- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Эрдэнэбат: Хугацаа алдвал эдийн засаг улам хүндэрнэ
Энэ оны төсвийн тодотголыг парламент хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд төсвийн тодотголыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав.
Энэ оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Иймээс нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотголын тухайд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу энэ сараас арванхоёрдугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцож, нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулж төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зарим арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгасан байна. Тухайлахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн хууль тогтоомжийн дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас төлөх хөрөнгийн үлдэгдлээс энэ оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөнд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгажээ. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохих зохицуулалтыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд шилжүүлэхээр төсөлд тусгасан байна.
"0.0” ДҮНТЭЙ ТӨСЛҮҮДИЙГ 139.4 ТЭРБУМААР САНХҮҮЖҮҮЛНЭ
Сангийн сайдын энэ оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан "0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгажээ. Төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.
Гишүүд дээрх төслүүдтэй холбогдуулан тавьсан асуултдаа, Монгол Улсын Их Хурлаас Засгийн газарт хандаж өгсөн хугацаатай чиг үүрэг, даалгавар, шийдвэрийг өнөөдөр хэлэлцэж буй асуудалтай хэрхэн уялдуулж нийцүүлсэн, олон улсын зарим гэрээний нөхцөл байдлыг өөрчилсөн эсэх, гэрээг хэрэгжүүлэх явцад гарсан хохирлыг тооцсон үгүйг, мөн түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагатай хөрөнгө оруулалтын обьектын жагсаалт тэдгээрийн санхүүжилт нь төсөвт хэрхэн тусгагдаж улмаар тендэрийг нь шуурхай зохион байгуулах гэж байгаа, бондын мөнгийг төсөвт яагаад тусгаагүй, төсвийн тодотголыг хэсэгчлэн оруулж ирж буйн учир шалтгаан, халамжийн бодлого төсвийн тодотголд хэр тусгагдсан, ямар аргачлалаар валютын ханшийг тооцсон, валютын ханш болон үнийн өсөлтийг тогтворжуулах боломж бий эсэх, урсгал зардлыг төсөвт хэрхэн бууруулж тусгасан зэрэг асуудлыг чухалчиллаа.
М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Н.Батцэрэг, Я.Содбаатар нарын гишүүд хоёр үе шаттай төсвийн тодотгол оруулж ирж буйд шүүмжлэлттэй хандаж, Засгийн газар төсвийн тодотголоо татан авч улмаар эдийн засгийн хямралын үеийн бодитой тооцоо, үзүүлэлт, зарчмыг тусгаж, бүтцээ цомхотгох, зардлыг хэмнэх зэргийг бодолцож иж бүрнээр нь дахин өргөн мэдүүлэх талаар саналаа илэрхийллээ.
Гишүүн С.Баярцогт энэ төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх, гарцгүй болох болгоомжлол байгаа гэсэн бол гишүүн Д.Эрдэнэбат, төсвийн тодотголыг зайлшгүй хэлэлцэх ёстой. Цаг хугацаа алдах ёсгүй, эс тэгвэл эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг анхаарууллаа.
М.ГАН
Эх сурвалж: Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||