэд 100 тэрбум л болох юм.

Олон улсын валютын сангийн шинжээчид хэлэхдээ “Тэнгэрийн хаяанд үүл хуримтлагдаж байна. Дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээний шуурга, доргио үүсэх гээд байгаа биш үү. Иймд гадаад валютын нөөц эрсдэлгүй, хуримтлал хэвээр байх хэрэгтэй”-г сануулсаар байна.  Зарим судлаач, эдийн засагчид эдийн засгийн хямралын  мөчлөгийг харахад 2008 оноос хойш арван жил боллоо. Цаг хугацаагаар бол дараагийн хямралын мөч ойртсон.Иймд алт худалдан авалтыг хэвээр үргэлжлүүлэхэд татвар энэ хэвээр үргэлжлэсэн нь дээр гэж байна.

Дэлхийн банкны эдийн засагч  Б.Даваадалай “Алтны татварыг одоохондоо нэмэх хэрэггүй. Харин нь өсөн нэмэгдэх татварыг тэглэх хэрэгтэй. Бусад оронд алтны татвараа таван хувиас доош оруулдаггүй. Харин манайх шиг өсөн нэмэгдэх татвар авдаггүй. Манайх таван хувь болгочихвол өсөн нэмэгдэх татвартайгаа нийлээд ес хувь болох гээд байгаа. Нөгөө талаар “Алт-2” хөтөлбөрийн нөлөөгөөр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл үүсэх тул хамгаалах чиглэлд давхар анхаарах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Эдийн засагч Ч.Хашчулуун “Монголбанкны зүгээс дэлхийд эдийн засгийн хямралын дохио үүсэх юм бол эрсдлийг хэрхэн давах тухай бодлого байх ёстой. Гэхдээ  АНУ-аас Ази руу чиглэсэн  олон нийтийг хамарсан санхүүгийн хямрал маш хүчтэй доргиог дэлхийд өмнө үүсгэсэн. Үүнд нэлээн бэлтгэлтэй болж туршлага суусан учраас одоо ирэх хямралыг зөөлрүүлэн давах сургамж авсан. Тиймээс хямрал боллоо гэхэд 2008 оных шиг сүртэй болохгүй” гэлээ. Энэ бүгдийг хэлж буй нь эдийн засгийн хямрал болвол бид эрдэнэсийн сангаа л дүүрэн байлгаж түүгээрээ хямралыг давахаас өөр гарцгүй. Ямар ч байсан алтны татвараа он дуусахаас өмнө хуулиар баталгаажуулахгүй бол эрсдэл үүснэ гэдгээ салбарын сайд эрх биш мэдэж байгаа биз.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр

Алтны татвараа амжиж батлах уу, алдагдал хүлээх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс ирэх онд газрын тосны гарцаа 260,000 баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй

 2025 онд олон улсад газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, эрэлт ...

Өнөөдөр, 13:08
3.4 хувиар унаад байсан алтны үнэ тогтворжив

 Алтны үнэ унц нь 2630 орчим ам.доллар болжээ. ...

Өнөөдөр, 10:39
Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

  Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ...

Өчигдөр, 21:25
Катар дэлхийд хамгийн том аммиакийн үйлдвэр барьж байна

 Катар дэлхийд хамгийн томд тооцогдох хөх аммиакийн (NH3) үйлдвэр ...

Өчигдөр, 16:17
Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

  Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны арваннэгдүгээр ...

Өчигдөр, 10:38
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

 Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, ...

Өчигдөр, 09:19
2024 оны 11 сарын 26, 11 цаг 26 минут
Занаду Майнз Монголоос дөрвөн шинэ зэсийн бай илрүүлжээ

    Занаду Майнз Баруун Монгол Дахь Сант Толгойн Зэсийн ...

2024 оны 11 сарын 26, 11 цаг 15 минут
2024 оны 11 сарын 25, 21 цаг 01 минут
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

2024 оны 11 сарын 25, 18 цаг 11 минут
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

2024 оны 11 сарын 25, 17 цаг 51 минут
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

2024 оны 11 сарын 25, 16 цаг 33 минут
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

2024 оны 11 сарын 25, 13 цаг 41 минут
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

2024 оны 11 сарын 25, 11 цаг 37 минут
2024 оны 11 сарын 25, 09 цаг 33 минут
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод айлчлав

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 12 минут
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хурал Сингапур Улсад боллоо

Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны ээлжит хурал Сингапур Улсад 2024 ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 09 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани